Долоодугаар сарын 23-нд эхлэх Токиогийн олимпын үеэр тамирчдыг байрлуулах "Олимпын тосгон"-ыг өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдэд танилцуулжээ.
КОВИД-19 цар тахлын улмаас тусгаарлах өрөө, шинжилгээ авах байршил зэргийг цогцоор нь шийдсэн уг газар өмнөх олимпын тосгодоос тун өвөрмөц болсон байна.
Тамирчид тосгонд ирэхийн өмнө хоёр ч удаа шинжилгээ өгөх бөгөөд ирснээс хойш өдөр бүр шинжилгээ өгч тэмцээндээ оролцоно.
Хэрэв тамирчдаас халдвар илэрвэл тосгоны гадна байрлах тусгаарлах зочид буудал руу шилжүүлэх ба хүнд өвчтөнийг эмнэлэгт хүргэнэ.
Наадмын үеэр халдвар тархах нь ойлгомжтой гэж олимпыг зохион байгуулагчид үзэж байгаа тул бэлтгэл ажлаа маш сайн хангажээ.
Тосгон долоодугаар сарын 13-нд буюу олимп эхлэхээс 10 хоногийн өмнө албан ёсоор нээгдэж тамирчдыг хүлээн авч эхэлнэ.
Эх сурвалж: APnews