Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан” санаачлан зохион байгуулж, шалгаруулдаг “Оны залуус” энэ сарын 27-нд Төрийн ордны Их танхимд залуучуудад зориулан лекц унших гэж байна.
Монгол Улсын өнөөгийн нийгэм улстөр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.
1992 онд нийгэм улс төрийн Оны залуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн оны залуугаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч үүнээс хойш жил бүр нийгэм улс төр, бизнесийн гол эрхмүүд тодорч байсан юм.
2013 оны нийгэм улс төрийн оны залуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж нар мөн тодорч байсан.
Оны залуучууд тогтсон уламжлалын дагуу залуучууддаа зориулан лекц тавьдаг. Тиймээс энэ жилийн оны залуус энэ сарын 27-ны бямба гарагт “Оны залуу” лекцээ тавих гэж байгаа юм байна. Лекцэнд мөн байгууллагуудын шилдэг залуучуудыг урьж оролцуулах аж.