АНУ-ын цэргийн сүүлчийн онгоц Кабулын нисэх буудлаас хөдөлж, тус улсын оролцсон бүх цаг үеийн хамгийн урт дайнд цэг тавилаа.
АНУ-ын Агаарын цэргийн 82-р дивизийн командлагч, хошууч генерал Крис Донахью хамгийн сүүлд онгоцонд суусан юм. Орон нутгийн цагаар даваа гарагийн шөнө дундаас нэг минутын өмнө онгоц Кабулаас хөөрчээ. Донахьюгийн зураг ийнхүү түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Тэрээр байлдааны хувцас өмссөн, дуулга дээрээ шөнийн харааны шилтэй, гартаа винтов буу барьсан, харц нь төвлөрсөн бөгөөд ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй байх аж. Цэргийн тээврийн С-17 онгоцонд АНУ-ын элчин сайд суусан байна.
Энэхүү зургийг 1989 онд Афганистан, ЗХУ-ын хил дээрх найрамдлын гүүрэн дээр зогсож буй Зөвлөлтийн генерал Борис Громовын зурагтай зүйрлэжээ. Афганистан дахь ЗХУ-ын 40-р армийн командлагч генерал Громовын гэрэл зураг дээр зэвсэг харагдахгүй байгаа бөгөөд тэрээр гартаа цэцгийн баглаа барин Амударьягийн гүүрээр хүүтэйгээ хөтлөлцөн алхаж буй аж. Энэхүү зураг нь ЗХУ Афганистанаас цэргээ гаргаж дууссаны дараах мөч юм. Громов зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргах үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан байна.
Талибан хөдөлгөөн Афганистаныг бүрэн эзэлсэн өдөр буюу наймдугаар сарын 14-нөөс хойш Кабулаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. 17 хоногийн хугацаанд 123 мянган хүнийг Афганистанаас гаргасан бөгөөд наймдугаар сарын 31-ний дотор нисэж чадаагүй ч Афганистанаас явах хүсэлтэй хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх дипломат ажиллагаа явуулсан хэвээр байна гэжээ.
Эх сурвалж: ВВС