АШУҮИС дотоодод ажиллаж буй эмч мэргэжилтний 90 гаруй хувийг 80 жилийн хугацаанд бэлтгэжээ. Тус сургууль 39 чиглэлээр 58 мянга гаруй эрүүл мэндийн салбарын эмч сувилагч бэлтгэсэн байна.
АШУҮИС-ийн төгсөгч нь олон улсад мэргэжлээрээ шууд ажиллах нөхцөл боломж бүрдлээ. Дотоодод магадлан итгэмжлэгдсэн тус сургууль Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангажээ.
Ингэснээр тус сургуульд гадаадын өндөр хөгжилтэй орны иргэд суралцах боломжтой. Олон улсад магадлагдсанаар лизенцээ өгөөд ажиллах боломж гадаад болон манай оюутнуудад бүрдэж байна. Өндөр хөгжилтэй долоон орны 20 гаруй суралцагч АШУҮИС-д суралцаж байна. Өнөөдрийн байдлаар АШУҮИС нийт 160 гаруй олон улсын оюутныг сургаж, зарим нь төгссөн. Гадаад оюутнуудад бүх хичээл, хөтөлбөр сургалтаа гадаад хэл дээр явуулдаг байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус сургуульд ажиллахдаа эрүүл мэндийн бодлогоо боловсролын салбартайгаа уялдуулан салбарын хүний нөөцийн бодлогыг анхаарна. Энэ хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг гурван жил болгоход сургууль ажиллаж буй нь сайн хэрэг. Энэ хүрээнд эмч сувилагчийн харьцааг тэнцвэржүүлж, олон улсын түвшинд хүргэхэд яамны бодлого чиглэнэ. Үүнд АШУҮИС-ийн оролцоо чухал гэж ЭМЯ-наас мэдээлэв.