Монгол улс далайд гарцгүй 40 гаруй улсын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээр Казакстаны дараа хоёрдугаарт ордог. Далайд гарцгүй орнуудын дийлэнх нь буюу 32 нь хөгжиж буй, ядуу буурай орнуудын бүлэгт хамрагдаж байгааг харахад газар нутгийн байршил тухайн улсын хөгжилд ямар чухал ач холбогдолтой болох нь харагдана.
НҮБ-ын агентлаг болох ОУ-ын Далайн байгууллага далайн тээврийн асуудлаар 50- иад конвьенц гаргасан байдгаас монгол улс 20 гаруйд нь нэгджээ. Ингэснээр их монгол улсын хөлөг онгоц далайд аялах эрхээ авч, тээвэр эрхэлэн, далайн тээврийн аюулгүй байдал, байгаль орчин, хөлөг дээрх хүмүүсийн амь нас зэргийг хариуцан хамгаалах үүрэг хүлээж байгаа юм.
Далайд гарцгүй ч далайн тээвэр эрхлэх боломжыг НҮБ –ын Далайн эрх зүйн конвьенцэд тусгажээ. Тус конвьенцэд зааснаар далайд гарцгүй улс далайд гарцтай улсын нэгэн адил далайд өөрийн далбаагаа мандуулах эрхтэй бөгөөд энэ хүрээнд хөрш орнууд далайд гарцгүй улсдаа нээлттэй хандах үүрэг хүлээж байгаа юм.