Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн намуудын хамтын ажиллагааны гэрээний талаар мэдээлэл өглөө. Тус гэрээг тойрсон янз бүрийн мэдээлэл гарсан учраас тайлбар хийж байгаа бололтой. Ерөнхий сайдын хэвлэлийн хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюунгэрэл байлцлаа.
Сонгуулийн дараа аль ч нам олонхийн суудал аваагүй тохиолдолд хамтарч Засгийн газар байгуулах бодлого баримтална. МАХН, АН 2014 оны УИХ-д нэг эвсэл болж сонгуульд оролцох эсэхээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзаж шийднэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, “Шударга ёс” эвсэл, “Иргэний зориг ногоон нам”-тай хамтарч ажиллах шийдвэрийг 2012 онд гаргасан. Ингээд ҮЗХ-ны шийдвэрийн дагуу Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд дөрвөн нам, гурван субъект хамтран ажиллах явцад гэрээндээ зарим зүйл заалтыг өөрчилмөөр байна, гэрээгээ шинэчилье гэсэн санал гаргасан юм. Өнгөрсөн хавар гэхэд МАХН-ын зүгээс санал тавин, гурван асуудал хөндсөн. Хамтраад явж байгаа энэ үед хэн нэгэн гишүүн хамтраад явж буй намынхаа сайдыг огцруулахаар өргөн барьж байгааг гэрээнд зохицуулаагүй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж байсан. Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж эхэлсэн учраас гэрээнд заасан квот хэвээрээ үлдэх үү үгүй юу. Хамтарч ажиллаж байгаа юм чинь нэгнийнхээ ажлыг дэмждэг байя гэсэн гурван тодорхой асуудлыг өнгөрсөн хавраас эхэлж тавьсан” гэлээ.
Хоёр намаас бүрдсэн эвслийн нэг нам нь санал тавьсан учраас энэ талаар М.Энхсайхантай ярилцсан гэдгээ Ерөнхий сайд хэлэв. Үүнээс гадна “Иргэний зориг Ногоон нам”-ын дарга С.Оюунтай хавраас хойш хамтарч ажиллах талаар ярьсан. “Иргэний зориг Ногоон нам” энэ бямба гаригт хуралдаж, хэрхэн хамтарч ажиллахаа шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн гэдгийг ч онцоллоо.
“Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээнд тусгагдсан заалтуудыг Ерөнхий сайд дурдсан юм.
МАХН, АН цаашдаа УИХ-ын сонгуульд бодлогын үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцоно. Гэхдээ Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд энэ гэрээ огт хамааралгүй гэнэ.
Түншлэлийн ямар зарчмаар хамтарч ажиллахыг АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх аж. Сонгуулийн дараа аль ч нам олонхийн суудал аваагүй тохиолдолд хамтарч Засгийн газар байгуулах бодлого баримтална. МАХН, АН 2016 оны УИХ-д нэг эвсэл болж сонгуульд оролцох эсэхээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзаж шийднэ. Гэрээнд шууд эвсэнэ гэсэн заалт байхгүй. Можаритор тойрогт хоёр намын нэр дэвшигчид сонгуульд эвсэл болж ороогүй тохиолдолд нэг, нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ гэдгийг Н.Алтанхуяг сайд хэллээ.