Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхэд хамтарсан хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг
- техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал,
- техникийн бүрэн бүтэн байдал,
- өнгө үзэмж,
- гэрэлтүүлэх хэрэгсэл,
- дагалдах хэрэгсэл,
- иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллана.
Хяналт, шалгалтын ажил өчигдөр эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал болно.
Шалгалтаар дараах стандарт, шаардлагыг шалгаж, зөрчлийг арилгуулна. Үүнд:
- Авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу авто тээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэхэд хяналт тавих
- Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, үүнд автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурыг шалгах
- Авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавих,
- Тээврийн хэрэгслүүдийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах
- Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын, Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл
- Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагад заасны дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдал зэргийг шалгаж, зөрчлийг арилгуулах юм.