Тайваний өмнөд хэсэгт байрлах Гаосюн боомт хотод өнгөрсөн шөнө хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас 22 хүн амь насаа алдаж, 270 хүн шархаджээ.
Урьдчилсан мэдээгээр бохир усны шугамд юм уу газар доорх хоолойноос байгалийн хий, газрын тос алдагдсан нь дэлбэрэлт үүсэх шалтгаан болсон гэж таамаглаж байна. Гаосюн хотод химийн хэд хэдэн томоохон үйлдвэр байдаг аж.
Ослын газар гал унтраагчид, аврагчдын багийнхан шуурхай ажиллаж байгаа гэнэ.
Тайваний ерөнхий сайд Зян Ихуагийн мэдээлснээр таван дэлбэрэлт болсон гэнэ. Ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлэн, сургууль, цэцэрлэг албан байгууллагуудыг хаасан хэмээн сайд хэлжээ.