Манай тамирчин О.Гүндэгмаа эхний 5 сум буудахад 51,1 оноо авч, 641 оноогоор тэргүүлсэн. Харин Герман улсын тамирчин Д.Мөнхбаяр 48,7 оноо авч нийт 637,5 оноогоор, Хятад улсын тамирчны дараа 3-рт бичигдсэн. Хятад улсын тамирчин Чин Ин 52,5 оноо авч 637,5 оноогоор хоёрдугаарт жагсаж түрүүний буудлагаас нэг шат ахисан.
Хоёр дахь удаагийн 5 сумаар О.Гүндэгмаагийн оноо 692,2 болж дахин 1-рт, Хятад улсын тамирчин Чин Ин 692,3 оноогоор 2-т, Д.Мөнхбаяр 385,7 оноогоор 3-т жагссан.
Гурав дахь удаагийн 5 сумаар буудах үед манай тамирчны буунд бага зэргийн техникийн саатал гарсан. Түүнээс болсон уу манай тамирчин 743,1 оноо авч 2-т жагсаж, Хятадын тамирчин 743,2 оноогоор 1-т жагссан.
Дөрөв дэх удаагийн 5 сумаар буудахад манай тамирчин О.Гүндэгмаа 792,2 оноо авсан. Ингээд нийт О.Гүндэгмаа 792,2 оноогоор олимпийн мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр эх орондоо анхны олимпийн медаль авчирч элэг нэгтнүүдээ баярлууллаа.
Ийнхүү буудлагын төрөлд алтан медалийг Хятадын тамирчин Чин Ин 793,4 оноогоор, мөнгөн медалийг Монгол улсын тамирчин О.Гүндэгмаа 792,2 оноогоор, хүрэл медалийг Герман улсын тамирчин Д.Мөнхбаяр 789,2 оноогоор тус тус хүртлээ.
Монгол улсын тамирчид хамгийн сүүлд 1980 оны Москвагийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм. Ийнхүү 28 жилийн дараа Монгол улсад Олимпийн мөнгөн медаль ирлээ.