2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсад Түүхийн Улсын Олимпиадыг зохион байгуулж эхэлсэн юм. Харин энэ жилээс хүрээгээ тэлж, хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүдийн дунд “Эх түүхийн олимпиад”-ыг тусгайлан зохион байгуулахаар болжээ.
Ингэснээр монгол хүүхдүүдэд Эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилгод хүрэх юм.
Олимпиадыг дунд болон ахлах ангийн сурагчдын дунд хоёр түвшин, нэг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд Монгол Улсын иргэн, эсхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж, өссөн 11-18 насны хүүхдүүд оролцох боломжтой.
Оролцохыг хүссэн хүүхдүүд http://must.edu.mn/static/mongolteukeolimp цахим хуудсаар бүртгүүлэх бөгөөд сайтад “Эх түүхийн олимпиад”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий.
Өмнө нь арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөр бүртгэл дуусах байсан хэдий ч долоо хоногоор бүртгэлийн хугацааг сунгаж байгаа аж. Харин олимпиад онлайн хэлбэрээр арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болох юм байна.