Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар хотын хоёр байршилд маш их бохирдолтой гэж гарчээ. Тухайлбал Толгойт, МҮОНРТ орчимд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 594-640 байна.
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд зөвхөн Мишээл экспо орчимд агаарын чанарын индекс 65 буюу хэвийн байна.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх учраас хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.