Сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч, хэсгийн хороод яг цагтаа хаалгаа барьдаг.
Харин яг энэ цагийг дөхүүлээд саналаа өгөх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгддэг “уламжлалтай”.
Энэ удаагийн сонгуульд тэр магадлал нь бүр ч өндөр байна. Учир нь, бямба, нямын амралтын өдрөөс үргэлжлээд санал авах өдрийг зарласан. Тиймээс хөдөө орон нутаг зорьсон, зусландаа гарсан иргэд цөөнгүй. Тэр хүмүүс бүгд “нар шингэхээр хот оръё” гэсэн төлөвлөгөөтэй байх магадлалтай.
Тиймээс хот сууринд байгаа иргэд та бүхэн эртхэн саналаа өгөхиийг зөвлөе. Энэ нь саналаа өгч амжих, урт дугаарт зогсохгүй байх зэрэг олон сайн талтай.