Татварын ерөнхий газар нь үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, төсвийн орлогыг цаг хугацаанд нь бүрдүүлэх, хэрэглэгчдэд чанартай, тэдний сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг өнөөдөр /2022.12.19/ “Кю Сертф” ХХК-аас баталгаажуулж гэрчилгээг олголоо.
Татварын ерөнхий газрын үйл ажиллагаанд стандартыг нэвтрүүлснээр доорх үр дүнгүүд гарна. Үүнд:
- Удирдлага, зохион байгуулалт сайжирна.
- Үйл ажиллагааг эрсдэлд суурилан төлөвлөж, гүйцэтгэдэг болно.
- Ажлын уялдаа, холбоо сайжирна
- хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлдог болно
- Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, үр дүнтэй нийлүүлдэг болно.
- Байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол хэмждэг үйл явцтай болно
- Татварын албаны үйл ажиллагааны чанарт өөрсдөө үнэлэлт дүгнэлт хийж хэвшинэ
- Эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулж, хяналтандаа байлгадаг үйл явцыг сайжруулна
- Дотоод хэрэглэгчид болох ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг судалж, сонсдог, шаардлагатай сайжруулалтуудыг хийдэг болно
- Байгууллагын алба хаагчдын ур чадварыг ахиулах, сайжруулах, дэмжих үйл явцтай болно.
Монголын татварын алба нь татвар төлөгчийг бүртгэх, тайлан хүлээн авах, татвар төлөх, эрсдэл тооцох, хяналт шалгалтад хамруулах гэсэн үндсэн үйлчилгээг үзүүлдэг үйлчилгээний байгууллага юм.
Мэдээллийн технологийн эрин зуунд хэрэглэгчдийн мэдлэг боловсрол тасралтгүй сайжирч,хүсэлт шаардлагууд нэмэгдсээр байдаг. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, үйлчилгээгээ тасралтгүй сайжруулдаг тогтолцоо бол Чанарын менежментийн тогтолцоо стандарт юм.
Татварын ерөнхий газар нь мэргэшсэн, ёс зүйтэй, хүний нөөц, хамтын ажиллагаандаа түшиглэн, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татварын ухаалаг, ил тод, тэгш шударга тогтолцоог бүрдүүлэн, сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх гэсэн чанарын бодлоготой ажиллаж байна.
Цаашид “Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч татварын албаны хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст энэхүү ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллана.