Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай АН болон МАХН-ын хуурамч гэрээг МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас хийсэн болох талаар мэдээлсэн.
МАН-аас 16.00 цагт Төрийн ордонд яаралтай хурал зарлалаа.
Хуралд МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын гишүүн асан Д.Мөрөн нар оролцож байна.
Хууль бусаар МАН-ын байр луу дайран орж зарим албан тушаалтнуудын компьютерийн хард дискийг хураан авсан
Тэдний зүгээс Тагнуулын ерөнхий газрын мэдээллийг үгүйсгэлээ. МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл долоо хоногийн өмнө ажлаа өгсөн гэдгийг хэллээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ажлаас гарах өргөдлөө өгөөд орлогчоо тавьчихаад явчихсан. Түүнээс хойш огт холбоо бариагүй байгаа гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд "ТЕГ сөрөг хүчнийхээ байр луу хууль бусаар дайран орж Ерөнхий сайдын гар хөл болж байгаа нь үнэхээр байж боломгүй.
Хууль бусаар МАН-ын байр луу дайран орж зарим албан тушаалтнуудын компьютерийн хард дискийг хураан авсан. Үе үеийн Ерөнхий сайд нар ийм асуудал гаргаж байгаагүй.
ТЕГ-ын явуулж буй энэ үйлдэл нэг удаагийнх биш. Өмнө нь АТГ Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг шалгаж эхэлж байсан. Төв аймгийн хориход болсон үйл явдлыг санаж байгаа байх.Ерөнхий сайдтай холбоотой 50 тэрбумын асуудлаар хэсэг хуульчдын гомдол гаргахад ТЕГ-аас шалгасан. Сөрөг хүчнээ нухчин дарах үйлдлүүдийг байнга давтаж байна.
МАН-ын ажилтнуудыг гүтгэж хэрэгт холбох гэж байна. Өнөөдөр хэвлэл мэдээллээр гарсан болгоныг ТЕГ шалгадаг юм бол яагаад С.Бямбацогт гэж хүнтэй гаргасан мессежийг шалгахгүй байгаа юм.
Тагнуулын ерөнхий газрын шалгах хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заачихсан. Төрийн эсрэг гэмт хэргийг шалгах үүрэгтэй.
Үндэсний зөвшилцлийн газар гэсэн хуурамч мэдээллийг яагаад шалгадаггүй юм. Ерөнхий сайд эсвэл Ардчилсан намын даргын нэр орсон материалыг шалгаад бусад төрийн албан тушаалтнуудыг орхичихдог юм уу. МАН-аас хэвлэлийн хурал хийгээд орхихгүй" гэв.
МАН-ын Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын даргаар Д.Мөрөн "Би хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажилласан. Ялангуяа цагдаа, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд зарим зүйлийг хэлэх гэсэн юм. Хувь хүнийхээ хувьд эмзэглэж байна.
Тагнуулын ерөнхий газар юу хийх ёстой, ямар чиг үүрэгтэй вэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Тагнуулын ерөнхий газрын шалгах хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заачихсан. Төрийн эсрэг гэмт хэргийг шалгах үүрэгтэй. Гэтэл МАН-ын байранд прокурорын зөвшөөрөлгүй орж хэвлэл мэдээллийн ажилтнуудаас тайлбар авч үзлэг хийсэн.
Хойшлуулшгүй ажиллагааг шөнийн цагаар хийнэ гэсэн заалтыг зөрчсөн. Аливаа зүйлийг хурааж авахдаа хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч байлгах ёстой. Энэ мэт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. ТЕГ үндсэн улс төрийн байгууллага болж хувирлаа" гэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ МPA Д.Бямба-Очир