Ерөнхий сайд Н.Алтанхуяг засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх “санаачлагаа” УИХ-д оруулахаа зарласнаар нийгэм даяар хүлээлт үүслээ. өөрчлөлт хийхийг удаа дараа шаардаж ирсэн Ерөнхийлөгч болон сөрөг хүчин ялалт байгуулсан нь илэрхий.
Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн шаардлагыг эрт хүлээн авсан бол танхимд нь төдийгүй улс орны эдийн засагт ч тустай байх байсан болов уу. Гэвч тэрээр Ерөнхийлөгч болон сөрөг хүчний удаа дараагийн шаардлагыг үл ойшоосноор байдал хүндэрч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэн нь энэ төрд, эрх баригч намд эцсийн үгийг хэлэх вэ гэсэн уг тэмцэл сунжирч, хурцадсан билээ.
Харамсалтай нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ийнхүү харгалдан тэмцэлдэж байгаа нь анхных биш. Ийм тэмцлийг 1992 оноос хойших Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бүгд туулсан. Оршин буй тогтолцоог өөрчлөөгүй тохиолдолд уг тэмцэл цаашид ч үргэлжлэх болно.
Учир нь, 1992 оны Үндсэн Хууль Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр институцийг байгуулсан төдийгүй, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харьцааг сонгууль, ардчилсан улс төрийн зүй тогтолтой зохистой холбоогүйн улмаас нэгдүгээрт Ерөнхийлөгч, УИХ-ын олонх хоёр өрсөлдөгч намынх байх үед Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд харилцан бие биенийгээ “боомилох”, улмаар гүйцэтгэх засаглалыг бусниулах дайн, хоёрдугаарт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг намд харьяалагдаж байгаа тохиолдолд хэн нь эцсийн шийдвэр гаргах вэ гэдэг тэмцэл өрнөдөг тогтолцоог бий болгосон юм.
Үүний уршгаар төр тэргүүнгүй, нам лидергүй, улс төр тогтворгүй болж улс орны ирээдүйг бүрхэгдүүлсээр байгаа билээ.
Өрсөлдөгч намын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд
1992 оны Үндсэн хуулиар “Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн” хэмээн тунхагласнаар “да жунтан хэмээх их ерөнхий даргыг (одоогийн хэлээр ерөнхийлөгч) сонгохгүй” хэмээн тунхаглаж бүгд найрамдах нэртэй зөвлөлийн маягийн тэргүүнгүй засаг тогтоосон 1924 оноос хойш Монгол улс анх удаагаа албан ёсоор төрийн тэргүүн гэгчтэй болсон билээ.
Бүх нийтийн сонгуулиар, тэгэхдээ нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналаар сонгогддог байхаар тогтоосон нь Ерөнхийлөгчийг Монголын төрийн хамгийн өндөр мандаттай алба болгосон юм. Гэвч түүнд АНУ, Франц, эсвэл Оросын ерөнхийлөгчийнх шиг мандатад нь тохирсон эрх мэдэл буюу гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх эрх мэдэл өгсөнгүй.
Энэ нь төрийн институцийн байгуулагдах ёсон, түүний мандат, эрх мэдлийн хоорондын уялдаа холбоог алдагдуулсан хэрэг байв. Нэгэнт сонгууль нь өрсөлдөгчтэй, өрсөлдөөнтэй тул мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгогчдод ам, өчиг өгч байж Ерөнхийлөгч болно. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй сонгогдсоноороо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхтэй, мандаттай болдог.
Гэвч өөрт нь гүйцэтгэх эрх мэдэл хомс тул мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчид Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Гэвч өрсөлдөгч нам засгийн эрхэнд байвал дэмжлэг бус дайсагнал ирдэг нь ойлгомжтой. Хариуд нь Ерөнхийлөгч ч өрсөлдөгчийнхөө засаглах чадварыг бусниулж, улмаар дараагийн сонгуульд намаа засгийн эрхэнд гаргахыг хичээдэг.
Ийнхүү Ерөнхийлөгчийн үндсэн ажил нь хориг тавих явдал болдог бөгөөд 1997-2000 онуудад Н.Багабанди дээд амжилт тогтоосон байх. Мөн ялсан намтай “зөвшилцөн” Ерөнхий сайдын нэрийг, Ерөнхий сайдтай “зөвшилцөн" сайд нарын нэрсийг УИХ-д тус тус өргөн барих эрх нь Ерөнхийлөгчид үндсэндээ сонгуулийн үр дүнг “хянах”, “шүүх”, “засварлах” эрх олгосон хэрэг байв.
Ерөнхийлөгч ялсан намын лидерийг Ерөнхий сайдад дэвшүүлэхгүй гэвэл яах вэ? Энэ тохиолдолд Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ? Хэн эцсийн шийдвэр гаргах вэ гэдэг асуудал тун хүндрэлтэй байв. Ялангуяа Ерөнхийлөгч, УИХ-ын олонх хоёр өрсөлдөгч улс төрийн хүчинд харьяалагдаж байх тохиолдолд Ерөнхий сайд болон сайд нарын талаар санал зөрөлдөх магадлал маш өндөр.
Нэгэнт парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиуд тус тусдаа төдийгүй, өөр жилүүдэд явагддаг учир парламентын олонх, ерөнхийлөгч хоёр өрсөлдөгч улс төрийн хүчинд харьяалагдах, улмаар санал зөрөлдөх, гацаа, түгжээ, хямрал үүсэх магадлал тун өндөр байв. Тиймээс ерөнхийлөгчийн энэхүү “зөвшилцөх” эрх мэдэл нь төрийн хэрэгт гацаа, түгжээ үүсгэх аюултай байсан юм.
Үнэндээ Засгийн газрыг парламентын сонгуулийн үр дүнгээр байгуулахаар хуульчилсан тохиолдолд уг сонгуулийн үр дүнг буюу сонгогчдын хийсэн сонголтыг тэс өөр сонгуулиар хэдэн жилийн өмнө сонгогдсон Ерөнхийлөгч замд нь “хянан”, “шүүн” “засварлах” нь ардчилсан үзэл санаанд харш төдийгүй, эрх зүйн хувьд ч байж болшгүй зүйл байлаа.
Энэ харалган зохицуулалтын үр дагаврыг 1996-2000 онуудад бид үүрсэн билээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Ардчилсан Холбоо (АХ) эвслийг сонгож, МАХН-ыг анх удаа засгийн эрхээс буулгав. Гэвч МАХН-аас хөөгдөж АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч болсон П.Очирбат иргэн Д.Ламзав, Үндсэн хуулийн цэц хоёртой хавсран эвслийн лидер, АН-ын даргын хаших ёстой байсан Ерөнхий сайдын албыг Тамгын газрын даргадаа авч өгснөөр Ерөнхийлөгчийн будилаан эхэлсэн юм.
Улмаар 1996 онд ялагдан сөрөг хүчний суудалд шидэгдсэн МАХН-ын дарга Н.Багабанди 1997 онд Ерөнхийлөгч болж “зөвшилцөх” эрх мэдлийнхээ ид шидийг үзүүлэн Монгол улсыг Ерөнхий сайдгүй, Засгийн газаргүй хагас жил шахам болгосны эцэст Ерөнхий сайдыг өөрөө нэрлэв. Улмаар АХ эвслийн нэртэй дараа дараагийн Засгийн газруудыг хэрэг дээрээ тэрээр байгуулж, тэр ч байтугай АН-ын даргыг ч “томилдог” болов.
Ингэж сонгуульд ялагдсан МАХН-ын дарга Монголын ард түмний 1996 онд хийсэн түүхэн сонголтыг үгүйсгэсэн юм. Ялалт байгуулж 50 суудал авсан эвсэл Засгийн газраа байгуулж чадахгүйд хүрж, ялалтад хүргэсэн дарга нь Ерөнхий сайд байтугай намын даргаасаа ч жийгдсэн билээ. Н.Багабандийн Засгийн газруудыг АХ эвсэл хадгалах сонирхолгүй байсан тул Засгийн газрууд дараа дараалан унаж байв.
Үр дүнд нь АХ эвсэл засаглах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадваргүй болж улс орны хөгжлийн дөрвөн жил бусниулагдсан юм. Эцэст нь сонгуулийн ялалтаа Ерөнхийлөгчид “дээрэмдүүлээд” байхыг хүсээгүй нам, улс төрийн хүчнүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах оролдлого хийсэн ч 2004 оны сонгуулиар “том эвсэл” байгуулагдахад Н.Багабанди Ерөнхий сайдад “Эх орон-Ардчилал” эвслийн лидер, АН-ын дарга М.Энхсайханыг бус харин тус намын идэвхтэн, лектор Ц.Элбэгдоржийг дэвшүүлснээр “Эх орон-Ардчилал” эвсэл төдийгүй, АН задарч, М.Энхсайхан намаа орхин одоогийн “Шударга ёс” эвслийн нэг хэсэг болох МҮАН-ыг байгуулахад хүрсэн билээ.
Хэдийгээр Засгийн газрыг байгуулахад оролцох Ерөнхийлөгчийн оролцоо мэдэгдэхүйц хязгаарлагдсан ч тэрээр бүх нийтийн сонгуулиар өндөр мандаттай сонгогддог хэвээр төдийгүй түүний хориг тавих болон гадаад харилцаа, зэвсэгт хүчин, шүүхтэй холбоотой эрх мэдлүүд нь хөндөгдөөгүй үлдсэн юм.
Улмаар 2006 онд Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг санал болгох эрх мэдлийг олж авснаар Ерөнхийлөгч хүчирхэг “араа соёотой” ч болсон. Тиймээс, Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд харилцан бие биенийгээ “боомилон”, гүйцэтгэх засаглалыг бусниулдаг тогтолцоо хэвээр байгаа юм.
Нэг намын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд
Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг намынх байгаа тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн төлөөх тэмцэл эрх баригч намын лидерийн төлөөх тэмцэлтэй давхар явагддаг. Энэ нөхцөл байдал Монголын эрх зүйн системийн өөр нэгэн гаж зүйл болох Ерөнхийлөгчийн нам бус статусаас болж үүсдэг.
1991 онд Улсын бага хурлаар батлагдсан “Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай” хуулийн дагуу Ерөнхийлөгч нам бус байх ёстой. Энэ зохицуулалт нь нэгдүгээрт ардчилсан улс төрийн үзэл санаанд харш, хоёрдугаарт хэрэгжих боломжгүй төдийгүй гуравдугаарт улс орны улс төрийн систем, соёл, намуудын төлөвшилд ноцтой уршиг тарьсаар байгаа юм.
Ерөнхийлөгч нь УИХ-д суудалтай намаас нэр дэвшин, бүх нийтийн сонгуулиар сонгогддог, улиран нэр дэвшихдээ мөн л УИХ-д суудалтай намаас нэр дэвшдэг, улс төрийн албан тушаалтан. Гэтэл дээрх хуулийн дагуу энэхүү улс төрийн албан тушаалтан нам бус буюу улс төрийн бус байх ёстой юм.
Үнэндээ нам бус бай гэдэг нь олон жилийн турш баримталж, тэмцэж ирсэн улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил, зарчмаасаа ухар, намаасаа урва гэж байгаатай бараг адил зүйл. Энэ нь ардчилал, ардчилсан улс төрд ч төдийгүй хүний эрхэнд ч харш нь ойлгомжтой.
Улмаар намуудын улс төрийн орон зайд, намаа төлөөлөн, намынхаа зорилт зорилгыг мөрийн хөтөлбөрөө болгон дэвшиж, намынхаа дэмжлэгтэйгээр сонгогдчихоод намгүйгээр буюу намынхаа тогтвортой дэмжлэггүйгээр мөрийн хөтөлбөрөө Ерөнхийлөгч хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Ялангуяа өөрөө гүйцэтгэх эрх мэдэлгүй, тиймээс мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилт нь парламентын олонх болон Засгийн газрын дэмжлэгээс шууд хамаарах нь илт байхад Ерөнхийлөгч намынхаа дэмжлэггүйгээр мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ?
Ерөнхийлөгч бэлгэдэл болж, Ерөнхий сайд жинхэнэ лидер болохоор утсан хүүхэлдэйн тухай асуудал алга болох нь ойлгомжтой. Эцэст нь өгүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж одоогийн тогтолцоог халж Ерөнхийлөгчийн эсвэл парламентын дэглэмийг зүй тогтлынх нь дагуу урлаж байж л Монгол улс одоогийн эмгэнэлт байдлаас ангижрах болно.
Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэхэд нь Ерөнхийлөгчид намынх нь дэмжлэг зайлшгүй. Нөгөө талаас Ерөнхийлөгч улиран нэр дэвшихийг хичээх нь ойлгомжтой. Харин зөвхөн парламентад суудалтай улс төрийн намууд л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс улиран нэр дэвшихийн тулд Ерөнхийлөгч намдаа хүчин зүтгэхээс өөр аргагүй.
Үгүй бол П.Очирбатын хувь заяаг давтахад хүрнэ. Тиймээс дээрх хууль хэрэгжих боломжгүй бөгөөд үнэндээ нам бус статус нь нүд хуурсан зүйл гэдгийг улс төрчид төдийгүй энгийн иргэд ч мэднэ. Гэхдээ уг зохицуулалтын хамгийн гүн гүнзгий уршиг нь эрх баригч намыг лидергүй, улс орныг тэргүүнгүй болгож улс төрд ужиг хямралыг дагуулдагт оршино.
Учир нь, Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас нэг жилийн дараа болдог тул парламентын сонгуульд ялсан намын Ерөнхийлөгч улиран нэр дэвшиж байгаагаас бусад тохиолдолд парламентын сонгуульд ялагдсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөртэй байдаг.
Учир нь, парламентын сонгуульд ялсан намын лидер нь Ерөнхий сайд, нэр хүндтэй бусад гишүүд нь сайдын алба хашиж байдаг учир эрх баригч нам Ерөнхийлөгчид хүчтэй нэр дэвшигч дэвшүүлэх боломж муутай байдаг. Гэтэл ялагдсан намын лидерийн хувьд Ерөнхийлөгч болох нь даагаа нэхэх, ялагдлаа цагаатгах, намаа удирдах боломжоо сунгах, улмаар намаа дараагийн сонгуульд ялалтад хүргэх замаар засгийн газрыг ил далдаар удирдах боломж олж авах цорын ганц боломж нь.
Нөгөө талаар ялагдлынхаа бурууг даргадаа тохон, зайлуулж өөрсдөө намын удирдлагад гарах гэсэн этгээдүүд намын даргаа Ерөнхийлөгчид өрсөлдөхийг шахдаг нь ч ойлгомжтой. Ийнхүү сонгуульд ялагдан, намдаа гадуурхагдаж, улс төрөөс хавчигдахад хүрсэн, гэхдээ хоёр дахь боломжийг хайсан лидер Ерөнхийлөгчид өрсөлддөг юм. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгд энэ байр сууринаас Ерөнхийлөгчид дэвшсэн.
Улмаар ялалт байгуулж, Ерөнхийлөгч болсон намын дарга дээрх хуулийн дагуу намынхаа гишүүнээс түдгэлзэж, намын удирдлагаа хэн нэгэнд шилжүүлэх хэрэгтэй болдог. Мэдээж ялалт байгуулсан, Ерөнхийлөгч болсон намын дарга эрх мэдлээ тавьж өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс Ерөнхийлөгч-дарга чих зөөлөн нэгнийг орондоо тавьж намаа далдуур удирддаг бөгөөд цагтаа Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Н.Алтанхуяг нар бүгд ийм утсан хүүхэлдэйн үүрэгтэйгээр тавигдсан нь мэдээж.
Ийнхүү Ерөнхийлөгч-дарга намаа далдуур удирдах үйл ажиллагаанд шилжсэнээр нам ил, далд, албан, албан бус хоёр удирдлагатай болж хуваагдах замдаа ордог юм. Нам нь сөрөг хүчний суудалд байх үед утсан хүүхэлдэй нь Ерөнхийлөгч-даргын үгээр байдаг ч, нам ялалт байгуулж утсан хүүхэлдэй Ерөнхий сайд болсноор хэрэг бишдэж Ерөнхийлөгч-дарга, утсан хүүхэлдэй-Ерөнхий сайд хоёрын хооронд хэн нь эцсийн шийдвэр гаргах талаар тэмцэл өрнөдөг юм.
Мэдээж, Ерөнхийлөгч-даргын дор намын даргын нэр зүүж явах нэг хэрэг ч Ерөнхий сайд болж улс орны хөгжлийг удирдана гэдэг тэс өөр мэдлэг, чадвар, туршлага шаардсан хэрэг. Ийм сорилтод утсан хүүхэлдэйнүүд тэр бүр тэнцдэггүй учир Засгийн газрын ч, намын ч, улс орны ч ирээдүй хэцүүддэг юм. Гэвч дур эзнээ голдоггүй хойно утсан хүүхэлдэй бууж өгөхгүй нь ойлгомжтой.
Ингэснээр тэмцэл хурцдаж эцэст нь хэн нь намынхаа олонхыг атгаж, сөрөг хүчинтэй тохирч чадна тэр нь дайнд ялдаг жамтай. Тухайлбал, АХ эвсэлтэй тохирч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хяргасан Н.Энхбаяр сонгуульд 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Н.Багабандийг “титэм үг” бичих ажил руу нь эргэлт буцалтгүй илгээж байв.
Гэвч тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараа “бүдүүн хүзүү гаргасан” М.Энхболдыг, С.Баярын гараар “мурихдаа” С.Баяр нь АН-тай эвсэн хуйвалдаж өөрийг нь “хөнтрөхийг” тооцоогүйн улмаас МАН-аас салж, МАХН-ыг бүртгүүлж, “Шудaрга ёс” эвслийг байгуулахад хүрсэн билээ.
С.Баярын “дэмээр” Ерөнхийлөгч-дарга болсон Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг утсан хүүхэлдэйгээрээ сонгож, улмаар намаа ялалтад хүргэж, түүнийг Ерөнхий сайд болгосноор өнөөгийн байдалд хүрэх зам тавигдсан билээ. Ийнхүү Ерөнхийлөгч-дарга, Ерөнхий сайд-дарга хоёр эрх мэдэл булаацалдаж эхлэхээр эрх баригч нам лидергүй, төр засаг тэргүүнгүй болдог юм.
өөрөөр хэлбэл, намд ч, засагт ч эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдэлтэн үгүй болдог юм. Улмаар нам нь ч тэр, засаг нь ч тэр хоёр лидерээ даган хуваагдан дайтаж улс төр хямарна. Хамгийн харамсалтай нь тэмцэл ужигaрснаар улс орон засаглалын хомсдолд орж, төр засгийн ажил орхигдоход хүрдэг юм.
Гарц: Ерөнхийлөгчийн эсвэл парламентын дэглэм
Юуны түрүүнд Ерөнхийлөгчийн нам бус статусыг болих хэрэгтэй. Ардчилсан улс төр, хүний эрхэнд харшаас гадна хэрэгжих боломжгүйн дээр улс орны улс төрийг ужиг хямралд хөтөлдөг, олон талын сөрөг үр дагавартай энэ уршигт ёсыг халах хэрэгтэй.
Ингэснээр хамгийн наад зах нь гэхэд л эрх баригч нам, улмаар төр засаг хэд хэдэн толгойтой болж задран, самуурдаг муу улс төр арилах болно. Уг заалтыг халбал Ерөнхийлөгч намаа удирдах учир хүчтэй болж, улмаар ерөнхийлөгчийн засаглалд шилжиж, улмаар нэг хүний засаглал тогтох осолтой гэж Ерөнхий сайд, сайд нар, УИХ-ын дарга нараас эхлэн болгоомжилдог байж болно.
Гэвч ерөнхийлөгчийн засаглал бол дээрх эмгэнэлт байдлыг бүрмөсөн залруулах үндсэн хоёр гарцын нэг нь. Ерөнхийлөгчийн засаглал нь урт удаан хугацааны туршид оршин тогтнож, дэлхийн хамгийн хүчирхэг ардчиллыг төрүүлсэн дэглэм бөгөөд төрийн эрх мэдлийг хуваан (division of power), тус тусдаа байгуулагддаг засаглалын институцуудад хуваарилснаараа тэднийг бие биенээр нь харилцан хазаарлан тэнцвэржүүлж (checks and balance), ингэснээрээ төрд аль нэг улс төрийн хүчин эсвэл хэн нэгэн засаглах бус харин хууль засаглах боломжийг бүрдүүлдэг дэглэм билээ.
Тиймээс үнэндээ Ерөнхийлөгчийн дэглэмийг зүй тогтлынх нь дагуу урлавал нэг хүний засаглал тогтох боломж тун хомс. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ийнхүү тус тусад нь салгаснаар парламент хууль тогтоох замаар ард түмний эрх, эрх чөлөөг засгийн газрын элдэв үйл ажиллагаанаас хамгаалдаг байгууллага болж хувирдаг нь энэ дэглэмийн нэг чухал тал юм.
Мэдээж хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд өөр өөрсдийн бизнесийг эрхэлдэг учир харилцан бие биенийхээ асуудалд хутгалдах, эрх мэдлээ булаалдах зэрэг асуудал үүсдэггүй. Нэгэнт Ерөнхийлөгч тогтмол хугацаагаар сонгогддог учир Засгийн газар тухайн хугацаанд тогтвортой оршин тогтнодог тул Засгийн газраар оролдох, түүнийг унагаах гэсэн элдэв улс төр тэр болгон үүсдэггүй юм.
Мөн одоогийн Засгийн газар шиг парламентын олонх үүсгэхийн тулд эвсэл байгуулах, эвслээ шингээхийн тулд Засгийн газрын бүтцийг томруулах, тэр ч байтугай ганц хоёр суудалтай нам, хүчнийг ч үнэтэй тоглогч болгох зэрэг парламентын засаглалын аливаа хүндрэл бэрхшээлүүд алга болох нь ойлгомжтой.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын итгэл, найдвар, дэмжлэгийг хүлээсэн лидер л ялалт байгуулдаг учир улс төрийн байгууламж, гүйцэтгэх засаглалыг өндөр мэдлэг, чадвар, ёс суртахуунтай лидер тэргүүлдэг. Нэгэнт Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлэхдээ кабинетын гишүүн бүрийг парламентаар оруулж, парламентын дэмжлэгтэйгээр томилдог тул чадварлаг гүйцэтгэх засаг бүрдэх магадлал өндөрсдөг.
Үнэндээ гүйцэтгэх засаглал парламентаас тусдаа байгуулагддаг бөгөөд кабинетын гишүүд нь мэдлэг, чадвар, туршлагын хувьд парламентын шүүлтүүрийг давах ёстой болдог учир кабинетын бүрэлдэхүүнд улстөрчдөөс гадна шилдэг мэргэжилтнүүд багтах боломж ч өндөр байдаг.
Мэдээж шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх засаглалын өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулах зорилгоор Ерөнхий сайдын албан тушаалыг хадгалж, уг албан тушаалд өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэжилтэн технократыг томилдог байж болно. Нөгөө талаар парламентын сонгууль зөвхөн хууль тогтоогчдын сонгууль болох бөгөөд мэдээж “давхар дээлний” тухай асуудал үгүй болно.
Энэ дэглэмийн сул тал нь Ерөнхийлөгч, хууль тогтоох засаглал хоёр өрсөлдөгч улс төрийн хүчний гарт харьяалагдаж, хэт намчирхсан улс төр хурцадсан нөхцөлд гацаа үүсэх хандлагатай байдаг. Зөв урлавал Ерөнхийлөгчийн засаглал нь тун тогтвортой, хариуцлагатай улс төрийн тогтолцоо юм. өөр нэг гарц нь парламентын засаглалыг бүрэн дүүрэн төлөвшүүлэх явдал.
Үндсэндээ одоо манайд байгаа дэглэм. Харин уг дэглэмийг бүрэн төлөвшүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг бүх нийтийн өрсөлдөөнт сонгуулиар сонгодог явдлыг болиулж, мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгууль хийлгүйгээр УИХ-аас нууц санал хураалтаар сонгодог цэвэр бэлгэдлийн алба болгож, гадаад харилцаа, зэвсэгт хүчин, шүүх, Авилгатай тэмцэх газар зэрэгтэй холбоотой эрх мэдлийг нь Ерөнхий сайд болон УИХ-д шилжүүлэх хэрэгтэй.
Ингэснээр аливаа парламентын дэглэмт орны ёсоор Ерөнхий сайд улс орны улс төрийн хамгийн дээд албан тушаалтан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүн болж төрийн болон улс төрийн байгууламж нэг удирдлагатай болно. Англи, Япон болон Герман зэрэг баруун Европын орнуудад дэлгэрсэн уг дэглэм нь төрийн эрх барих ард түмний бүрэн эрхийг (popular sovereignty) хангах үзэл санаан дээр үндэслэгддэг.
Энэ нь ард түмэн төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэн эрх баригчдаа нэгэнт сонгосон бол тэр эрх баригчид нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй байж л ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлнэ гэсэн үзэл санаа юм. Тиймээс энэ зарчим нь төрийн эрх мэдэл, институцүүдийг ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэх хэрэгсэл шиг үздэг гэж хэлж болно.
Энэ дэглэм нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг ялсан нам, улс төрийн хүчин, улмаар тэр хүчний лидерийн гарт төвлөрүүлдэг (fusion of power) юм. Тиймээс чухам энэ дэглэмд нэг улс төрийн хүчний, улмаар нэг хүний засаглал тогтох боломж байдаг бөгөөд парламент, Засгийн газрыг гартаа атгасан хүчирхэг лидер ямар байж болохыг Н.Энхбаярын засаглалын жилүүд (2000-2004) харуулсан бизээ.
Мэдээж парламентаас Засгийн газрыг бүрдүүлдэг учир Засгийн газар одоогийнх шиг бүхэлдээ парламентын гишүүд, улстөрчдөөс бүрдэх нь хэвийн үзэгдэл байх учир “давхар дээлний” асуудал байнга байх болно. Мөн дээр дурдсан “эвслийн” улс төртэй холбоотой бүх л хүндрэлүүд зовоосон хэвээр байх болно.
Гэхдээ Ерөнхий сайд улс төрийн байгууламж, гүйцэтгэх засаглалын тэргүүн, намын жинхэнэ лидер болсноор эрх баригч нам сахилгатай, гүйцэтгэх засаглал тогтвортой болдог. Мөн Ерөнхий сайд улс төрийн болон гүйцэтгэх засаглалын хамгийн өндөр албан тушаалтан учир парламентын сонгууль нь улс орны улс төр, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгох сонгууль болж сонгогчид хамгийн мэдлэг чадвартай, ард олны итгэл найдварыг даахуйц ёс суртахуунтай лидерийг сонгохыг эрмэлздэг.
Улс төрийн намууд ч ялалт байгуулахын тулд намаа удирдан ялалтад хүргэхүйц, сонгогчдын дэмжлэгийг авахуйц мэдлэг, чадвартай, ёс суртахуунтай лидертэй байхаас өөр аргагүй болдог. Нэгэнт Ерөнхийлөгч бэлгэдэл болж, Ерөнхий сайд жинхэнэ лидер болохоор утсан хүүхэлдэйн тухай асуудал алга болох нь ойлгомжтой.
Эцэст нь өгүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж одоогийн тогтолцоог халж Ерөнхийлөгчийн эсвэл парламентын дэглэмийг зүй тогтлынх нь дагуу урлаж байж л Монгол улс одоогийн эмгэнэлт байдлаас ангижрах болно.
Доктор. Л.Мөнх-Эрдэнэ