“Атрын III аян”-ы хоёр дахь жилийн ургацын байдал, үр тарианы үйлдвэрлэлд гарч буй ахиц дэвшлийн талаар хоёр өдрийн өмнөх дугаартаа дэлгэрэнгүй бичсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас зохион байгуулсан сурвалжлах групп газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Сэлэнгийн бүс нутгаар явсан тухай сурвалжлагыг хүргэж байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногт биднийг явах үеэр улаан буудайн хураалт хараахан жигдрээгүй, цөөн аж ахуйн нэгж ангилан хадалтад дөнгөж ороод байсан. Ерөнхийдөө га-гийн ургац сүүлийн арван зургаан жилд байгаагүйгээр өндөр багаа ч зарим талбайн болц шууд хураахад учир дутагдалтай учраас тариаланчдын нэг хэсэг нь ангиланд орж, нөгөө хэсэг нь шууд хураахаар харзнасан байдалтай байсан. Сүүлийн өдрүүдэд нэлээд сэрүүсч, хяруу их унаж байгаатай холбоотойгоор ХХААХҮЯ-наас нийт тариаланчдад цаг алдалгүй шууд хураах шаардлагыг хоёр хоногийн өмнөөс хүргүүлжээ. Тиймээс хураалт жигдэрсэн гэж найдъя.
Дэвшилт технологитой будаг нь ханхалсан комбайнууд тариан талбайд уухилахын сацуу оюутнууд, цэргүүд ургац хураалтад хөлс хүчээ зориулж байгаа нь аргагүй л атрын аяны үр дүн гэлтэй. Оюутнуудыг намрын ургац хураалтад дайчлахаа болиод удаж байгаа. Тиймэс шинэ цагийн оюутнууд тариан талбай, үтрэм, уриншийн аль алиныг нь мэдэхгүй. Он удаан жил тасарсан арга хэмжээ Атрын III аянд сэргэж байгаа нь сайшаалтай. Цөөнгүй үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд оюутнууд урам зоригтой ажиллаж байгаатай таарлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын улсын хошой аварга ногоочин О.Бадралын төмс, сонгинын талбайд “Газарчин” дээд сургуулийн 15 оюутан ажиллаж байв. Бадрал энэ жил нийт 23 га-д хүнсний ногоо тариалжээ. Талбайд ажиллаж буй оюутнуудын зармынх нь сэтгэгдлийг сонслоо.
-Ажил хэр байна. Ургац хураалтад ажиллах гоё юм байна уу?
-Гоё юм байна. Ногоо хураах хэцүү биш ээ. Сонгино хураах нь төмснөөс гайгүй. Манай ангийнхан хоёр хуваагдаад ажиллаж байгаа. Охидууд өнөөдөр төмсний талбайд оногдсон.
-Өдрийн хэд хоолтой вэ, өлсөж байна уу?
-Өлсөхгүй байна. Бид дөнгөж өчигдөр орой ирсэн. Өдрийн гурав хоолтой гэсэн. Дөрөв ч байж магадгүй /инээлдэв/.
-Өмнө нь тариан талбайд ажиллаж байсан уу?
-Үгүй.
-Та нар хэддүгээр курсын оюутнууд вэ?
-Хоёрдугаар курс. Манай сургуулийн хоёрдугаар курсынхан л ургац хураалтад явж байгаа. Нийт 35 оюутан намрын ажилд гарсан гэлээ.
Зөвхөн төмс, хүнсний ногоогоор хязгаарлагдахгүй, үр тарианы аж ахуйн нэгжид ч оюутнууд, цэргүүд ажиллаж байна. Албаныхны хэлснээр намрын ажилд дайчлагдсан цэрэг, оюутнууд нийлээд 500 гаруйд хүрээд байгаа гэсэн.
Энэ жил 13 мянган га-д төмс тариалсан бөгөөд га-гаас улсын дунджаар 120 центнер авч, нийт 150 мянган тонн төмс хураана. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бараг зуун хувь хангах боломж бүрдэж буй. Харин хүнсний ногооныхоо 80 хувийг хангаж байгаа. Атрын III аяны гурав дахь жилд хүнсний ногоогоор хувийг хангах юм билээ.
Дархан-Уул аймгийн Орхон сум. Хуучнаар Шарын голын жимс, жимсгэнийн САА байсан гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Эднийх Монголын хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл. Атрын III аяны нэгэн том зорилт болох атаршсан талбайг эргэлтэд оруулах зорилт улсын хэмжээнд үр тарианы үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй төмс, хүнсний ногоонд ч талархахаар сайн хэрэгжиж байна. Тухайлбал, Орхон сум гэхэд хоёр жилийн хугацаанд 300 орчим га атаршсан талбайг эргэлтэд оруулжээ.
Мөн очсон газар бүрт атрын аяны хүрээнд Техникийн дундын төв, агропарк байгуулсаныг сайшааж байлаа.
Орхон сум 1968 оноос хойш тариа ногоо тарьж байгаа хөрсөө өнгөрсөн хавар мэргэжлийн байгууллагынхнаар шинжлүүлсэн нь шинэ ажил болжээ. Өөрөөр хэлбэл, хөрсний шинжилгээний дүн тийм ч үржил шимтэй сайн гараагүй ч ямар үр бордоо, хор гербицид хэдий хэмжээгээр хэрэглэх вэ гэдгийг мэдээд авна гэдэг маш сайн зүйл юм гэж тус сумын Засаг дарга Т.Орхонтуяа ярьсан.
Өрх бүр нь ногоо тарьдаг Орхон сумаар жишээлэхэд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хураалт бараг талдаа орсон бололтой. Лууван, сонгино мэтийн ногоогоо хурааж дуусаагүй байгаа ч эрт болцын болон хүлэмжийн ногооны борлуулалт хэдийнэ эхэлсэн байна. Улаанбаатарын ногооны ченжүүдийн нэг хэсэг нь хөдөөгүүр явж, бүтээгдэхүүнээ газар дээрээс нь харьцангуй хямд үнээр авах аянд гарчээ. Тухайлбал, Орхон сумын “Баян-Да” хоршооны үйл ажиллагаатай танилцах үеэр эднийхээс ногоо ачих гэсэн хотын дугаартай “Портер” машин гадна нь нэг биш байлаа. Ченжүүд үйлдвэрлэгчдээс шинэ ургацын ногоог газар дээр нь 200-400 төгрөгөөр худалдаж авдаг юм байна. Ингэхдээ нийслэлийн хүнсний дэлгүүр, захад нэг кг нь 1000-1500 төгрөгөөр борлуулдаг Голландын “Импала”, “Санта” сортын сайн чанарын үрийн төмсийг 400-хан төгрөгөөр авч байх жишээтэй. Хүнсний ногоо тариалж, сүү боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг “Баян-Да” хоршооны гишүүн П.Долгормаа “Манайх үйлдвэрлэлдээ жилд дунджаар есөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Нийлж нэгдэж, хөдөлмөрөө хоршиж ажиллах нь нэг нэгээрээ ногоо тарьснаас хавьгүй илүү бүтээмж, үр дүнтэй байдаг. Манай лууван энэ жил их сайн ургасан. Энэ нь бордоо сайн хэрэглэсэнтэй холбоотой” гэж сонирхуулж байлаа.
Ер нь энэ жил үр тариа, төмс, хүнсний ногоо тариалагчид хор гербицид, бордоог өмнө байгаагүйгээр сайн хэрэглэсэн нь арвин ургац авахад нөлөөлсөн бололтой.
Нар салхинд гундан байж ургуулсан ногоогоо ганц талхны үнээр ч борлуулж чадахгүй байгаа нь ногоочдын хувьд эмгэнэл гэлтэй. Тиймээс Орхон сумын ногоочдын төлөөлөл нэгдэж, Ногоочдын холбоо байгуулжээ. Ингэснээрээ нэг хэсэг нь бүтээгдэхүүнээ боломжийн үнээр борлуулах асуудлаа хариуцаж, нөгөө хэсэг нь үр, бордооны чанарт анхаарах чиглэлээр ажиллахаар болсон нь шинэлэг зүйл бөгөөд олзуурхууштай санагдав. Орхон сумын ногоочин О.Бадралтай ярилцлаа.
-Ургац хураалтад бороо хэрхэн нөлөөлж байна вэ?
-Одоогоор ч нэг их нөлөөлсөн юм алга. Цаашдаа их орвол ажилд саад болно л доо. Ялангуяа ногоо зоорилох үед сөрөг нөлөөтэй.
-Энэ зун ер нь тариа, ногооны ургалтад хэр таатай зун болов оо?
-Энэ зуны цаг агаарын байдал цэцэгт ургамлын ургалтад сөргөөр нөлөөлсөн. Хавар урт болж, зундаа өглөө, оройд сэрүүн, хур ихтэй байсан нь лууван, байцаа, өргөст хэмх, хулуу, чинжүү гэх мэтийн ургалтад таагүй нөлөөлсөн шүү.
-Оюутнууд талбайд хэр ажиллаж байна?
-Би “Газарчин” дээд сургуулийн оюутнуудыг хоёр дахь жилээ авч байна. Хоол хүнсийг нь даагаад өдрийн 6000 төгрөгөөр цалинжуулдаг. Аравдугаар сар гараад хураалт дуусах байх. Хүнсний ногоог техникээр хураах боломжгүй учраас оюутнууд авч ажиллуулахад их дэмтэй байдаг. Багштайгаа ирдэг учраас архи тамхи татах, ажил цалгардуулах гэсэн ойлголт байхгүй. Сайн ажилладаг.
-Танайх техник хэртэй вэ?
-ХХААХҮЯ-наас МТЗ-82 трактор авсан. Цаашид хүний оролцоог аль болох бага болгож, механикжих бодлого барина.
-Манай ногоочдын таримал төмс, лууван, байцаа гээд л дуусдаг. Та шинэ ногоо тариалж байгаа юу?
-Нийт 23 га-д хүнсний ногоо тариалсан. Ирэх жил талбайгаа дахиад 20 га-гаар нэмэгдүүлнэ. Би сонгино түлхүү тарьж байгаа. Төмсний дотоодын хэрэгцээ бараг зуун хувь хангагдчихаж байгаа учраас өөр таримал тариалах ёстой. Сонгинын хэрэгцээ ойрын 10 жилд лав хангагдахгүй. Би сумынхаа сонгинын хэрэгцээний 50 хувийг хангадаг.
-Хэдий хэрийн ногоо зоорилдог вэ?
-Одоогоор яг төдий хэмжээтэйг нөөцөлнө гэж хэлж чадахгүй. Хүүхдүүдийнхээ оюутны сургалтын төлбөр, байр орон сууцных нь мөнгийг төлж дууссаны дараа л зоорилно доо.
Өмнө нь 20, 30-хан тонн ногоо зоорилдог байсан. Энэ жил болж өгвөл 500 тонныг зоорилох бодолтой байна. 250 тоннын зоорь бариад дуусаж байгаа.
-Ийм том агуулах барихад хөрөнгө мөнгө нэлээд шаардлагатай болдог байх. Аймгуудад хуваарилсан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 30 тэрбумаас хүртэж чадаж байна уу?
-250 тоннын агуулах 25 сая төгрөгөөр босож байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдсан. Сая 15 сая төгрөгийн зээл авлаа. Уг зээлийг авахад 30 хувийн хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлагатай байдаг. Би энэ агуулахаа өнгөрсөн жил эхлүүлээд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан учраас ашгүй тэр зээлд хамрагдаж чадлаа.
Махаа идэж ургуулсан ногоогоо ченжүүдийн хэлсэн үнээр өгөөд баймааргүй байна. Би хот орж, Номин дэлгүүрийн хүмүүстэй уулзсан. Та жилийн турш бүтээгдэхүүнээ нийлүүлбэл болно гэсэн шаардлага тавьсан. Тиймээс ийм том агуулах бариад байгаа хэрэг. Монгол ногоо тасардаг тав, зургаа, долдугаар сард “Номин”-д зоорины ногоо нийлүүлнэ.
И.Отгонжаргал