gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
5.28
Зурхай
6
Цаг агаар
3121 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • ГУТАЛ
Хэрэгтэй
  • - МЕГА ТӨСӨЛ
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
  • - КОВИД-19
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - GoGo асуулт
  • - СEO
  • - GoGo Cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
ГУТАЛ
Хэрэгтэй
МЕГА ТӨСӨЛ
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
КОВИД-19
Ярилцлага
Хүмүүс
GoGo асуулт
СEO
GoGo Cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нүүр
Хайх
Цэс
  Жиргээ
  Цэс
Вакцин

АНУ Файзерын 899,730 тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хандивлав

  Tweet
Б.Чимэг
2021-10-07

Америкийн Нэгдсэн Улсаас хандивласан 899,730 тун Файзер вакциныг өчигдөр хүлээн авав. Эдгээр тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлжээ. Уг хандив нь энэ оны есдүгээр сард хандивласан 188,370 тун Файзер вакцины үргэлжлэл юм. “Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг билээ” гэж АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.

Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Монгол Улсад 8 сая орчим ам. долларын дэмжлэг үзүүллээ. Өнгөрсөн сарын эхээр КОВИД-19-н эсрэг яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр 3.7 сая ам. долларын санхүүжилт бүхий, иргэдэд нэн хэрэгцээт эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн дэм болон хувийн хамгаалах хэрэгсэл олгох тусламжийг үзүүлсэн.

Мөн 2020 оны арван хоёрдугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппарат хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна. Түүнчлэн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж үзүүлдэг.

АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

АНУ КОВАКС хөтөлбөрт хамгийн их хувь нэмэр оруулдаг бие даасан хандивлагч орон. Тус улсын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан COVID-19 вакцины худалдан авалт, түгээлтийг хариуцан ажилладаг Гави Вакцины Холбоонд хоёр тэрбум ам. долларын хувь нэмэр оруулсан. Мөн оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар Гави Вакцины Холбоонд дахин хоёр тэрбум ам. долларын нэмэлт санхүүжилт олгож, КОВАКС хөтөлбөрийн вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Тус санхүүжилт нь АНУ-ын Засгийн газрын бусад санхүүжилтийн хамтаар Гави Вакцины Холбоонд нийт 500 сая гаруй Файзер вакцины тунг худалдан авахад зарцуулагдаж байгаа юм. Гави Вакцины Холбоо нь тэдгээр вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн бага болон дундажаас бага орлоготой 92 улсад, мөн Африкийн холбоонд түгээх юм.

АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд COVID-19-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивлажээ. Бид цаашид эмийн нийлүүлэлт хүрэлцээтэй болох бүрд вакцины нэмэлт тунг дэлхий даяар хандивласаар байх болно. АНУ цар тахлыг даван туулахын тулд дотоодын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсад түгээх вакцины үйлдвэрлэлийг нэмэх, мөн түнш улсуудтайгаа хамтран дэлхий даяарх вакцин үйлдвэрлэлийг өргөтгөх, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулахаар ажиллаж байгаа аж.

Ангилал
Вакцин
Хэзээ
2021-10-07

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

© 2007 - 2022 Mongol Content LLC