Хятадын Weibo нийгмийн сүлжээнд олон мянган дагагчтай Вү Ёонинг хэмээх залуу ямар ч хамгаалалтгүйгээр өндөр барилгын дээвэр рүү авирдаг аюултай үзүүлбэрүүдээрээ алдартай.
Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард үзүүлбэрийнхээ үеэр Чанша хотын 62 давхар барилгын дээврээс гар алдан унаж амиа алдсан байна.
Түүнийг дагагчид Вү Ёонингийг арваннэгдүгээр сараас хойш нийгмийн сүлжээндээ юу ч бичээгүй болохыг нь анзаарсан байна. 26 настай залуу өнгөрсөн сарын 8-ны өдөр унаж амиа алдсан бөгөөд зөвхөн найз бүсгүй нь хэдхэн хоногийн өмнө амиа алдсаныг нь олон нийтэд мэдээлжээ.
Хятадын мэдээллийн хэрэгслээр түүнийг энэхүү сорилд оролцсоноор ихээхэн хэмжээний мөнгөн шагнал авахаар байсан тухай мэдээлсэн байна.
Вү Ёонинг Weibo-д бичлэгээ тавихдаа өөрийнх нь аюултай үйлдлийг туршиж үзэхгүй байхыг анхааруулдаг байжээ.
Түүний гэр бүлийн нэгэн гишүүн барилгын дээвэр дээгүүрх үзүүлбэрээрээ 100 мянган юань /өнөөдрийн ханшаар 36,8 сая төгрөг/ шагналд авахаар байсан тухай хэлсэн бөгөөд санхүүжилтийг хэн гаргах нь тодорхойгүй байжээ.
Вү Ёонинг найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байсан хэмээн South China Morning Post сонинд ах нь ярьсан байна. Түүнчлэн Вү Ёонинг шагналынхаа мөнгөөр эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эмчилүүлэхийн зэрэгцээ хуримаа хийхээр төлөвлөж байсан гэнэ.
Эх сурвалж: BBC