Багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж төрд байгаа талаар “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос судалгаа явуулжээ.
Монголын төрд зарцуулагдаж байгаа төсвийн орлого зарлагын тайлан болоод статистик мэдээнээс үзэхэд үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардлууд маш их байгаа аж.
Тухайлбал, 2017 оны төсвийн задаргаанаас үзэхэд Засгийн газар, УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр 900 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан.
Үүний 30 хувьтай дүйцэхүйц мөнгийг багш нарын цалинд зарцуулахад л 30-40 хувиар нэмэгдэх юм байна. Мөн багш нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвөөс хаанаас танаж болох тал дээр судалгаа хийжээ.
“Шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан зардалд 25 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 199 тэрбум төгрөг, барилгын засварт /сумын төвийн соёлын төв, конторын барилга/ 73 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Эдгээр мөнгийг багш нарын цалинд зарцуулах боломж Монголын төрд байна” гэж “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, доктор Д.Дуламсүрэн мэдээлсэн юм.
Харин тус холбооноос Боловсролын үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаад байна. “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь багш нараа тууштай дэмжиж ажиллаж чадахгүй байна. Энэ байгууллага бидэнтэй хамт ширээний ард суугаад засгийн газраас багш нарын цалин нэмэгдүүлэхийг шаардаад сууж байх ёстой. Гэтэл харамсалтай нь бодит байдал дээр цаг нөхцөөсөн байдалтай байна” гэж Холбооны тэргүүн, доктор Д.Дуламсүрэн хэллээ.
А.Билгүүнгэрэл