Германы “Auto Motor und Sport” сэтгүүл 2023 оны шилдэг машин тодруулах ээлжит санал асуулгаа явууллаа. Хүмүүсийн сонголтоор хамгийн шилдэг, импортын, бартаат зам туулах чадвартай том SUV төрөлд Defender загвар шалгарчээ.
Тус санал асуулгад 100 гаруй мянган хүн оролцсон бөгөөд Defender SUV нь 38 машинтай өрсөлдөж, шалгарсан байна. Жагсаалтын хоёрдугаар байранд Range Rover оров.
“Auto Motor und Sport” сэтгүүл нь автомашины салбарт нэр хүндтэй, нөлөө бүхий сэтгүүл юм. Энэ жилийн хувьд 47 дахь удаагийн санал асуулгаа явуулсан бөгөөд машинуудыг 13 төрөлд шалгаруулжээ.
Дөнгөж танилцуулагдсан цагаасаа хойш шагнал хүртсэн тус загварын эрэлт дэлхий дахинд буурахгүй байна. 21-р зууны шинэ технологи бүхий бүх төрлийн зам туулах чадвартай тус машин ийнхүү Land Rover-ын бусад гайхалтай загваруудын эгнээнд нэгдэж байна.
Defender нь их биеийн хувьд 90, 110, 130 гэсэн гурван загвартай бөгөөд дээд тал нь найман хүн суух боломжтой. Мөн олон үйлдэлт Pivi Pro инфотейнмент систем болон Land Rover-ын бартаат зам туулах ухаалаг технологитой. Хурд хүч бүхий хөдөлгүүрийн сонголтод дэвшилтэт залгууртай эрлийз цахилгаан хөдөлгүүрийг мөн багтаасан.
Jaguar Land Rover компанийн менежер Jan-Kas van der Stelt “Auto Motor und Sport сэтгүүлийн уншигчид санал асуулгад оролцож, Defender-ийг 2023 оны шилдэг машинаар тодруулсанд баяртай байна. Хүчин чадал, хэлбэр, нэрнээсээ авахуулаад олны анхааралд буй Defender нь их биеийн загварын өргөн сонголт, дэвшилтэт цахилгаан эрлийз мотортой бие даасан загвар болж байна” хэмээн ярьжээ.
2023 оны шилдэг машинаар тодорсон, хамгийн сүүлийн үеийн Defender загвар нь дизайны хувьд орчин үеийн тансаг мэдрэмж өгөхөөс гадна хэрэглэгчийн сонголтод нийцсэн, илүү боловсронгуй загвар юм.