Олон улсын зах зээлд унци алтны спот ханш лхагва гарагт 0.2 хувиар чангарлаа. Ингэснээр тус металлын ханш гурван өдөр дараалан өсөж 1282.32 ам.доллартай тэнцэв. Харин тус металлтай урвуу хамааралтай ам.долларын индекс гурван долоо хоногийн доод цэгт хэлбэлзэж байна. Ам.доллартай харьцах иенийн ханш 0.2 хувиар чангарч, 113.23 нэгжид хүрсэн.
Мөн Герман болон Италийн эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсны дараа еврогийн ханш чангарлаа. Ам.доллартай харьцах еврогийн ханш 1.1 хувиар дээшилж, 1.1809 нэгжид хүрээд байна. Үүнээс гадна түүхий эдийн зах зээлд West Texas төрлийн газрын тосны ханшийн хөдөлгөөн анхаарал татаж байна. Мягмар гарагт 1.9 хувиар уруудсан тус түүхий эдийн ханш дахин нэг хувиар суларч, 55 ам.долларт хүрлээ.