Кино үзэх үү. Тэгвэл кино сонирхогч, шүүмжлэгч Чинзориг та бүхэнд ойрын өдрүүдэд үзсэн сонирхолтой, онцлууштай, сэтгэл хөдлөм кинонуудаасаа хуваалцаж байна. Та ч гэсэн өөрийн үзсэн киногоо бидэнд санал болгоорой.
Эрхэлж буй ажил: Хувиараа бизнес эрхлэгч
Сошиал хуудсууд: Фейсбүүк пэйж: Movie Review With Victor
Инстаграм: victor.chinzorig
-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино?
-Breaking Bad (2008-2013) цувралыг нэрлэнэ. Энэ агуу бүтээлийг урд оюутан байхдаа үзэж эхэлсэн юм. Нэг талаас хар тамхины талаарх кино боловч нөгөө талаас маш олон зүйлсийг нэг дор харуулсан кино юм. Гэр бүл, найз нөхөд, хүний амьдралын зорилго, шийдвэр гаргалт, хувь хүний өөрчлөлт, зориг болон тэвчээрийн чавхдас хаана тасардгийг маш гайхалтай харуулсан кино юм. Энэ кинонд ерөөсөө үзэгчид яг өөрсдөө гардаг.
Сайн хүн гэх тодотголтой, нэгэн хэвийн амьдралаар 50 жил амьдарсан, химийн багш хорт хавдартай болсноор эмчилгээний төлбөр болон гэр бүлийнхээ ирээдүйн төлөө хар тамхи хийж эхэлдэг. Түүнд тохиолдох адал явдал хүн бүрийн амьдралд маш ойрхон дээрээс нь маш сонирхолтой.
Анх хууль зөрчиж байгаа, анх буу барьж үзэх, анх хүний аминд хүрэх гээд хэрвээ би байсан бол яг л ингэх байсан байхдаа гэж бодогдтол үзүүлдэг юм. Энэ киноны төгсгөлд гол дүр маань гэмт хэрэг хийж байгаагаа гэр бүлийнхээ төлөө гэж өөртөө хэлж итгүүлсээр байдаг ч үнэндээ хар тамхиа хийж байхдаа аз жаргалтай, амьд байсан.
Мөн энэ нь өөрт нь таалагддаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эндээс хүн дуртай зүйлээ хийснээр амжилт гаргах хамгийн өндөр боломжтой гэдгийг ойлгож байв. Мөн ямар ч үед өөртөө найдах болон алхам тутамдаа өөрийнхөө төлөө дуугарч, зоригтой байхыг надад ойлгуулсан мэт санагддаг. Гэхдээ мэдээж хууль зөрчихгүйгээр шүү дээ.
-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-Хамгийн сүүлд тусгай үзвэрээр ХҮЙ (2022) гээд Өвөр Монгол кино үзсэн. Тус кино ерөнхийдөө Монгол аж ахуй, соёл урлаг, нүүдэлчин амьдралтай биднийг гаргадгаас гадна Ази хүмүүс тэр дундаа Монгол хүмүүсийн гэр бүлийн онцлогийг энгийн бөгөөд маш сайн дүрсэлж харуулдаг.
Манайхан хөдөөгийн амьдрал, хөдөөгийн хүн гэхээр л нэг л их шоолсон, доромжилсон, гутаасан, архи уулгасан тэнэгдүү хүмүүсээр төсөөлөн гаргаж, инээдмийн кино хийдэг нь элбэг. Эсвэл ээжийн тухай кино гэхээр утга учиргүй уянгалж хүчээр уйлуулах гээд байдаг. Харин энэ кинонд юуг ч огт хүчлээгүй. Аясаараа явсаар байгаад л тархинд юм үлдээгээд дуусгасан даа. Дээрээс нь харилцан яриа их биш ч үгийн цаана үг, үйл явдал болгоны цаанаа давхар олон зүйлсийг харуулсан байсан.
Бас сүүлд БНСУ-ын THE CHILDE (2023) гээд киног үзсэн. Хөгжилтэй, уйтгартай, гүн утга агуулгатай, мэдрэмжтэй, үгүй ч юм шиг маш олон мэдрэмж төрүүлсэн, их сонин кино байсан. Кино эхлээд үйл явдал нь өрнөхгүй удаж байснаа гэнэт баахан зодоон нүдээн, адал явдлаар бөмбөгдөөд эхэлсэн.
Үйл явдал, зохиол нь ерөнхийдөө байдаг л адал явдалтай Солонгос кино. Харин гол дүрийн Kim Seon-Ho гэдэг жүжигчин киногоо бүрэн аварч чадсан. Нэг тийм элгийн юм шиг, элдэвтэй ч юм шиг мэргэжлийн алуурчны дүр байсан. Яриа хөөрөө, алхаа гишгээ, бодож сэтгэж байгаа, царайны хувирал зэрэг нь бас л сонирхолтой. Тэр болгон буу ашиглаад байдаггүй Солонгос кинонд буудаж байгаа дүрслэлүүд дажгүй, бодитой байсан шүү.
-Үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Киноны трейлэрийг үзэхгүйгээр шууд үзвэл тухайн бүтээлээс авах төсөөлөл, мэдрэмж бүгд өөр, их гоё байдаг. Гэвч сүүлийн үед тэгж чадахгүй байна. Монгол киног бол бүүр ч харанхуй үзэж болохгүй. Кино үзэх цаг хязгаартай учир одоо IMDb, Rotten tomatoes зэрэг сайтаас үнэлгээг нь харж үздэг.
Харин кино сонирхогч найз нараас сонссон, санал болгосон киног "харанхуйгаар", шууд үздэг дээ. Миний хувьд ихэвчлэн гэмт хэргийн болон толгой эргүүлсэн, тархины бяд шаардсан кино үзэх дуртай болохоор тийм төрлийн киног шууд үзчихдэг тал бий. Бас бидний тэр бүр мэддэггүй сайн европ кинонуудыг хайж олж үздэг.
-Өөрийгөө киноны гол дүрээр илэрхийлбэл та аль киноны, ямар дүр вэ?
-Багаасаа Jim Carrey-д маш дуртай байсан. Ялангуяа түүний Ace Ventura-гын дүрд хайртай. Жинхэнэ "солиотой" дүр. Мөн үг хэл нь цэцэн цэлмэг, үйл хөдлөл нь марзан алиа ч цаанаа л нэг тийм зэвүүн. Би багадаа ангийнхаа хүүхдүүдэд энэ киноны зарим хэсгээс дуурайж үзүүлдэг байв. Гаднаа харагдах байдал нь галзуу солиотой мэт боловч дотор хүн нь зөв, шударга зүйлийн төлөө тэмцэж яваа энэ дүртэй би төстэй мэт санагддаг юм.
-Таны дуртай кино найруулагч?
-Кристофер Нолан, Стивэн Спилбэрг, Бон Жүн Хо гээд бүгд миний дуртай найруулагчид. Гэхдээ хамгийн дуртай нь гэвэл шууд Куэнтин Тарантино санаанд бууж байна. Яагаад гэхээр түүний кинонууд ялгаатай. Тэр нь дэлхий ертөнц, хүн болгонд өдөр тутамд тохиолддог зүйлсийг гаргахаас илүүтэйгээр бидний дотор хүн рүү илүү өнгийсөн бүтээл гаргадгаараа онцлог.
Жокер "Хүн буудах дэндүү амтгүй, харин хутга бол өөр. Яагаад гэхээр хүнд хутга зоох агшинд хүн жинхэнэ төрхөө гаргадаг " гэж хэлсэн байдаг. Надад Taрантино иймэрхүү найруулагч шиг санагддаг. Түүний хийсэн кинонууд бидний мэддэг ч хэзээ ч ам нээж чаддаггүй зүйлсээр дүүрэн. Өөрөөр хэлбэл тэрбээр арван хүнийг нэг өрөөнд хориод хоолгүй болох үед тэд ямар араншин гаргахыг харуулах гээд байгаа ч юм шиг.
-Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн би гэмт хэрэг эсвэл толгой эргүүлсэн, тархины "булчин" шаардсан кино үзэх дуртай. Тэгэхээр ийм төрлийн кинонуудаас санал болгоё.
- Fractured (2019). Нэг залуу эхнэр, охиноо орон нутгийн эмнэлэгт үзүүлдэг. Гэвч эхнэр охин нь гэнэт ор сураггүй алга болсноор киноны үйл явдал эхэлнэ.
- Law Abiding Citizen (2009). Америкийн хуулийн системийг эсэргүүцсэн кино. Хууль шийдэхгүй юм бол би өөрөө хуулийн дагуу шийдье гэдэг кино.
- Beef (2023). Барууны сэтгэл засал зүүнийхэнд огт таарахгүй. Америкт амьдарч байгаа Ази хүмүүсийн талаар хийсэн маш сайн цуврал.
- Boys (2019-2023). Хэрвээ энэ дэлхий дээр супер баатрууд үнэхээр байдаг бол тэд яг Justice league шиг байж чадах уу. Тийм их хүч чадал, эрх мэдэлтэй супер хүмүүс байсан бол нэг иймэрхүү байх байсан болов уу гэж бодогдуулахаар, амьдралд хамгийн ойрхон хийсэн цуврал.
-Ярилцсанд баярлалаа.