Яармагийн авто зам ачаалал ихтэйн сацуу осол их гардаг. Иймд явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зам доогуур нүхэн гарц хийж эхэлсэн.
Нүхэн гарцын явган зорчигчдын орох, гарах хэсгийн бетон цутгалтыг хийж байна. Энэ гарц 37.5 метр урт, зургаан метр өргөн, битүү дээвэртэй, шилэн фасадтай. Явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо ороход нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулах юм байна.