“Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” ТББ-аас “Хариуцлагатай залуу манлайлагч” сэдэвт гурван өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Тус байгууллага нь хүүхэд залуучуудын оролцоо болон эрхийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. 2014 оноос эхлэн ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбартай хамтраад “Хариуцлагатай залуу манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
“Хариуцлагатай залуу манлайлагч” сэдэвт сургалтанд Орхон аймгийн Д.Ганболд үндэсний сургагч багш хичээл зааж байгаа аж.

Бид “Хариуцлагатай залуу манлайлагч” хөтөлбөрийн сургалтын талаар “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батжаргалаас тодрууллаа.
"НИЙТ 14 АЙМГИЙН 460 ГАРУЙ ЗАЛУУСТ ХҮРЧ АЖИЛЛАСАН"
Энэхүү хөтөлбөрийн онцлог нь юу вэ?
Энэ нь ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, их дээд сургуульд суралцаж байгаа болон ажиллаж байгаа 18-26 хүртэлх насны залууст хүний эрхийн талаар, энэхүү асуудал залуучуудын амьдралд ямар ач холбогдолтой гэх талаас нь ойлголт өгөхөөс гадна залуучуудыг нийгмийн сайн сайхны төлөө санал бодлоо солилцох, тулгамдаж буй асуудлаа олж харах, шийдэл арга замыг хайх, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө хөдөлмөрлөдөг болгох зорилготой юм.
Нийт хэдэн залуус хамрагдаад байгаа вэ?
Өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа тус хөтөлбөр нийт 14 аймгийн 460 гаруй залууст хүрч ажилласан. Аймаг бүрээс нийгмийн идэвхтэй эрэгтэй эмэгтэй хоёр залууг сонгодог бөгөөд тэд энд сурч мэдсэн зүйлээ орон нутагтаа очиж бусдадаа зааж, төлөвлөгөө гаргаж ажилладаг юм. Өөрөөр хэлбэл тэд энд биднээс зөвлөгөө аваад аймагтаа очиж өөрсдөө юу хийх талаар шийдвэрээ гаргаж хамтардаг гэсэн үг юм.
Энэхүү сургалтын үр дүнг та бүхэн хэрхэн хардаг вэ?
Аймгаас ирж сурч байгаа хоёр залуу маань тэндээ эхний ээлжинд аймгийнхаа 25-35 залуусыг сургалтанд хамруулдаг. Өнгөрсөн жил сураад буцсан Хэнтий аймгийн сургагч багш нар аймгийнхаа ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дэмжлэгтэйгээр аймгийн бүх сумаар явж энэхүү сургалтыг заасан нь сайшаалтай.
Мөн зарим аймгийн ЗДТГ нь дэргэдээ Залуучуудын зөвлөлдөх хороог байгуулаад залуучуудад хамааралтай асуудал дээр санал бодлыг нь сонсож хамтарч ажилладаг болсон. Нэг үгээр залуучуудын дуу хоолойг хүргэх, тэдэнд анхаарал хандуулах, оролцоог нэмэгдүүлэх, санал хүсэлтийг хүлээн авч бодлогод тусгадаг байх нөхцлийг л бүрдүүлж байна гэсэн үг.
"БИ НУТАГТАА ОЧООД ОЛОН ЗАЛУУСТ СУРСАН МЭДСЭНЭЭ ХҮРГЭНЭ"
“Хариуцлагатай залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдаж байгаа Говь-Алтай аймгийн сургагч багш Г.Баярбилэг:
-Би аймгийнхаа “Насан туршийн боловсролын төв”-д сургалтын менежер хийдэг. Хоёр дахь өдрийнхөө сургалтанд сууж байна. Хүний эрхийн талаар мэдээлэл авахаас гадна залуу хүн хэрхэн сайн манлайлагч байх вэ, бусдадаа хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар ойлголттой болж авлаа. Манай нутагт “Залуучууд хөгжлийн төв” гэж байдаг ба би залуучуудын зөвлөлд ажилладаг учир энэ сургалтаас мэдэж авсан зүйлээ тэнд байгаа олон залууст хүргэнэ. Мөн эндээс санаа авч хэрэгжүүлж болохоор зүйлсийг мэдэж авлаа. Тиймээс нутагтаа очоод залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хийх болно.