Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна гэсэн мэдээллийг энэ сарын 10-ны өдөр иргэнээс ирүүлжээ.
Мэдээллийн дагуу Их нартын байгалийн нөөц газрын ажилтнууд очиж хоёр хоног тандалт, ажиглалт хийв. Улмаар тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн янзагыг нутгийн иргэдтэй хамтран тороор барьжээ. Янзагыг тээвэрлэн Их нартын байгалийн цогцолборт газрын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт хүргэж, суллан тавив.
Ийнхүү зэрлэг амьтан бохир уснаас хордох, нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
Эх сурвалж: БОАЖЯ