Монгол Улсад Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан тус салбарын нийт ажилтан албан хаагчид, үе үеийн холбоочдод баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!
“Жи-Мобайл ” корпораци нь үүрэн холбооны салбарт үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч олон үйлчилгээг шинээр нэвтрүүлэн албан байгууллага, хувь хүний харилцаа холбооны зардлыг бодитойгоор хэмнэн хэрэглэгчдийнхээ таашаалыг хүртсээр байна.
Хязгааргүй ярих урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, бүлэг холбоо, орчин үеийн 3Жи технологид суурилсан өндөр хурдны хөдөлгөөнт интернет, дэлхийн хаанаас ч холбогдох интернетфон зэрэг үйлчилгээг нэвтрүүллээ.
Ярианы болон интернетийн хамгийн хямд үнийн үйлчилгээ үзүүлж байгаа үндэсний операторын үйл ажиллагааг ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагууд дэмжсээр өдгөө нийт хэрэглэгчдийн тоо 200 000-д хүрээд байна.
Ойн баярыг тохиолдуулан “Жи-Мобайл ” корпораци нь энэ оны 8 дугаар сараас эхлэн дараа төлбөрт ЖИ-1, урьдчилсан төлбөрт ЖИ-10 үйлчилгээний хэрэглэгчидээ Жи-Мобайлын сүлжээнээс гадна МЦХ, Төрийн холбоо, Нисэхийн холбоо, Төмөр замын холбоо зэрэг үндэсний операторуудын сүлжээнд 0 /тэг/ төгрөгөөр хязгааргүй ярих боломжийг анх удаа олгох боллоо.
Түүнчлэн албан байгууллагын хүсэлтээр нэг жилийн хугацаанд үндэсний операторуудын дээрх сүлжээнд хязгааргүй ярих 120 000 төгрөгний үнэтэй ЖИ-10 үйлчилгээний шинэ дугааруудыг үнэ төлбөргүй олгож байна.
Манай хамт олон Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, харилцаа холбооны салбарынхаа ахиц дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж, ард түмэндээ дэвшилтэт технологид суурилсан олон төрлийн үйлчилгээг хүргэхээр шамдан ажиллаж байна.
Үндэсний оператор Жи-Мобайл корпораци