Мөнхийн усыг бүтээх зорилготой эртний Хятадын алхимичид бууны дарь гаргаж авсан түүхтэй. Авсан дарь нь Дундад зууны түүхийг орвонгоор нь өөрчилсөн түүхтэй. Яг үүнтэй адил түүхэнд эргэлт гаргасан олон нээлтийг Эртний Хятадууд хийж байв. Луужин, бичгийн цаас, хэвлэлийн машин гээд үргэлжилнэ.
Харин XX зуунд дэлхий нийт Хятадыг “ХУУРАМЧ, ЧАНАРГҮЙ” гэдгээр нь таних болов. 1990-ээд оны үед хүн амын тоо хэдий нэг тэрбумыг давсан байсан хэдий ч БНХАУ дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөнгөж 3 хувийг бүрдүүлдэг байсан бол одоо нийт үйлдвэрлэлийн 25 орчим хувийг дангаар бүрдүүлж байна.
Хуа эдийн засгийн хувьд орчин үетэй хөл нийлүүлэх нь зөв гэж үзсэнээрээ оносон юм
Учир нь хямд ажиллах хүчин, өндөр хурд нь барууны компаниуд ч Хятадад үйлдвэр нээх сонирхолыг нь татаж тав, таван жилийн төлөвлөгөөт эдийн засагтай БНХАУ нэг л мэдэхэд дэлхийн нийт суурин компьютерын 90,6 хувийг, гар утасны 70,6 хувийг үйлдвэрлэх болжээ.
Үүнтэй ижил жишээ тэнд олон бий. Эртний зохион бүтээх уламжлалаа, орчин үеийн үйлдвэрлэлтэй хослуулснаар БНХАУ өнөөдөр дэлхийд Шинийг санаачлан, бүтээх ажлаар тэргүүлэх болов. Одоо тэд орчин цагийн ТҮҮХИЙГ өөрчлөх ажлыг хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монголын 47 сэтгүүлч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа, Монгол Улсын Гадаад хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн дагуу Бээжин-Гуандун-Шенжень гэсэн хөтөлбөрөөр урд хөршийг зорьсон юм.
Хөтөлбөрт багтсан WeChat/Tencent/, Da Jiang Innovations/DJI, дрон үйлдвэрлэгч/ зэрэг компаниуд хамгийн их сонирхол татаж байсан боловч, тодорхой шалтгааны улмаас дээрх компаниудаар зочилсонгүй.
МАРГААШИЙГ ӨНӨӨДӨР БҮТЭЭХ НЬ...
Маогийн дараах Хятадын засгийн газар “Орчин үеийн социалист” нийгмийг байгуулж буй нь 30 жилийн дараа ийм амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Учир нь 1976 онд Мао Зедун таалал төгсөж, түүний халааг авсан Хуа Гуофенийг бүгд л социалист угшлаараа Хятадыг үргэлжлүүлнэ гэж бодож байлаа.
Гэхдээ Хуа эдийн засгийн хувьд орчин үетэй хөл нийлүүлэх нь зөв гэж үзсэнээрээ оносон юм. Коммунист намын удирдагчийн чөлөөт эдийн засагт нааштай хандлага, орчин цагийн Хятадыг үндэслэгчдийн нэг Ден Сяопин нарын ачаар Хятад улс одоо маргаашийг өнөөдөр бүтээж байна.
Бээжинд газардаад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь түрээсийн дугуй байв. Дугуй түрээсийн үнэ нь цагийн нэг юань буюу 350 төгрөг. Хэрэглэгч хаа тааралдсан газраасаа утсаараа QR код уншуулж түрээслэх дугуйныхаа түгжээг тайлаад, зорьсон газартаа хүрмэгц, хүссэн газраа орхиод яваад өгнө.
oFo компани өнөөдөр 3 сая шар дугуйгаар Хятадын иргэдийг тээвэрлэж байна
Дараагийн хэрэглэгч хэрэгцээ гармагц тэр дугуйг нь түрээслээд цааш хөдөлнө. Дугуй бүр гар утасны GPS-ээр байршлаа тодорхойлж байх бөгөөд 26 настай Дай Вей гэдэг залуугийн үүсгэн байгуулсан oFo компани өнөөдөр 2 тэрбум ам. долларын үнэлгээтэй болжээ.
Хамгийн сонирхолтой нь Дай Вей компанийнхаа нэрийг дугуйтай төстэй харагддаг Латин үсгийн нийлбэрээр сонгосон явдал юм. Тун энгийн боловч өнөөдөр Хятадын 50 гаруй хотод, Лондон, Сингапур хотуудад аль хэдийнэ хэрэглээнд нэвтэрсэн энэ үйлчилгээ Япон, Испани, Франц, Герман, Филиппин зэрэг 20 гаруй оронд энэ оны сүүлээр нэвтрэх аж.
Дугуй худалдаж авах явдлыг эцэс болгож, ирээдүйд хүн хүссэн газраасаа хүссэн дугуйгаа унаад явдаг хандлагыг Хятадууд амжилттай нэвтрүүлжээ. Хэдийгээр дугуй түрээсийн үйлчилгээг аль 1965 онд Европчууд нэвтрүүлсэн боловч 2014 оны зургадугаар сарын байдлаар дэлхийн таван тивийн 50 гаруй орны 712 хотод ойролцоогоор 806 мянган түрээсийн дугуй байв.
Харин 2014 онд байгуулагдсан oFo компани өнөөдөр 3 сая шар дугуйгаар Хятадын иргэдийг тээвэрлэж байна. Дугуй түрээсийн үйлчилгээ нь Хятад улс инновациар дэлхийд тэргүүлж буйн ердөө нэг жишээ.
Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгч Зан Шу “Манай яамны жилийн төсөв 153 тэрбум ам. доллартой тэнцэж байгаа нь Хятадын нийт ДНБ-ийн 2,2 хувьтай тэнцэнэ. Европын холбооны хувьд энэ тоо 1,7 хувь, АНУ 2,78 хувь байдаг” гэсэн юм.

Зөвхөн мөнгө зарцуулахаас гадна Дотоодын зах зээлээ хамгаалах тал дээр Хятад улс үнэмлэхүй анхаарал хандуулдаг. Хятадын Uber гэгддэг байсан Didi Chuxing компани өнгөрсөн жил Uber-ийн Хятад салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явахаар болсон явдал үүнтэй холбоотой.
Такси үйлчилгээг шинэчлэн сайжруулж, дэлхийн олон хотод үйл ажиллагаагаа амжилттай явуулах болсон Uber компани бүтэн хоёр жил Хятадын зах зээл дээр өрсөлдсөн боловч хоёр тэрбум ам. доллар алдсанаас өөрийг олоогүй юм.
Ингээд эцсийн дүндээ Uber өөрсдийн брэндийг Хятадад хадгалж, DiDi Chuxing компанийн хувьцааг эзэмших болсноор тулаан дуусгавар болж, Хятадын компани зах зээлдээ ноёрхлоо хадгалан үлджээ.
Түүнчлэн саяхан л “Хятадад үйлдвэрлэв” гэдэг “Хуурамч шүү” гэсэн агуулгыг илэрхийлдэг байсан бол өнөөдөр зохиогчийн эрхийн бүртгэлээр тэд дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 2016 онд БНХАУ нэг сая давсан зохиогчийн эрх бүртгүүлж түүхэн амжилтын эзэд болж байсан аж.
2015 онд дэлхий даяар нийт 2,9 сая зохиогчийн эрх бүртгүүлсний 1,1 сая нь Хятадынх байсан гэхээр...
Маргаашийг бүтээж буй Хятад улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бас нэгэн том ололт нь Сансар судлал юм. Хүн төрөлхтөн анхны хиймэл дагуулаа хөөргөөд, саран дээр буугаад, сансрын станцаа тэр дээр байршуулчхаад байхад Хятад улс хүнээ сансарт хөөргөөгүй л байв.
Дөнгөж 2003 онд л Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливей сансарт хөөрч, эх орныхоо анхны сансрын нисэгч болсон түүхтэй. Харин одоо Хятад улс бие даан хүнээ сансарт нисгэсэн гурав дахь орон болж, дэлхийн тойрог замд байгаа гурван сансрын станцын хоёрыг эзэмшиж байна.
Өмнө нь байж л байдаг байсан Хойд Нийслэл одоо хөдөлж байна
Үүгээр зогсохгүй байнгын оршин суугчтай гурав дахь сансрын станцаа хөөргөхөөр бэлдэж байгаа Хятад улс 2020 он гэхэд Сар руу хүн нисгэх зорилго өвөртөлжээ.
Энэ мэт шинжлэх ухаан, технологийн ололтын зэрэгцээ Хятад улс XIII таван жилийн төлөвлөгөөндөө “Хүн ардын шинжлэх ухааны боловсролыг сайжруулах” тухай тусгасан байна.
2020 он гэхэд нийт хүн амын 10 хувийг шинжлэх ухаан, технологийн боловсролтой болгохоор зорьжээ. Үүний тулд бага сургуулиас эхлэн хүүхэд, залуусын сонирхлыг энэ чиглэлд хөтлөх, шинжлэх ухаан, технологийн сэдэвтэй арга хэмжээг тогтмол зохион байгуулж, түүнийг дэмжих зэргээр ажиллана.
Өмнө нь байж л байдаг байсан Хойд Нийслэл одоо хөдөлж байна, тэр чигтээ, урагшаа, бас дээшээ. Харин бид суусаар...
ӨГЛӨӨ НЬ ЗАХИАЛГАА ӨГӨӨД, ҮДЭЭС ХОЙШ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АВ...
Wired сэтгүүлийн “Future Cities” цувралын хамгийн эхний дугаарт Шенжень хотыг онцолжээ. Технологийн бүтээгдэхүүний Цахиурын хөндий хэмээн нэрийдсэн энэ хотод “Өглөө захиалга өгөөд, үдээс хойш гэхэд бүтээгдэхүүнээ авдаг” хэмээн Rovenso компанийг үүсгэн байгуулагч Томас Эстир хэлсэн юм.
Түүнчлэн шинэ санаа гаргаад, бүтээгдэхүүн болгон турших ажлыг Швейцарьт бараг есөн сарын хугацаанд хийж гүйцэтгэдэг байхад Шенженьд ердөө гурван сарын дотор бүхнийг шийддэг аж. Гадаад хэргийн яамаар ахлуулсан сэтгүүлчдийн багийн хоёр дахь зогсоол нь Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун муж байв.
Үйлдвэрлэлийн муж болж хөгжсөн энэ газрын нийслэл нь алдарт Гуанжоу хот. Эдийн засгаараа улсдаа Бээжин, Шанхайгийн араас энэ хот орно. 2015 онд энэ хотын 14 сая хүн амын үйлдвэрлэсэн ДНБ 524,6 тэрбум юань буюу 77,1 тэрбум ам. доллартой тэнцсэн нь өмнөх жилээс 6,9 хувиар өссөн дүн байжээ.
Химийн бүтээгдэхүүн, цахилгаан бараа, харилцаа холбооны хэрэгсэл, метал үйлдвэрлэл, хоол хүнснээс гадна энд автомашин, түүний сэлбэг үйлдвэрлэдэг. Дэлхийн тэргүүлэгч компаниуд болох Ericsson, Motorola, Sumitomo, Casio брэндүүд хөрөнгө оруулдаг төдийгүй Японы Mitsubishi, Toyota, Honda зэрэг автомашин үйлдвэрлэгчид Гуанжоугийн Автомашин үйлдвэрлэгч GAC групптэй хамтран ажилладаг аж.
Гэхдээ уламжлалт суудлын тэрэгнээс гадна Гуанжоу хотод дрон үйлдвэрлэгч “Ehang” компани үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил тэд CES үзэсгэлэнгийн үеэр дэлхийн анхны зорчигч тээврийн нисгэгчгүй, дроныг танилцуулсан юм.
Хамгийн гол нь юу гээч. Дөнгөж танилцуулсныхаа дараа Дубай хотоос 1000 дрон нийлүүлэх захиалга авч, ирэх сараас эхний дронуудаа нийлүүлэх гэж байна. Нэгж бүр нь 200-300 мянган ам. долларын үнэтэй.
Эдийн засгийн хэмжээгээр Гуанжоугийн ард мэдээж хэрэг Шенжень хот орно. Ард иргэд нь загас агнуураар амь зуудаг байсан бяцхан тосгон Шенженийг Эдийн засгийн онцгой бүс болгосноор “ганцхан шөнийн дотор” Их хотын хэмжээнд хүрсэн гэдэг өгүүлбэр бий. Хүн амынх нь тоо тухайн үед 300 мянга байсан бол одоо энд 10 сая гаруй хүн амьдарч байна.
1980-аад оны үед Хятадын эдийн засаг хүнд байдалд байв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, хүн ард хувийн бизнес эрхлэх боломжгүй. 1977 оны байдлаар Хонконгийн нэг хүнд ноогдох ДНБ 3429 ам. доллартой тэнцдэг байсан бол Шенжень хотынх ердөө 150 ам. доллар байжээ.
Харин Ерөнхий сайд Ден Сяопин Шенжень хотод айлчлах үеэрээ эдийн засгийн онцгой бүс болгосноор улс даяар хүмүүс талх авах гэж, хувцас авах гэж картын бараанд дугаарладаг байхад зөвхөн Шенжень хотоос л иргэд мөнгөөр талх худалдан авч болдог болсон түүхтэй.
Ингээд эдийн засгийн онцгой бүс байгуулах санаа амжилттай ажил хэрэг болсноор бүх Хятад даяар Шенжений жишээг хэрэгжүүлжээ.
Шенжень хот үндсэндээ инновацийн өлгий нутаг болтлоо хөгжсөн. Бидний аяллын оргил цэгийн нэг WeChat-ийг бүтээсэн Tencent компанийн төв оффис энд бий. Энгийн хэрэглээний дроныг дэлхийн зах зээлд нийлүүлсэн DJI компанийн төв оффис ч мөн Шенженьд байрладаг.
Хүн төсөөлж чадах бүх л төрлийн цахилгаан хэрэгсэл энэ хотын Хуачианбей дүүрэгт бий. Андроид үйлдлийн системтэй Apple цагнаас эхлээд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ бүхий дрон, USB залгууртай сэнс гэх мэтээр үргэлжилнэ.
Түрүүн дурдсанчлан энд өглөө нь захиалга өгөөд үдээс хойш бүтээгдэхүүнээ авдаг гэдэг зарчим үйлчилнэ. Түүнчлэн дотоодын зах зээлээ хамгаалах бодлогын дагуу тэд Facebook-ийн оронд RenRen, Google-ийн оронд Baidu, Twitter-ийн оронд Weibo гэх мэтчилэн дотоодын бүтээгдэхүүнүүдээ дэмжиж, өрсөлдөгч нарыг нь өөрийн зах зээлээс гаргажээ.

Эдгээрийн дундаас хамгийн сүрхий нь WeChat. Facebook, Twitter, Amazon, Spotify, Tinder, Uber гээд дэлхий нийтийн хэрэглэдэг үйлчилгээнүүдийн бүх шинжийг өөртөө агуулсан тийм аппликейшн. Ерөөсөө л WeChat гэдэг бүх юм.
Анх 2011 онд Tencent компани “Weixin” буюу бичил зурвас нэртэй аппликейшн хөгжүүлэн гаргажээ. Facebook тэргүүтэй нийгмийн сүлжээний хэрэгцээ, шаардлага нэмэгдэж, хэрэглээ өсөхийн хэрээр Хятад улс өөрсдийн гэсэн нийгмийн сүлжээтэй болох нь зайлшгүй болов.
2010 оноос хөгжүүлэлт нь эхэлж, жилийн дараа зах зээл дээр гарч ирсэн бүтээгдэхүүнийг бойжуулах зорилгоор БНХАУ XII таван жилийн төлөвлөгөөндөө тусгасан “Цахим худалдааны зах зээлийг хөгжүүлэх нь” зорилгын хүрээнд Tencent компанийг дэмжиж ажиллах болжээ.
2012 он гэхэд Weixin аппликейшний хэрэглэгчийн тоо 100 сая хүрч, компани бүтээгдэхүүнээ “WeChat” болгон дахин шинэчилсэн юм. Олон улсын зах зээлд гарах зорилгоор дахин шинэчилсэн хэдий ч өнөөдрийг хүртэл WeChat-ын гадаад зах зээл дээрх хэрэглээ тийм ч хангалттай хэмжээнд хүрсэнгүй.
Өнгөрсөн оны байдлаар WeChat-ыг 889 сая хэрэглэгч сар тутам идэвхтэй ашиглаж байна гэсэн бөгөөд түүний 90 хувь нь Хятад хэрэглэгчид байжээ. 2017 оны судалгаагаар WeChat хэрэглэгчид өдөрт дунджаар 90 минутыг тус аппликейшнийг ашиглаж өнгөрүүлж байна гэсэн тооцоо бий.
Зарим талаас өндөр амжилтад хүрсэн бүтээгдэхүүнүүд нь хараахан дэлхий нийтийн хэрэглээ болж, бүрэн танигдаж амжаагүй боловч нөгөө талаас бидний хэрэглэж байгаа бүхэнд "Хятадад үйлдвэрлэв" бус "Хятадад загварчлав" гэдэг шинж агуулагдах болжээ.
Ерөнхий сайд Ден Сяопин 1977 онд Шенжень хотод айлчлах үеэрээ “Эдийн засгийн онцгой бүс” болгох шийдвэр гаргаснаар өнөөдрийн энэ хот, цаашлаад XXI зууны БНХАУ сүндэрлэн бий болжээ. Тэрээр нэгэнтээ “ГОЛ ГАТЛАХЫН ТУЛД ЧУЛУУН ДЭЭР ГИШГЭЖ ЯВАХ ЁСТОЙ” гэж хэлсэн байдаг. Харин Шенжень хот тэр чулуу нь байсан юм.