Үндэсний үйлдвэрлэл бүрэн хөгжөөгүй манай улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ”амь тариа” л гэсэн үг. 2005-2010 оны хооронд манай улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт алгуур өсчээ. Харин 2011 онд огцом нэмэгдэн, 5 тэрбум америк долларт хүрсэн байна. Гэвч тун удалгүй эргэж бууран, 2013 он гэхэд 2.2 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар буурчээ. Харин энэ оны эхний 4 сарын байдлаар 800 орчим сая доллар байна.
Аль салбарт гадаадын хөрөнгө оруулалт илүүтэй төвлөрснийг харахад геологи, уул уурхайн салбар дангаараа нийт хөрөнгө оруулалтын 73 хувийг эзэлж байна.
Дараа нь 16 хувиар худалдаа, хүнсний салбар оржээ. Энэ нь импортын бараа бүтээгдэхүүний худалдаа гэсэн үг юм. Тэгвэл мэдээлэл, харилцаа холбооны салбар, аялал жуулчллал, малын арьс шир зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбарууд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн бага татсан байна.
1600-д хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо өнгөрсөн оны байдлаар 390 болж буурчээ.
Энэ талаар Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар “Тооны хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компани буурсан. Гэхдээ эхний жилүүдэд манайд үүдээ нээсэн компаниуд боломж эрэлхийлсэн, богино хугацаанд өндөр ашиг хайсан компаниуд байсан. Харин одоо удаан хугацаанд, тогтортой ажиллах компаниуд шигшигдэн үлдсэн. Тэгэхээр чанарын ахиц гарсан” гэсэн юм.
Манай улсад хөрөнгөө оруулсан компаниудыг улсаар нь жагсаавал Нидерланд тэргүүлэн, БНХАУ, Люксембург, Британийн Виржинийн арлууд болон Сингапур удаалж байна.
Эх сурвалж: Уул уурхайн яам, 2013 он
№ |
Хамгийн их хөрөнгө оруулсан орнууд /1990-2013 оны 9 дүгээр сарын 30/ |
Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум доллараар/ |
Эзлэх хувь
|
1 |
Нидерланд |
4.2 |
29.96 |
2 |
БНХАУ |
3.75 |
26.65 |
3 |
Люксембургийн их Вант улс |
1.15 |
8.17 |
4 |
Британийн Вирижийн арлууд |
1.10 |
7.87 |
5 |
Сингапур |
0.72 |
5.14 |
6 |
Канад |
0.49 |
3.53 |
7 |
БНСУ |
0.38 |
2.69 |
8 |
АНУ |
0.31 |
2.19 |
9 |
ОХУ |
0.30 |
2.11 |
10 |
Австрали |
0.26 |
1.84 |