“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” сэдэвт бүтэн өдрийн хурлыг PMI Mongolia байгууллага зохион байгуулав. Илтгэгчид Шангри Ла зочид буудалд цуглан, илтгэлээ танилцуулж, оролцогчид цахимаар оролцож байна. Эдийн засагч Д.Жаргалсайхан үдээс өмнөх хэлэлцүүлэгт модератороор ажиллав.
18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан, “Уур амьсгалын ногоон сан”-гийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл Клечески, Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд нар илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлгээр өрнүүлсэн яриаг та бүхэнд хүргэж байна.
Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Гадаадын шууд хөрөнгө оруулалт яагаад буурсан бэ, төр засгийн томоохон төслүүд яагаад удааширдаг вэ гэсэн асуултад хариулав.
-Бидэнд буруугаа бусдаас хайдаг муу зуршил бий. Шатахуун тасалдав, ОХУ муухай. Урд чингэлэг саатлаа, Хятад муухай гэдэг. Эдийн засаг доройтонгуут хөрөнгө оруулагчдын буруу гэдэг. Бид өөрсдөө л ажиллаж чадахгүй байна. Шатахууны хомстол бол түр зуурын л асуудал. Манай цахилгаан станцууд бүгд хөгширсөн. Сайн гагнуурчид л ажиллуулж байна. Эрчим хүчийг үйлдвэрлэсэн даруйд хэрэглэх ёстой байдаг онцлогтой.
Улс төржилтийн улмаас төслүүд бүтэлгүйтдэг. Японы нэг тэрбумтан “Монгол сайхан орон. Гэвч улс төрийг нь даахгүй” гэж жиргэсэн байна лээ. Би Ерөнхий сайд байхдаа импортын татвараа тэглэсэн. Хоёр хөршөөс хөрөнгө оруулалт татах зорилго агуулсан юм. Гурав дахь улсаас манайд хөрөнгө оруулах бол ОХУ болон Хятадыг давж орж ирнэ. Энэ нь их үнэтэй буюу зардал өндөр. Бид олон хөрөнгө оруулагчийг хөөж гаргаад одоо өөрсдөө их хүнд байдалд байна. Засаг төр үүнийг ойлгожээ.
ХХБ-ны захирал О.Орхон: Бидний бүх төсөл дандаа хугацаа хоцордог, жишээ нь Дарханы зам байна. Нэрлэвэл маш олон төсөл улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, алсын хараагүйн улмаас бүтэлгүйтдэг. Зарим төслийг бүр мөсөн хаадаг. Иймд улсаараа төслийн менежментэд суралцах цаг болсон. Гэхдээ манай банк ч төслийн менежментийг бүрэн хэрэгжүүлсэн гэж би хэлэхгүй. Энэ бол цогц ажил. Бүх банк төслийн зээлийн алба байгуулсан. Төслийн санхүүжилтийн албыг мөн байгуулж, мэргэшсэн хүмүүс ажиллуулж байна.
“Премиум” группийн Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ: Гэртээ хоол хийх нь ч төсөл юм. Сүүлийн 50 жилд төслийн удирдлагыг яаж хийхийг баталчихлаа. Бид үүнийг нэг алба хэлтэс даатгаад орхих биш байгууллага тэр чигтээ оролцсоноор амжилтад хүрнэ. ТББ-д ч энэ хамаатай. Бид CU сүлжээ дэлгүүрийг Монголд оруулж ирснээс хойш 140 дэлгүүр нээжээ. Хэрэглэгчид дараагийн шатны үйлчилгээг үзүүлж байна. Хувийн хэвшил хамгийн сайн ажилтнуудыг авч ажиллуулдаг ч төрийн хүнд суртал байсаар байна. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж байна. Бид бүгдээрээ хурдтай байж улс хөгжинө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ирэх оны улсын төсөвт шилжих хөрөнгө оруулалт 1.5 их наяд төгрөг гэхээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ирэх онд байхгүй. Таван сая ам.долларын төсөл Монголд таван жил хэрэгждэг. Бид санхүүжилтээ гаднаас авдаг болохоор тэр айлд таалагдах төслүүдийг л хэрэгжүүлдэг. Тэд татвар төлөгчдийнхөө мөнгийг манайд зээлж байгаа тул цемент, дэд бүтэц гэх биет төсөл рүү илүү анхаардаг. Бид цар тахалтай, гаднын хөрөнгө оруулалт байхгүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтгүй буюу маш хүнд нөхцөлд байна.
PMI Монгол чаптерийн Ерөнхийлөгч М.Болд: Манай улсад 3000 орчим төслийн мэргэшсэн хүн хэрэгтэй. Одоо 60 хүн л бий. Цаашид төсөл төвтэй олон ажлын байр бий болно гэв.
Хурал өнөөдөр 17.30 хүртэл үргэлжилнэ.