"Монос Хүнс" хувьцаат компанийн санаачилгаар Монгол Контент ХХК-ийн Маамуу брэнд хамтран ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн болон үзлэгийн өрөөг иж бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. Тохижилтыг Креатив Бумбууш галерей гүйцэтгэлээ.
Энэ өрөөнд жилд 21 аймаг, есөн дүүргийн 12 мянга орчим хүүхэд хагалгаанд орохоос өмнө эмчийн үзлэгт ордог байна. Хүүхдийн тархи, зүрхний зарим төрлийн мэс заслыг Улсын III төв эмнэлэгт хийдэг. Эдгээрээс бусад бүх хагалгааг ЭХЭМҮТ-д хийдэг тул энэ эмнэлэг ихээхэн ачаалалтай байдаг юм.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч М.Ариунтунгалаг:
-Бид Монгол Улсын нийт хүн амын талд нь үйлчилдэг. Манай улсад хүүхдийн мэс заслыг 70-аад жилийн өмнөөс хийж эхэлсэн.
Бүх хагалгаанд мэдээгүйжүүлэг чухал. Хагалгаанд орох нэг хүүхдийг хамгийн багадаа нэг, дээд тал нь дөрвөн хүн дагалддаг.
Иймд энэ өрөөгөөр жилд 26 мянган хүн үйлчлүүлдэг. Манай төвд хагалгаанд орох бүх хүүхэд энэ өрөөгөөр дамждаг. Хагалгааны өмнөх айдас хүүхдүүд, гэр бүлийнхэнд нь байдаг. Тэднийг аль болох тайван байлгахын тулд хагалгааны өмнөх өрөөг байгуулсан. Төлөвлөгөөт болон яаралтай мэс засалд орох хүүхдүүд хоол сойх хугацаандаа энд түр саатдаг.
Одоо ном унших, тоглох, хүүхдийн контент үзэх боломжтой боллоо. Хоосон өрөө байвал иргэд бухимдана шүү дээ. Ийм сайхан тохижуулсанд бид маш их баяртай байна.
ЭХЭМҮТ-өөс тохижилтод оролцсон хамт олонд талархал гардуулав. Талархалд “Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө мэс заслын өмнөх тоглоомын өрөөг хичээл зүтгэл гарган тохижуулсан та бүхэнд эрүүл болон эдгэрч, инээд хөөрөөр дүүрч, ижий аавдаа очиж буй мянга мянган хүүхдийн өмнөөс талархал дэвшүүлье. Хүүхэд бүр эрүүл саруул, аз жаргалтай байх болтугай” гэжээ.

“Маамуу”-гийн дүрүүдийг зургаа дахь жилдээ хөгжүүлж буй “Монгол контент” компани хүлээлгийн өрөөнд Маамуу бүтээлч ном, цуврал комикууд болон эвлүүлдэг тоглоомуудаа байршуулсан байв.
“Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг:
-Хүүхдүүдийн сайн мэдэх Аами, Таами болон “Маамуу”-гийн бусад дүрүүдээр энэ өрөөг чимэглэлээ.
Бид “Монос хүнс” ХК-тай хамтран хүүхдэд зориулсан олон бүтээгдэхүүн дээр ажилласан.
Хүүхдүүдэд эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэж байдагтаа баяртай байдаг. Маамуугийн дүрүүдээр дамжуулан хүүхдүүдэд өв соёл, уламжлалаа таниулах нь бидний зорилго.
Мөн бид ЭХЭМҮТ-ийн нөгөө жигүүрийг “Тоёота сэйлс Монголиа” компанитай хамтран тохижуулж байна. Энэ ажил ирэх сард дуусна.

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон”-г үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан:
-“Монос хүнс” ХК олон нийтэд тустай ажил хийх хүсэлтэйгээ илэрхийлж, ямар ажил хийх нь зөв бэ гэж санал асуусан юм.
Би Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгааны өмнөх айдсыг биеэрээ мэдэрсэн болохоор хүүхдүүдийн хагалгааны өмнөх өрөөг тохижуулах санал гаргасан.
Энэ өрөөний ханын өнгө будаг, зураг гээд бүгдийг олон улсын стандартын дагуу, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх талаас нь бодолцож сонгосон. Тохижуулахаас өмнө өрөөний хана бараан өнгө, халцарч хуучирсан байв. Би энэ ажилд ЭХЭМҮТ, “Монос хүнс” компанийг холбох үүрэг л гүйцэтгэсэн. Цаашид манай бүх эмнэлгийн хагалгааны өмнөх хүлээлгийн өрөөнүүдийг энэ жишгээр тохижуулаасай гэж хүсэж байна.
“Монос Хүнс” хувьцаат компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарт тэр дундаа хүүхэд багачууд руу чиглэсэн олон төрлийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулдаг.
Цаашдаа хүүхдүүд рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж ээ. Мөн бизнесийн байгууллагуудыг улсын эмнэлгүүдийн хүүхдийн мэс заслын өрөөний засвар тохижилтын ажилд хувь нэмрээ оруулж, олон хүүхдэд эрүүл мэнд, аз жаргал бэлэглэхийг уриалав.

Дээрх байгууллагуудаас гадна “Мобинет” компани VOO үйлчилгээний нэг жилийн эрх бэлэглэжээ.
Мэс засалд орох хүүхдүүд дунджаар хагас цагаас нэг цагийг энэ өрөөнд өнгөрүүлдэг байна. Харин яаралтай хагалгаа хийх шаардлагатай өвчтөнүүд 2-6 цаг хүлээдэг аж. Бусад улсуудад эмнэлгийн орчин сэтгэл заслын нөлөө үзүүлэх ёстой гэсэн зарчмаар эмнэлгийн өрөөг тохижуулах болсон байна.
Гэрэл зургуудыг Г.Өнөболд