Монгол орны зун цагийн үзэсгэлэнт байгалийн өнгөнд зохицох, тэр дундаа Үндэсний их баяр наадмаар гоёх бүтээгдэхүүнийг “Говь” ХК гаргажээ.
“Говь” ХК энэ жилийн “Наадам” коллекцоо олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг Улаанбаатар Галлерейд өнөөдөр зохион байгууллаа. “Наадам” коллекц нь “Говь” ХК болон Төрийн шагналт зураач С.Саранцацралт нарын хамтын бүтээл бөгөөд зураачийн уран бүтээлийг бүтээгдэхүүнд нарийн тусгаснаараа онцлог юм.
Эдгээр нь оёмол, сүлжмэл болон нэхмэл 25 төрлийн загвараас бүрдсэн коллекц бөгөөд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнүүд тоо ширхэгийн хувьд хязгаартай /лимитэд/ бол шаалийг дөрвөн улиралд байнга худалдаалахаар төлөвлөжээ.
“ӨМНӨ НЬ УРАН БҮТЭЭЛИЙГ ХАНАНД ӨЛГӨДӨГ БАЙСАН БОЛ ОДОО ТҮҮНИЙГ ӨМСӨЖ, ГОЁХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО”
Төрийн шагналт зураач С.Саранцацралт:
- “Наадам” коллекц нь наадмын өмнөхөн гарч буйгаараа онцлог юм. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглээгүй учир зуны сайхан өнгөлөг мэдрэмжийг хүргэх нь гол зорилго минь байлаа. Монголын зун өнгөлөг. Тэрхүү байгалийн гоёмсог өнгөнүүдийг бүтээлдээ тусгахыг зорьж, Наадмаа тэмдэглэхээр хүлээж буй хүмүүст тэрхүү баярын уур амьсгалыг мэдрүүлэхийг хичээлээ.
Монголын өнгөлөг зуны байгалийн гоёмсог өнгөнүүдийг бүтээлдээ тусгахыг зорилоо
Нөгөөтээгүүр "Говь" ХК уран бүтээлийг маань ноолууран шаалиуд дээр маш өндөр технологийн дагуу хэвлэн бүтээснээрээ онцлог юм. Өмнө нь уран бүтээл ханан дээр өлгөөтэй байдаг байсан бол одоо монголчууд түүнийг бие дээрээ өмсөх, түүгээр гоёх, өдөр тутамдаа хэрэглэх боломжтой болж буйд уран бүтээлч хүний хувьд маш их баяртай байна.
“БИДНИЙ ХУВЦАС БҮРД ДИЗАЙНЕРУУД, АЖИЛТНУУДЫН МААНЬ ЧИН СЭТГЭЛ ШИНГЭСЭН БАЙДАГ”
“Говь” ХК-ийн Үйлдвэрлэл, дизайн хариуцсан Дэд Захирал Б.Болормаа:
- Жил бүр манай компани хэрэглэгчид, ард түмэндээ зориулж “Наадам” коллекцоо гаргадаг. Бидний хувцас бүрд дизайнерууд, ажилтнуудын маань чин сэтгэл шингэсэн байдаг. Энэ удаагийн “Наадам” коллекцоо гаргахдаа Төрийн шагналт зураач С.Саранцацралттай хамтран ажилласнаараа онцлог бөгөөд тэр дундаа түүний өвөрмөц ертөнц, өөр өнгө төрхийг агуулсан уран бүтээлийг бүтээгдэхүүн дээр буулгаснаараа илүү их онцлогтой боллоо. Тодруулбал, зураачийн тосон будгаар зурсан бүтээлийг бид хувцас загварын сүүлийн үеийн технологийн дагуу ноолууран хувцас дээр хэвлэлээ.
“Говь” ХК-ийн Дизайн хөгжүүлэлтийн газрын захирал А.Учрал:
- Манай дизайнерууд зураачийн бүтээл дэх ертөнцийг бүтээгдэхүүнд гаргахаар хичээн ажиллалаа. Оёмол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн дээр бүтээлийг хэвлэн хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Бүтээгдэхүүний сурталчилгааны зураг авалтад “Говь” ХК болон С.Саранцацралт зураач хоёрын хамтарсан коллекцын дотоод ертөнцийн нэгдмэл байдлыг харуулахыг эрмэлзсэн. Зураачийн өсгөн саналын дагуу ялгаварлан гадуурхалт, арьс өнгө, хүний гадаад төрхөөр ялгах үзлийн эсрэг агуулгыг харгалзан модель сонголт, зураг авалтдаа анхаарсан.