МЗХ-ны Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өнгөрсөн оноос эхлэн “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн.
Өнгөрсөн онд 3000 гаруй залууг түр болон байнгын ажлын байраар хангажээ. Энэ онд 10 мянган оюутан, залуусыг хөтөлбөртөө хамруулахаар Хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулсан байна.
Өнөөдөр Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Монголын төмөр зам ТӨХК, Төмөр замын МСҮТ-тйэ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Төмөр замын МСҮТ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд мэргэжилтэй ажилтан үе шаттайгаар бэлтгэх үйл ажиллагааг МТЗ, МЗХ-той хамтран явуулах юм байна.
МЗХ талуудын захиалгын дагуу Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээр дамжуулан хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, хүний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээжээ.
Эхний ээлжинд төмөр замын мэргэжлийн 20 залууг гурван сарын хугацаанд БНСУ-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэх болжээ. Эдгээр залуус Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, ажлын байраар хангагдах юм.