Нийслэлийн онцгой комиссоос үерийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
Тэрбээр "Үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул голын усны түвшин нэмэгдсэн. Сэлбэ голын далангууд задарч ойролцоох орон сууцны хороолол усанд автсан. Цагдаагийн алба хаагчид өчигдөр 02:00 цагаас эхлэн арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, тодорхой замуудыг хаасан.
Нөхцөл байдалтай холбогдуулан гэрлэн дохио саатсан, хөдөлгөөнд оролцож буй жолоочид соёлтой оролцохыг уриалж байна. Шөнийн 02:00 цагаас алба хаагчид иргэдээс машинаа холдуулахыг хүссэн боловч бухимдаж хүлээн авч байгаа нь хүндрэл учруулж байна. Бороо орсны дараа нар гарахад усны түвшин нэмэгддэг. Тиймээс болзошгүй үерээс сэргийлж тодорхой газруудад далан барьж байна.
Энгийн үед Сэлбэ голийг алхаад туулчихдаг байсан. Голуудын усны түвшин нэмэгдэн үерлэснээр нүхэн гарцуудыг хаасан. Энэ нөхцөл байдал хэзээ зүгээр болно тухайн үед замуудыг нээнэ. Сэлбэ голын эрэг дагуу холбогдох байгууллагын ажилчид арга хэмжээ авч байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү