-Нөхөн сонгуульд нийт сонгогчдын 62 хувь нь саналаа өгчээ-
УИХ-ын нөхөн сонгуулийн санал тооллого шөнийн 01.00 цагийн орчимд дууссан байна. МАХН-аас авсан мэдээллээр тус намын нэр дэвшигч Д.Зоригт 59 орчим хувиар энэхүү сонгуульд ялалт байгуулжээ.
Албан ёсны дүн хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна. Бид Чингэлтэй дүүргийн сонгуулийн тойргийн хорооны дарга Ү.Ганболдтой холбогдон энэ талаар тодруулсан юм.
-Нөхөн сонгуулийн санал тооллогын нэгдсэн дүн хэзээ гарах вэ?
-Үүнийг одоогоор хэлэх боломжгүй. Нийт 23 хэсгийн хорооноос 17 хэсгийн хороо нь дүнгээ нэгтгэж ирүүлээд байна.
-Санал тооллогын дүн ирсэн хэсгийн хороодод аль намын нэр дэвшигч ялалт байгуулаад байна вэ?
-Албан бус мэдээллийг бид өгөх боломжгүй. Үлдсэн тав, зургаан хэсгийн хороодын дүнд ямар ч өөрчлөлт орж болно шүү дээ.
-Санал тооллогын явцад ямар нэгэн зөрчил гараагүй биз дээ. Тог тасрах гэх мэт.
-Ноцтой зөрчил гараагүй. Тог тасрах гэх мэт техникийн зөрчил огт гараагүй. Сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрлөө.
-Өчигдөр санал хураалт дуусахад нийт сонгогчдын хэдэн хувь нь санал өгсөн байсан бэ?
-Нийт сонгогчдын 62 хувь нь сонгуульд санал өглөө.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Одоогоор урьдчилсан дүнгийн талаар намууд нийтэд нэгдсэн байдлаар мэдээлэх цаг тодроогүй байна.
Ч.Болортуяа