Олон улсын эрүүгийн шүүхийн Хохирогчийн өмгөөлөгч Н.Орчлонтой бэлгийн дарамтыг яагаад Зөрчлийн биш Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагатай тухай ярилцлаа. Тэрээр Монголын төр бэлгийн дарамтын улмаас эмэгтэй хүн ажилгүй, нэр хүндгүй, сэтгэл санаа болон бие мах бодоороо нөхөж баршгүй хохирол амсаж буй гэмт хэргийг тамхины иш хаясантай адилтган, зөрчил гэж үзэж байгаа нь байж болшгүйг онцоллоо.
БЭЛГИЙН ДАРАМТЫГ ЗӨРЧИЛ ГЭЖ БУЙ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭНД ОНОГДУУЛАХ ШИЙТГЭЛИЙГ БАГАСГАЖ, ТОЛГОЙГ НЬ ИЛЖ БАЙНА
-Энэ сэдвээр ярихын тулд юунаас эхлэх ёстой гэж та бодож байна вэ?
-Энэ нь олон улсын шүүхийн албан ёсны байр суурь биш, миний үзэл бодол гэдгийг хэлье. Бэлгийн дарамт гэж юу гэдгээс эхэлье.
Иймд төрийн өндөр албан тушаалтнууд үүнийг мэдэхгүй байх ёсгүй. Хүнийг хүсээгүй байхад бэлгийн сэдэлтэй үг хэлэх, үйлдэл гаргахыг хориглодог гэдгийг хүн бүр мэдсэн байх учиртай.
Бэлгийн дарамт учруулахыг Эрүүгийн хуульд оруулж, гэмт хэрэгт тооцдог байсан. Харин өнгөрсөн жил Монгол улс бэлгийн дарамтыг Эрүүгийн биш Зөрчлийн хуульд оруулсан бөгөөд энэ нь маш ерөнхий байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хуулиуд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүний асуудал биш. Учир нь нэг иргэний асуудлыг шийдэх нь тухайн нийгэм эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж байгааг олон нийтэд харуулж, жишиг тогтоодог.
Зөрчил гэж үзсэнээрээ эрүүгийн хэрэг үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийг хамаагүй багасгаж, толгойг нь илж байна гэсэн үг. Гэтэл бэлгийн дарамт эмэгтэй хүний нэр төр, гэр бүлийн нэр төр, ажил хэргийн нэр төрд халдаад зогсохгүй, боловсрол эзэмших, ажил эрхлэх эрхийг боож, сэтгэл санаа, бие махбодод маш ноцтой хохирол учруулдаг гэмт хэрэг гэж олон улсын хэмжээнд үздэг. Хууль зүйн хувьд хамгийн хүнд хэргийг Эрүүгийн хуулиар, хөнгөнийг Зөрчлийн хуулиар шийддэг.
Гэтэл Монголд эмэгтэй хүн өөрийн нэр хүнд, гэр бүл, ажилгүй болох, цаашлаад амь насаа алдахыг тоохгүй орхиж, зөрчил гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн хамгийн эхний зөрчлийг нэрлэе,
5.1.Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, тамхины иш, хог хаясан бол торгоно. Тамхины иш хаявал нийгэмд учруулж буй хөнөөл юу вэ? Энэ нь буруу үйлдэл ч гэмт хэрэг биш, наад захын зөрчил. Гэтэл Монголын төр бэлгийн дарамтын улмаас эмэгтэй хүн ажилгүй, нэр хүндгүй, сэтгэл санаа бие мах бодоороо нөхөж баршгүй хохирол амсаж байгаа ноцтой гэмт хэргийг тамхины иш хаясантай адилтгаж, зөрчил гэж үзэж байна.
-Иргэд бэлгийн дарамтыг буцааж эрүүгийн хуульд оруулаач гэж шаардсаар байгаагийн шалтгаан энэ гэдгийг шийдвэр гаргагчийн дийлэнх нь эрэгтэй байгаа учир анхаарч үзэхгүй байх шиг?
-Хууль батлагчдын дийлэнх нь эрэгтэй байгаа нь мэдээж үүнд нөлөөлнө. Гэхдээ эмэгтэй гишүүд түүчээлэн үүнийг яаралтай гэмт хэрэг болгож оруулж өгөх нэн шаардлагатай. Бид бэлгийн дарамт үзүүлэгчтэй нэг танхим, нэг эгнээнд суухыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж хэлэх эрхтэй. Тухайн хүн ичихгүй бол хамт олон, найз, нийгмээрээ жигших учиртай.
-Эмэгтэй гишүүд бэлгийн дарамтын тухай яривал өөрсдөө өртсөн гэж нэр төрд нь халдахвий гэсэн болгоомжлол байхыг үгүйсгэхгүй?
-Бэлгийн дарамтыг зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг гэх нь хоцрогдсон хэвшмэл ойлголт. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хуулиуд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалж буй хэрэг биш юм. Учир нь нэг иргэний асуудлыг шийдэх нь зөвхөн түүний биш тухайн нийгэм эмэгтэй хүний эрхийг хүндэлж байгааг харуулж, жишиг тогтоодог. Товчхондоо энэ бол Зөвхөн бэлгийн гэмт хэргийн хохирогчдын бус хүн төрөлхтний тал буюу 3,5 тэрбум хүний асуудал юм. Монгол улсын хүн амын тал болох 1,7 сая эмэгтэй бэлгийн хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй амьдарч байхад яаж эрэгтэйчүүд дуугүй байж болох вэ?
БИЕ МАХБОД, СЭТГЭЛ САНАА, НЭР ХҮНДИЙГ НЬ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ГЭНЭ
-Бэлгийн хүчирхийлэлд эрчүүд бага өртдөг, өөрт нь тохиолдох эрсдэлгүй учраас надад хамаагүй гэх хандлага байгаа нь харагддаг. Та яагаад энэ асуудалд оролцохгүй бол болохгүй гэж үзэж байна вэ?
-Нийгэмд бэлгийн дарамтын асуудлыг дөнгөж ярьж эхэлж байгаа ч харамсалтай нь Монголд бэлгийн дарамт ужгирсан, нийгмийн хорт хавдар болсон асуудал гэж би хэлнэ. Үүнийг анзаарвал таны хамгийн хайртай хүмүүс бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон, болох эрсдэл хүлээж байгааг ойлгоно.
Хоёр дуучин гэмт хэргийг онигоо болгон ярьсан, дээр нь өдий хүртэл мэдээлээгүй байна. Эрүүгийн хуулиас тус заалтыг хасаагүй бол хүнд гэмт хэргийг мэдсэн ч мэдээлээгүй гэж ял тулгах учиртай.
Энэ нь цахимаар яригдаж буй нэг хүний биш таны ээж, эгч, эхнэр, найз бүсгүй, ирээдүйд охины тань амь нас, аюулгүй байдлын асуудал юм. Эрэгтэй хүн өөрөө хохирогч болохгүй байлаа ч хамгийн хайртай хүн тань өнөөдөр ч хохирогч магадгүй. Ээж, эхнэр тань бэлгийн дарамтад өртөж байсан гэдгийг та сонсвол сүржигнэл гэх боломжтой гэж үү? Бэлгийн дарамт бол нийгмийн тал болж буй бүхэл бүтэн хүйсийн амь нас, эрүүл мэндийг хөндсөн асуудал учир эрчүүд дуугүй өнгөрч хэрхэвч болохгүй.
Монголд бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц хууль хэрэгтэй. Мөн олон хууль зүйн өөрчлөлт хийх нэн шаардлагатай. Намайг мөрдөн байцаагч байхад ноцтой, санаатай үйлдсэн хүнд гэмт хэргийг мэдчихээд цагдаад мэдээлээгүй, нуун далдалсан бол гэмт хэрэгт тооцдог байсан.
Чиний хажууд хүний амь нас бүрэлгэх үйлдэл гарсан бол надад хамаагүй гэж болохгүй. Хэрвээ ийм хандлага тогтвол ямар ч нийгэм нурж унана. Та хүн амины болон хүчингийн гэмт хэрэг үйлдсэнийг харсан бол хуулийн байгууллагад заавал мэдэгдэх ёстой. Би энэ заалтыг эрүүгийн хуулиас хайгаад олсонгүй. Гэтэл зөрчлийн хууль руу оруулжээ. Тухайлбал, бага насны хүүхэд хүчиндсэн бол хэдхэн төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь ээ. Мөн үүнийг харсан ч мэдээлэхгүй байх нь тамхины иш хаяхтай ижил шийтгэлтэй байж болох уу?
Хүний амь бүрэлгэх, бэлгийн гэмт хэрэг үйлдэхийг харсан бол надад хамаагүй гэж болохгүй. Хэрвээ ийм хандлага тогтвол ямар ч нийгэм нурж унана.
Энэ маш ноцтой. Санаатай үйлдсэн, хүнд гэмт хэргийг мэдээлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх заалтыг яаралтай Эрүүгийн хууль руу оруулахгүй бол хүчирхийллийн гэмт хэргүүд хэзээ ч илрэхгүй. Мэдээллийг нуун дарвал гэмт хэрэгтэн болно гэдгийг хуульчилж байж гэмт хэрэгтэй тэмцэнэ. Үүний тод жишээгээр, хоёр дуучин гэмт хэргийг онигоо гэж ярьсан, дээр нь өдий хүртэл мэдээлээгүй байгааг дурдаж болно. Эрүүгийн хуулиас тус заалтыг хасаагүй бол хүнд гэмт хэргийг мэдсэн ч мэдээлээгүй гэж ял тулгах учиртай.
Одоо Зөрчлийн хуулиар хэлээгүй нь баригдвал торгоод өнгөрнө. Энэ нь хүнд нөлөөлөхүйц хатуу хариуцлага болж чадахгүй. Эрх баригчид өөрсдөө хээл хахуулийн гэрч болдог. Тэр хариуцлагаас зугтах гэж үүнийг Зөрчлийн хууль руу оруулсан гэж би хардаж байна. Нэг нэгнийхээ булхайг мэдэж байсан байж яагаад мэдээлээгүй вэ гэж ялд унахаас зайлсхийх арга олсон байна. Энэ нь мөн бэлгийн гэмт хэргийг өөгшүүлсэн заалт болжээ.
Мөн Монголд Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа заадаг хэвээрээ байна. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрөх юм бол шалгаж, шийдвэрлэхээ зогсооно гэсэн үг. Олон улсын шүүхэд хүчирхийллийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй. Ингэхгүй бол гэмт хэрэгтэн яаж ийгээд хугацааг сунжруулж байгаад шийтгэл хүлээхгүй болно.
Бэлгийн дарамт үзүүлснээс болж /ялангуяа эмэгтэйчүүд/
- хичээлдээ явах хүсэлгүй болж сургуулиа хаях,
- тэвчишгүй орчин бий болгосноос ажилдаа очиж чадахгүй, гялалзах байсан мэргэжлийн карьераа орхино,
- нийгэмд муугаар хэлэгдэж, нэр хүндгүй болно,
- ажил хэргийн хүндгүй,
- найз залуу, нөхөртөө хаягдаж,
- гэр бүл салбал хүүхэд өнчрөх аюул үүснэ. Ийм ноцтой гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа зааж болохгүй.
ЯРЬЖ ЭХЭЛЖ БАЙГАА Ч БЭЛГИЙН ДАРАМТ МОНГОЛД УЖГИРСАН, НИЙГМИЙН ХОРТ ХАВДАР БОЛСОН
-Бэлгийн дарамтыг таслах зогсоохын тулд хууль зүйн хувьд өөр юу хийх чухал вэ?
-Өндөр хөгжилтэй оронд Олон улсын эрүүгийн шүүхэд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртлөө гэж мэдүүлэхэд хохирогчийг шууд хамгаалалтад авна. Үүнийг гэрч хохирогчийг хамгаалах алба гүйцэтгэдэг бөгөөд тусдаа, нууц өрөө бий.
- Эмэгтэй хүн гомдол гаргавал эмэгтэй хуулийн албан хаагчид хэргийг хариуцуулдаг. Мэдээлэл тарахаас сэргийлж тусдаа өрөөнд хохирогч, мэдүүлэг өгөгчийг хүлээн авна. Яагаад гэвэл эмэгтэй хүн бэлгийн гэмт хэргийн хохирогч болсноо эрэгтэй цагдаад тайлбарлахад туйлын хүнд бөгөөд дахин гутралд орох, нэр хүндэд нь ноцтой халдах учир бусдын өмнө асуудлаа дэлгэхээс айна ичнэ.
Монголд цагдаагийн байгууллагын нэг өрөөнд 2-3 байцагч суудаг, гадна нь хүмүүс хүлээж байдаг. Гэтэл хохирогчоос тэр олон хүний өмнө хэргийг асуугаад явчихдаг. Олны дундуур явуулж, тухайн хэрэгт огт хамаагүй нэгний дэргэд хэрхэн бэлгийн дарамтад орсноо ярь гэх нь харгис хэрэг. Хохирогчийг хамгаална гэдэг нь түүний бие махбод, сэтгэл санаа, нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байхыг хэлнэ.
Хохирогч гэж үзсэнээс хойш гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ эхэлнэ.
Үүнд,
- Хохирогчтой холбоотой мэдээллийг олон нийтэд гаргаж болохгүй. Үүнийг шүүх, цагдаа, сэтгүүлчдийн ёс зүйн дүрэмд тусгадаг. Хувь хүний нууцыг хамгаалах орчин бүрдүүлж байж иргэд бэлгийн гэмт хэргийг айдасгүйгээр мэдээлнэ. Эмэгтэйчүүд айж ичээд нуудаг учир хүчин, бэлгийн дарамт илэрдэггүй, үйлдэгчид даварч байна. Өөрөөс сул дорой нэгнийг хүчиндчихээд “Энэ муу цагдаад хандаж чадахгүй” гэж бодож байгааг үгүйсгэхгүй. Хохирогчийн нэр төрийг хамгаалах баталгааг хуульд тусгах нь гэрч, хохирогчийг хамгаалах нэг хэлбэр.
- Гэмт хэргийн сэжигтэн, түүнтэй холбогдох хүмүүсийг хохирогчтой холбогдохыг хуулиар хориглох ёстой. Гомдол гаргасны дараа үйлдэгчид заналхийлэх, эд мөнгөөр худалдаж авах гэж оролддог учир өөрөө болон бусдаар дамжуулж хохирогчтой холбоо тогтоох боломжгүй болгох чухал. Гэрч хохирогчийг хамгаалах тус арга хэмжээг зөрчсөн бол шууд таслах сэргийлэх буюу цагдан хорих ёстой.
- Ихэнхдээ таньдаг хүн нь үйлдсэн байдаг тул гэрч, хохирогчид 100,200,300 метр дотор биеэр ойртохыг хориглоно. Учир нь гараагаа зангах, дохих зэрэг биеийн хэлэмжээр заналхийлэхээс гадна, тухайн хүн харц, бараа сүрээрээ айлгах гэж оролддог. Иймээс олон нийтийн газар хохирогчид 100 метрийн зайд ойртвол холдох үүргийг хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэдэг. Хохирогчтой ярилцах бол зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулна.
- Дарамтад оруулахыг завдвал цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалт гаргаж өгнө. Гэрийнх нь үүдэнд, гадуур явахад нь хамгаалагчид хамт явна.
- Гэрч, хохирогчийг нууцаар нэг хот, улсаас нөгөө рүү нүүлгэж хамгаалдаг. Халхын хавтгай жижиг шүү, чамайг хаанаас ч олно гэдэг. Үүнийг сонсоход сэтгэлийн маш том дарамтад орно шүү дээ.
-Энэ бүхнийг бүрдүүлээгүй тохиолдолд эмэгтэйчүүд зоригтойгоор хүчирхийлэгчийг зарла гэх боломжгүй. Ингэвэл хохирогчийг дахин хохироох аюултайг анхааруулах нь зөв байх?
-Ямар ч хамгаалалтгүй үед эмэгтэй хүн бэлгийн гэмт хэргийн хохирогч болсноо зарлаж, өөрийн болон гэр бүлийн, үр хүүхдийнхээ нэр хүндийг золиосолж яаж гомдол гаргах вэ? Энэ нь маш аюултай шүү дээ. Өөр дээрээ жишээлэн бодоход л дарамт мэдэрнэ. Шаардлагатай гэж үзвэл хохирогчийг өөр улс руу нүүлгэхээс гадна нэрийг нь ч өөрчилж болно. Эдгээрийг гэрч хохирогчийг хамгаалах гэнэ.
-Эмэгтэйчүүд таалагдаагүй үйлдлийг бэлгийн дарамт гэдэг. Харин өөрт нь таалагдаж байвал хэвийн гэж үздэг гэж буруутгах хандлага бий?
-Дээрх хуулийн асуудлыг ойлгохгүй байгааг харуулж байна. Өөрөө хүсээд бэлгийн харьцаанд орох, бэлгийн сэдэлтэй үйлдэл хийсэн бол эмэгтэйчүүдийн 99 хувь нь үүнийг бэлгийн дарамт гэж ярих сэдэл байхгүй. Яагаад гэвэл хүлээн зөвшөөрч харилцаанд орсныхоо дараа бэлгийн дарамт учруулсан гэвэл хүнийг гүтгэсэн хэрэг. Хуулийн хариуцлага үүрэх ноцтой асуудал болно.
Эмэгтэй хүн бэлгийн гэмт хэргийн хохирогч болсноо зарлах нь хувь болоод гэр бүлийн хувьд маш их эрсдэл хүлээн, бүхнээ золиосолдгийг эрчүүд ойлгох хэрэгтэй.
Надад хэн нэгэн эмэгтэй таалагдлаа ч тийм асуудалд орох сэжүүр үүсгэхээс би ямагт зайлсхийнэ. Маш хатуу хуулийн хариуцлагатай учир би эмэгтэй хүнтэй зөвхөн ажил хэргийн сувгаар холбогдож, ажил ярина.
Мөн зарим эмэгтэйг мөнгө авахын тул ингэж байна гэдэг. Энэ нь ч өдрийн од шиг ховор. Хүчирхийллийн олон хохирогчийн жишээнээс харахад эмэгтэй хүн өөрийнхөө хувьд болон, гэр бүл, ажил хэргийн хувьд тэвчишгүй хэмжээнд хүрэхээр цагдааг ханддаг.
-Бэлгийн гэмт хэргийн хохирогч болох, үүнийг мэдээлэх нь эмэгтэй хүнд олон эрсдэл учирдгийг эрэгтэйчүүд ойшоодоггүй юм шиг. Тухайлбал, dэлгийн дарамтын асуудалд нэр холбогдвол таны хувьд ямар хохирол амсах вэ?
-Би олон улсын шүүхэд 15 жил ажиллах хугацаанд олон эмэгтэй хүнтэй ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын байранд бэлгийн сэдэлтэй онигоо ярих, ажлын бус цагаар нэг ч эмэгтэй хүнтэй хоолонд орох, архи уух болон хувийн харилцаа үүсгэж байгаагүй. Надад хэн нэгэн эмэгтэй таалагдлаа ч тийм асуудалд орох сэжүүр үүсгэхээс би ямагт зайлсхийнэ. Маш хатуу хуулийн хариуцлагатай учир би эмэгтэй хүнтэй зөвхөн ажил хэргийн сувгаар холбогдож, ажил ярина. Хэрвээ би үүнийг зөрчвөл нэр хүндгүй, ажилгүй болоод зогсохгүй олон улсын хэмжээнд ажиллах ёс суртахууны эрхгүй болно.
ТУЛГАСАН СОШИАЛ ХАРИЛЦАА ҮҮСГЭХ НЬ БЭЛГИЙН ДАРАМТ
-Хууль болоод ёс зүйн хувьд өндөр шийтгэлтэй болгох ёстой юм байна?
-Яг зөв. Бэлгийн дарамт, хүчирхийллийг хуульд чанга шийтгэлтэй болгох нь чухал. Мөн хатуу ёс зүйн хариуцлага хүлээлгэх учиртай юм. Түүнчлэн ёс зүйн хариуцлага хүлээсэн хүнийг төрийн албанд дахиж орох эрхгүй. Олон улсын зарчмаар Д.Одбаяр болон Ц.Ананбазар ёс зүйн хариуцлага хүлээж, шууд огцрох ёстой юм. Гэмт хэргийг нотолсон эсэхээс үл хамаараад бэлгийн дарамтын асуудал үүсгэсэн нь ёс зүйн байж болшгүй зөрчил юм.
Иймээс
- албан тушаалаасаа огцрох
- Дахиж хэзээ ч төрийн албанд орох эрхгүй гэдгээ ухамсарлах ёстой.
Одоо болтол Д.Одбаяр үндсэн хуулийн цэцэд үлдсэн нь олон улсад туйлын ичгэвэртэй, хамгийн муугийн жишээ. Төрийн өндөр албан тушаалтан, шударга үнэний жишээ болсон хүн ийм үйлдэл гаргасан нь Монгол Улсыг дэлхийн шившиг болгосон. Үүнээс дор зүйл гэж үгүй. Ухамсраараа огцрох байх гэтэл хоёр жил өнгөрлөө.
-Хуулийн хариуцлага хүлээлгэхээс ч өмнө ёс суртахууны хувьд байж болшгүй гэдэг хэм хэмжээг нийгэмд тогтоох чухал гэж та хэллээ. Үүнийг хаанаас эхлэх вэ?
-Тухайн хүн ёс зүйн хувьд хариуцлага хүлээх чадваргүй, ухамсаргүй бол байгууллага, хамт олноороо тэмцэх учиртай. Тухайлбал, Үндсэн хуулийн 8 гишүүн Д.Одбаяртай нэг танхимд хуралдахаас ичиж буйгаа хэлж, түүнтэй нэг ширээнд, нэг эгнээнд байхгүй гэж эсэргүүцэх ёстой. Би үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан бол хэзээ ч ажилдаа очихгүй.
Үндсэн хуулийн 8 гишүүн Д.Одбаяртай нэг танхимд хуралдахаас ичиж, түүнтэй нэг эгнээнд байхгүй гэж эсэргүүцэх ёстой. Би үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан бол хэзээ ч ажил дээрээ очихгүй.
Энэ мэтээр байгууллага хамт олон, нийгмээрээ жигшиж, эсэргүүцвэл энэ бугшсан бусармаг зүйлээс сална. Эрх зүйн хувьд Хөдөлмөрийн хуульд бэлгийн дарамтыг таслан зогсоох тухай нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэж үг бий. Бүх хууль, салбар, түвшинд бэлгийн дарамт, хүчирхийллийг таслах механизм ажиллаж байж энэ хорт хавдраас ангижирна. Зөвхөн Эрүүгийн болон зөрчлийн хуульд оруулах нь хангалтгүй. Бүх байгууллага, дээд сургуулийн дотоод журамд бэлгийн дарамтыг зогсоох заалт оруулах ёстой. Мөн бүх хөдөлмөрийн гэрээнд бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэх болон холбогдвол ажлаас халах тухай тусгах учиртай.
Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг улсад ийм байдаг. Тухайн байгууллагын удирдлага үл ойшоовол ажилтнууд жигшиж байгаагаа үйлдлээрээ харуулах чухал.
-Дуугүй байна гэдэг нь хүлээн зөвшөөрч буйн хэлбэг гэдэг?
-Яг зөв. Би саяхан подкастаар нэгэн хуульч “Д.Одбаяр гуай огцроод, өмгөөлөгч болчих хэрэгтэй” гэж ярьж байхыг сонслоо. Бэлгийн гэмт хэрэг үйлддэг хүн өмгөөлөгч болчихдог юм уу? Би өмгөөлөгч хүн учир түүнтэй адил болж таарах нь байна. Ноцтой хэрэг үйлдсэн бол дахиж хэзээ ч мэргэжлээрээ буюу төрийн алба эрхлэх боломжгүй болгох ёстой. Үүнийг олон улсад Disbarment гэж хэлдэг. Энэ нь ёс зүйн зөрчил гаргасан гэж хуульчдын холбооноос хассанаар тухайн хүний мэргэжлийн карьер дуусна. Хэрвээ би ёс зүйн хариуцлага алдвал ажлаасаа халагдаж, Барын холбооноос хөөгдөөд, мэргэжлийн хүрээнээс гарч амьдралгүй болно гэсэн үг.
-Бэлгийн дарамтыг сүржигнэл гэх нь хүчирхийллийн хөрсийг бэлдэж байна. Дарга нь ажилтныхаа зурагт лайк дарах нь ч зохисгүй гэж та хэллээ?
-Тулгасан сошиал харилцааг бий болгох нь бэлгийн дарамт юм. Сургуулийн орчинд эмэгтэй хүн сурч боловсрох гэж очиж буй бөгөөд энэ нь түүний эрхэм зорилго нь юм. Ажлын байранд ажил хийх гэж очиж буй болохоос хэн нэгэн эрэгтэйд таалагдах гэж, бэлгийн сэдлийн онигоо ярих, үүний доог тохуу болох, бэлгийн харилцаанд орох гэж очоогүй гэдгийг эрчүүд ойлго.
Ажлын тань эмэгтэй өнөөдөр гоё харагдаж байвал өөрт тань таалагдах зорилготой гэж бодох нь хэт муйхар шүү дээ. Яагаад дэлхийн 3,5 тэр бум эрэгтэйн ганц төлөөлөл гэж өөрийгөө бодоод байна вэ?
"Эрчүүд би түүнийг зөвшөөрч байна гэж бодсон ч хүсээгүй байж, мэдсэнгүй" гэдэг нь өөрийгөө зөвтгөх шалтаг. Хэрвээ эмэгтэй хүн өөрт чинь таагүй байгааг мэдрэхгүй бол насанд хүрсэн хүний харилцааны талаар та ямар ч ойлголтгүй байна гэсэн үг. Энгийн ярианы үед харилцагч нааштай хүлээж авч байгаа үгүйг ялгахад хэцүү биш байдаг шиг бэлгийн амьдралын хувьд ч адил. Танд тухайн эмэгтэй таалагдаж байвч /бэлгийн сэдэлтэй үг, үйлдэл гаргах/ дургуйцлийг нь ойлгоогүй бол та тархиа шалгах ёстой.
-Даашинз өмссөн, өөрөө өдсөн, бэлгийн дарамтад орох сэдэл төрүүлсэн гэж буруутгах хандлага ч бий?
-Энэ маш буруу хэвшмэл ойлголт. Эмэгтэй хүн танд биш өөртөө таалагдах гэж хувцасладаг, гоёдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь эсрэг хүйстнээ татах зорилготой гэх нь ч буруу.
Эмэгтэй хүн өөрийнхөөрөө байхыг хувцас, будалтаараа илэрхийлэх эрхтэй. Эсрэг хүйстний хэн нэгэнд таалагдах гэж хувцасласан байлаа тэр нь та биш байж болно. Өөрт чинь биш нийт эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд таалагдахыг хүссэн байж болно. Ажлын тань эмэгтэй өнөөдөр гоё харагдаж байвал өөрт тань таалагдах зорилготой гэж бодох нь хэт муйхар шүү дээ. Тэр яагаад дэлхийн 3,5 тэр бум эрэгтэйн ганц төлөөлөл гэж өөрийгөө бодоод байна вэ? Инээмсэглэсэн бүсгүйг надад ханд өгч байна гэж бодох нь чиний л сонгосон бодол. Энэ таны асуудал болохоос эмэгтэйн буруу биш. Мессэж бичихэд хариу өгөхгүй бол та таалагдаагүй. Үүнд эргэлзээтэй зүйл юу ч алга. Тэр хүн танаас татзалзах эрхтэй.
-Бэлгийн дарамт зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж тоомжиргүй хандаж болохгүй гэж та хэллээ?
-Эрчүүд бодоод үз. Ямар ч буруугүй байхад тань нэг эмэгтэй хандарч, /хүсээгүй үед/ нэр холбогдсоноос та ажил, бизнесийн орчиндоо хүндгүй, ажил, сургуульгүй, эхнэр, найз бүсгүйгээсээ салж, үр хүүхэд тань сургуульдаа нүүрээ хийх газаргүй болбол жижигхэн хэрэг үү? Ямар ч буруугүй, ажлаа хийгээд явж байтал дарга нь бэлгийн дарамт үзүүлж, үүнийг нь хамт олон нь хов жив болгоод, улмаар нөхөртөө зодуулсан, хадмууддаа хөөгдөж, үр хүүхдээсээ хагацсан эмэгтэй маш олон. Танд шударга санагдаж буй эсэхийг өөрөөсөө асуугаад үз. Эрчүүдэд өнөөдрийг хүртэл босгосон карьер маш үнэ цэнтэй бол бүсгүйчүүдийнх ч тийм.
-Сэтгүүлчид хохирогчийн тухай илүү мэдээлдэг гэсэн судалгаа бий. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Сэтгүүлчид үг, хэллэгээ өөрчлөх ёстой. Тухайлбал, тэр эмэгтэй хүчиндүүлжээ биш тэр хүчинджээ гэж хэлэхгүй бол хүчирхийлэлд хэн өртсөнийг илүү мэдээлж байна. Тэр эмэгтэй бэлгийн дарамтад өртжээ гэхээр хэрэгтэн харагдахгүй байгаа учир хохирогчид учир бий гэж өө хайдаг, олон нийтийн анхаарал хохирогч руу чиглэдэг. Харин "тэр бэлгийн дарамт үзүүллээ" гэж гарчиглах ёстой.
Хэвлэлээр Д.Гантулгын хохирогч шүүх хурал руу явж байна гээд зургийг нь нийтэлж байв. Ийм байж болохгүй.
Шүүх хуралдаан нээлттэй болж буй тохиолдолд гэрч, хохирогчийг нууц хаалгаар оруулна. Олон нийт түүний нүүр царайг таних боломжийг хааж, гэрч хохирогчийг бүхээг дотор суулгадаг. Олон нийт шилэн хананы цаана шүүх хурлыг ажиглаж болох ч хохирогчийн ард байрлуулдаг учир харах боломжгүй.
Тэр эмэгтэй бэлгийн дарамтад өртжээ гэхээр хэрэгтэн харагдахгүй байгаа учир хохирогчид учир бий гэж өө хайдаг, олон нийтийн анхаарал хохирогч руу чиглэдэг. Харин тэр эрэгтэй бэлгийн дарамт үзүүллээ гэж гарчиглах ёстой.
Дүрстэй бол бүдгэрүүлнэ, дуу хоолойг нь өөрчилнө. Бэлгийн гэмт хэрэг маш ноцтой учир танхимд орж, хүчирхийлэл үйлдэгчийг харах, дахиж таарах болон шүүгчээс ч их айдаг. Иймд шүүх дээр гэрч хохирогчийг харц тулгарахаас хамгаалж, хана байрлуулдаг. Ялангуяа бага насны эмэгтэй хүүхэд өөрөөс нь хүчтэй хүнийг хараад мэдүүлгээ өгч чаддаггүй. Уйлна, сэтгэл нь үймэрч бодитой мэдээлэл өгч чадахгүй байх, сэтгэлийн дарамтад дахин өртсөнөөс мэдүүлэг өгөхөөс татгалздаг. Иймд шүүхээс сэтгэлзүй ч гаргаж, сэтгэл зүйн байдал нь тогтвортой болсон хойно нь мэдүүлгийг нь авахыг зөвшөөрдөг.
Шүүхийн танхимд гэрч, хохирогч ороход л орон даяар харж байгаа гэдэг дарамт ихээр мэдэрдэг тул уйлахад нь алчуур авч өгөх, хүчтэй цочролд орж байгаа эсэхийг хажуугаас ажиглах сэтгэл зүйч байлцаж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг. Шүүхийн байр, хуралдааны танхимын дизайнаа хүртэл өөрчлөх ёстой. Энэ бүхнийг шийдсэнийхээ дараа эмэгтэйчүүдийг өөрийнхөө төлөө дуугар, тэмц гэж хэлэх эрхтэй болно. Ингэж хэлж буй хүмүүсийн ихэнх нь өөрөөсөө юу ч алдахгүй учраас тэгж хэлж зүрхэлж байна. Би олон улсын Эрүүгийн шүүхэд 15 жил дайны үед үйлдсэн хүчингийн маш ноцтой хэргүүдийг өмгөөлж байна. Олон улсад эрэгтэй эмэгтэй аль ч хүнийг хүчингийн гэмт хэргийн хохирогч болохоос/болсны дараа/ ингэж хамгаалдаг. Хүчингийн гэмт хэргийг хохирогчийг хамгаалах өндөр стандартыг мөрддөг.
Шүүхэд гэрч хохирогчидтой харилцаж буй өмгөөлөгч, шүүгч, прокурор, гомдол хүлээж авч буй цагдаагийн ажилтан хохирогчтой туйлын мэдрэмжтэй, хүндэтгэлтэй харьцах ёстой гэдгийг ёс зүйн дүрэмд заасан байдаг.
Доромжлох, гутаах, хүндэтгэхгүй байх, хувийн нууцад халдах, шоолж дооглосон өнгө аясаар асуухыг хориглодог. Үүнийг баримтлахгүй бол хохирогчийг дахин хохироох эрсдэлтэй.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.