75 жилийн тэртээ ЗХУ-д Зэвсэгт хүчний генерал, адмирал, маршал цолтнуудыг онцлох нэгэн тэмдэг бий болсон бөгөөд тэр нь “Алтан таван хошуу”. 37 грамм платин, алтаар гүйцэтгэсэн энэ таван хошууг очир эрдэнийн чулуугаар чимэглэжээ. Ийм таван хошуу хоёр байдаг бөгөөд нэг нь “том”, нөгөөх нь “бага” гэж ялгагддаг юм байна.
“Том” таван хошууг 1940 оны есдүгээр сарын 2-ны өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар анх бий болгожээ. Эзэн нь нас барсан эсвэл маршал цолоо хураалгасан тохиолдолд таван хошуугаа “Алмазны сан”-д хураалгах ёстой.
ЗХУ задран унасны дараа ОХУ-ын зэвсэгт хүчин энэ тэмдгийг 1997 он хүртэл хэрэглэсэн бөгөөд хожимоо маршалын онцгой тэмдгийг татан буулгажээ.
Платинаар хийсэн таван хошуу нь өөрөө 23 миллиметрийн тойрогтой, 25 жижиг очир эрдэнээр чимэглэсэн бөгөөд 1.25 карат. Тэмдгийн голд 2.62 каратын том очир эрдэнэ байрлуулсан байдаг. Энэ тэмдгийг ёслолын дүрэмт хувцасны дотор талд зангиан дээр зүүдэг. Эсвэл тусгай туузанд бэхлэн зүүнэ. Ийм таван хошууг нийтдээ 200 гаруй ширхэгийг хийсэн байдаг аж.
1943 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид “бага” таван хошууг баталсан бөгөөд тэдгээрийг голдуу танк эсэргүүцэгч, их бууны болон нисэх хүчний маршалуудад зориулсан гэнэ. “Бага” таван хошууг хийхэд 35 грамм алт, платин, очир эрдэнэ зарцуулсан аж.
Таван хошууг зүүх тууз нь янз бүрийн өнгөтэй бөгөөд ямар анги нэгтгэлд хамааралтай болохоос өнгө нь өөрчлөгдөнө. Жишээ нь, холбооны маршалын тууз цэнхэр өнгийн, тэнгисийн цэргийн маршалынх номин цэнхэр, танк эсэргүүцэгч маршалынх улаан хүрэн гэх мэт.
Маршалын тэмдгийг анхлан хүртсэн хүмүүсийн дотор И.Сталин, К.Ворошилов болон С.Буденный, Г.Жуков гэх мэтийн гарамгай цэргийн жанжид байсан юм.
Эх сурвалж: Свободная пресса