Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо буюу РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв.
Тэрээр "Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК орчимд барилга барихыг иргэд эсэргүүцэж, нөхцөл байдал хурцдах төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраатай хамт газар дээр нь очиж ажиллалаа.
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэ дагуу захирамжийг иргэд, холбогдох компанид танилцууллаа. Захирамжийн хэрэгжилтийг Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар хангаж ажиллана" гэв.