Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц лам Батцагаан цогчэн дуганд Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэрээр туулай жил нэрлэгдсэн. Ёгт нэрийн утгыг Цагаан лянхуа сударт “Энэ жил төрсөн хүүхэд, үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” хэмээсэн байна.
Энэ жил цаг агаар сайхан, цаг үедээ бороо хуртай байна хэмээн зурхайд тэмдэглэжээ. Дээдэст сайн, дунд насныханд дунд зэрэг, нялхаст жаахан хатуу байна.
Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижихыг шалтгаан буй. Түүнчлэн хавар хийгээд дөрвөн улирлын эхэнд хуртай, ус ихдэн хүйтэн болох магадлалтай. Бадган өвчнөөс сэргийлж хувцсанд их анхаарах хэрэгтэй.
Жилийн төлөв ерөнхийдөө сайн байх янзтай . Монголчууд туулай жилийг их бэлэгддэг. Туулай жилдээ туурвина гэж ярьдаг. Янз бүрийн үзэл бодлууд нэг тийшээ болдог. Ийм жил гарна гэж төсөөлөн бодож байна." гэлээ.