УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагыг хэлэлцсэн.
УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Тодруулбал нүүрсний гэрээтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлага. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, офф-тейк гэрээний бүх мэдээллийг ил болгох, нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгох, Ерөнхий сайд нүүрсний гэрээтэй холбоотой мэдээллийг бэлтгэж УИХ-д танилцах зэрэг шаардлагыг хүргэж байна.
МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд эрх баригч нам сонгуулийн амлалтдаа авлигатай хатуу тэмцэнэ гэж амласан боловч авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон гишүүд, эрх баригчдын нэг нь ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд бид авлига, албан тушаалын хэргээр 30 байраар ухарлаа.
Төрийн хэмнэлтийн хууль баталсан хэдий ч Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдрийн хуралдаанаар хүний эрхийн асуудлыг хэлэлцэв. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг дээдэлнэ гэж заасан байдаг хэдий ч өнгөрсөн 2022 онд үзэл бодлоо илэрхийлсний төлөө МАН 240 орчим иргэнийг 40 хуулийн зүйл заалтаар шийтгэсэн. Иргэн Э.Одбаяр нарын шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Иргэн Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан тохиолдол бий. Монгол Улсад яагаад хүний эрх зөрчигдөж байна вэ. Шүүхийн шийдвэрүүд хоорондоо маш их зөрчилтэй. Иймээс хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг баривчилсан явдлыг таслан зогсоохын тулд бид ажлын хэсэг гаргаж ажиллана.