БНСУ-ын Инчён хотноо Азийн пара наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын пара буудлагын шигшээ багийн тамирчин З.Ганбаатар тэмцээний эхний өдөр хүрэл медаль хүртсэн.
Тэмцээний хоёр дахь өдөр жүдочдоос эрэгтэйчүүдийн 60кг-д Б.Ууганхүү мөнгө, 66кг-д А.Мөнхбат, эмэгтэйчүүдийн 48кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медаль хүртжээ.
48кг-ын хүрэл медалийн төлөө Монголын жүдоч Б.Болортунгалаг, Г.Оюун нар оноолт таарч барилдлаа. Б.Болортунгалаг барилдааны гурав дахь минутад өрсөлдөгчөө цэвэр ялжээ.
60кг-д барилдсан Б.Ууганхүү эхний тойрогтоо Тажикстан болон Казахстаны бөх Сариев Ануарыг дараалан барилдааны эхний минутад цэвэр ялжээ. Хагас шигшээд Ираны бөхийг 1:02 секундэд мөн л цэвэр ялж финалд шалгарсан. Азийн наадмын аваргын төлөөх барилдаанд Узбекстаны Намазов Шерзодод цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Гэрэл зургийг Б.Болдбаатар (tulga 5 студи)