Наймдугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 511 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,346,859 ширхэг хувьцаа арилжжээ.
26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал", "Авто Импекс"-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсжээ. Харин "Техник Импорт", "Монгол Савхи" ХК (UYN -5.80%)-ийн хувьцаа хамгийн их унасан байна.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 70,075 ширхэг нэгж эрхийг нийт 41 сая төгрөгөөр арилжсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нэг ширхэг үнэт цаасыг 100 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.01 хувиар буурч, 42699.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4 их наяд 684 тэрбум төгрөг боллоо гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв.