“Оюу Толгой” төсөлд хувь эзэмшиж байсан "Ivanhoe Mines" компанийн Конго улс дахь үйл ажиллагаа анхаарал татаж байна. Учир нь "Ivanhoe Mines" компани Конго улсын Ерөнхийлөгч болон түүний ах дүүстэй бизнесийн томоохон хэлцлүүд хийжээ. Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила ба түүний дүү, хамаатан саднууд нь Конгод стратегийн хувьд чухалд тооцогдох компаниудад хувь эзэмшдэг. Тухайлбал, Конго улсын Ерөнхийлөгчийн дүү Зое Кабила Парламентын гишүүнээр ажилладаг төдийгүй улсдаа 12 компанид хувь эзэмшдэг.
Харин "Ivanhoe Mines" компани сүүлийн таван жилд Зое Кабилагийн хоёр ч компанитай хамтран ажилласан байна. Мөн Конго төдийгүй Африкт томд тооцогдох зэсийн уурхайн олборлолт эхэлснээр хувьцааны ханш нь тав дахин нэмэгджээ. Жозеф Кабилагийн гэр бүл 20 жилийн турш Конго улсыг удирдаж байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгчөөс өмнө түүний аав мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Төрийн эрх барихын зэрэгцээ хувийн бизнесийн ашиг сонирхлоо хөөж байгаа нь Жозеф Кабилагийн гэр бүл шүүмжлэлд өртөх нэг шалтгаан болж байгаа аж. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Жозеф Кабилаг эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд сонгуулийг санаатай буруутгаж байна гэж байгаа юм.
Н.Алтан