Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг томилох эсэх талаар хэлэлцсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж 69 хүний 62-оос нь дэмжлэг авч, 89,9 хувийн саналаар гурав дахь удаа энэ салбарын сайд болсон.
Түүний хувьд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагах албан бичигт хамгийн сүүлд нэгдэж, гарын үсэг зурсан. Албан бичигт гарын үсэг зурсан хүмүүс сайдад нэр дэвшихгүй байх зарчмыг тэрбээр ярьж байсан ч ийн сайдын болсон юм.
Энэ салбар хамгийн хүнд үед л би энэ албан тушаалыг авдаг. Одоо ч амаргүй нөхцөлд би тал талаас энэ ажлыг хийгээч гэсэн учраас албаны саналыг хүлээн авсан.
Түүний ярьж байсан зарчмын талаар өчигдрийн хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн тодруулахад, “Засгийн газрыг огцруулахад 30 гишүүн гарын үсэг зурсан байсан. Би хожим нэмэгдсэн. Би ганц зүйл асуусан. Ийм асуудал гаргачихаад Засгийн газрын гишүүн болохгүй шүү гэж хэлсэн. Я.Содбаатар, Н.Учрал, Т.Аюурсайхан байна. Энэ залуус хэлсэн үгэндээ хүрсэн. Харин миний асуудал өөр. Хувь заяаны тоглоом, шоглоомоор гэх юм уу өнөөдөр сайд болох эсэх талаар яриулаад сууж байна. Энэ салбар хамгийн хүнд үед л би энэ албан тушаалыг авдаг. Одоо ч амаргүй нөхцөлд би тал талаас энэ ажлыг хийгээч гэсэн учраас албаны саналыг хүлээн авсан” гэсэн хариултыг өгсөн юм.
Ерөнхийлөгч шинэ танхимынхантай уулзах үеэрээ Ц.Нямдоржийг ярьдаг шигээ шударга ёсны төлөө хатуу чиг бодлоготой байхыг хүссэн. Тэгвэл өчигдөр тэрбээр нэлээд ширүүхэн үгсийг хэлсэн. Тухайлбал, “Улс төр дэх мөнгөний нөлөөллөөс ангижрах, мөнгөний богцноос улс төрийг гаргах ажлыг би тууштай хийнэ. Ийм зүйл хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс хэлчихье, энэ ажлаа зогсоо, хууль бусаар авсан зүйлээ буцааж өг. Тэгэхгүй бол хуулийн хайчийг хөдөлгөнө шүү. Энэ Монголын оршин тогтнох эс тогтнох асуудал. Миний гол зорилго мафигүй ирээдүйг бий болгох. Гурван сая хүн энэ зүйлийг тасалж байж зөв амьдрах ёстой.
Ертөнцийн жамаар миний амьдрах хугацаа цөөрч байгааг би мэдэж байгаа учраас хэлэх юмаа хэлж, хийх юмаа хийнэ. Засгийн газраас хууль бус ямар ч шийдвэр гаргуулахгүй байхын тулд хуулийн сайд ажилладаг. Хууль дагасан улстөр гэж бий. Улстөрийн алдаатай хуулийн шийдвэр гаргуулахгүй байхад анхаарна. Хүчний байгууллагыг улстөрийнх болсон явдлыг зогсоох бол миний хийх эхний ажил. Хууль зөрчсөн бол албан тушаалаар бамбай хийж, хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй шүү. Маш хариуцлагатай ажил гэдгийг би мэдэж байна. Тиймээс олон хоног бодсоны эцэст "Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай" гэдгийг бодож л ирсэн” гэв.
Тэрбээр С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн асуудал гээд олон асуудал дээр анхаарал хандуулан ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.