Сирийн сөрөг хүчний мэдэлд байгаа, НҮБ-ын дэмжлэгтэйгээр улаан бурхан өвчнөөс сэргийлэх вакцин хийсэн зүүн хойт зүгийн Идлиб мужид 100 орчим хүүхэд нас барсан бөгөөд энэ нь Туркт бэлтгэсэн уг тарианаас үүдэлтэй гэж НҮБ дахь Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари мэдэгдлээ.
Энэ хэрэг явдлыг мөрдөн шалгахыг ДЭМБ-аас Сири хүссэн байна. Хүүхдүүд амиа алдсаны бурууг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Валери Амосод Сирийн тал тохож буй аж. Яагаад гэвэл чухам энэ хатагтай л “Алан хядагчидтай энэ дүүрэгт л нүүр учирна гэж зүтгээд” байсан гэнэ.
Хүүхдүүдэд вакцин хийх ажлыг Туркийн эрх баригчид хийгээд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Сөрөг болон хувьсгалт хүчний үндэсний эвслийн байгуулсан түр Засгийн газар эрхлэн гүйцэтгэсэн гэж Беирут хотоос ИТАРТАСС-ын сурвалжлагч мэдээлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак лхагва гаригт мэдээлснээр бол ийм явдал болсонд НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ цочирдсон гэнэ. Түүний хэлснээс үзвэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, дүрвэгсдийн лагерьт байхаас аргагүй болсон Сири хүүхдүүдийн хувьд улаан бурхан өвчин ихээхэн аюул тарьж буй аж. Тийм болохоор үхэлд ч хүргэж болох энэ халдварт өвчнөөс хүүхдүүдийг хамгаалахад вакцин маш чухал байгаа юм байна.