Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өчигдөр Хонконгт боллоо. Энэ хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва, олимпын зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат нар оролцсон.
Тус хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байлаа.
2017 оны ААШТ энэ сарын 26-28-нд Хонгконгт болох бол 2018 онд Азийн наадам Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт тус тус зохион байгуулагдах юм.
Хуралд оролцогчдын шийдвэрээр Монгол Улс "Токио-2020" олимпын наадмын жил өөрийн эх орондоо тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авлаа. Ийнхүү тивийн шилдэг жүдочид Токиогийн олимпын жил Улаанбаатар хотноо өрсөлдөхөөр боллоо.