Өвлийн олимпын эргэн тойронд
24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлж хоёрдугаар сарын 20-нд өндөрлөнө.
Олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болох бөгөөд гурван мянга орчим тамирчид оролцох төлөвтэй байна.
Бээжин хот нь 2008 онд Зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Зуны олимп болж байсан хотод Өвлийн олимп зохиогдож буй анхны тохиолдол энэ юм.
ӨВЛИЙН ОЛИМП ЯМАР ГАЗРУУДАД БОЛОХ ВЭ?
Олимп Бээжин ба түүнээс хойд зүгт 75 км зайтай байрлах Янчин дүүрэг, баруун хойд зүгт 180 км зайд байрлах Жанжиаку хотуудад дамнан болно.
Сноуборд болон мөсөн дээрх спортын төрлүүд, наадмын нээлт, хаалтын ёслол Бээжин хотод болно. Харин Янчин дүүрэгт бобслей, скелет, чарга, уулын цана, Жанжиаку хотод биатлон, трамплин, тэшүүр зэрэг төрлүүд болох аж.
Нийт 26 цэнгэлдэх хүрээлэн, талбайд тэмцээн уралдаанууд болох ба бүгд сэргээгдэх эрчим хүчээр ажиллана гэж Хятадын засгийн газраас мэдээлсэн.
ӨВЛИЙН ОЛИМПЫН СПОРТУУД
- Биатлон (Biathlon)
- Бобслей (Bobsleigh)
- Скелетон (Skeleton)
- Кёрлинг (Curling)
- Хоккей (Ice Hockey)
- Чарга (Luge)
- Уран гулгалт (Figure skating)
- Шорт Трек (Short track speed skating)
- Тэшүүр (Speed skating)
- Уулын цана (Alpine skiing)
- Гүйлтийн цана (Cross-country skiing)
- Цанын фристайл төрөл (Freestyle Skiing)
- Цанын хоёр төрөлт (Nordic Combined)
- Трамплин (Ski Jumping)
- Сноуборд (Snowboarding)
Энэ удаагийн олимпод спортын төрлүүд долоон тэмцээн өргөжсөн.
ӨВЛИЙН ОЛИМПЫГ ОЧИЖ ҮЗЭЖ БОЛОХ УУ?
Хятадад оршин суудаг, КОВИД-19 халдварын вакцинд хамрагдсан иргэд Олимпын наадмыг цэнгэлдэх хүрээлэнгээс үзэх боломжтойг Олон улсын олимпын хорооноос энэ оны есдүгээр сард хэлсэн. Бусад тодорхой мэдээллийг удахгүй тодорхой болгоно.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
Наадмын нээлт хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт болох ч кёрлингийн тэмцээн хоёрдугаар сарын 2-ны лхагва гарагт эхэлнэ. Мөн хоккей, цанын чөлөөт үзүүлбэрийн урьдчилсан тоглолтууд хоёрдугаар сарын 3-нд эхлэх хуваарьтай.
Медалийн тоглолтууд хоёрдугаар сарын 5-наас эхэлж гүйлтийн цанын тамирчид наадмын анхны медалийг хүртэнэ. Гүйлтийн цанын тамирчид мөн наадмын сүүлийн медалиудыг хүртэх учиртай.
ОЛИМПЫН БАМБАР
Олимпын наадмыг эхлүүлж дэлхий даяар галт бамбар нь тухайн наадмынхаа онцлог, зохион байгуулагч орны шинжийг хадгалдаг уламжлалтай.
Бээжингийн өвлийн олимпын бамбарыг "Нисдэг (飞扬 Fei Yang)" хэмээн нэрлэсэн ба 2008 оны зуны олимптой холбон Бээжин хотыг тодотгожээ.
Бамбарын доод хэсэгт баррель үсэг шивсэн ба гадуур нь эргэлдэх цагаан хэсэг нь энх тайван, өвөл, цагаан хэрэм зэргийг бэлгэдсэн. Харин улаан өнгө нь мөс цасаар хучигдсан дэлхийд гэрэл гэгээ, халуун дулаан бүхнийг авчрах гэсэн утгатай.
Карбон-фибер материалаар хийсэн, галд тэсвэртэй бамбар нь устөрөгчөөр цэнэглэгдсэн тул утаа гаргадаггүй. Энэхүү бүтээлийг нийт 182 загвараас шалгаруулсан байна.
Доод тал нь цельсийн -40 хэмд таван минутын турш асах "Нисдэг" бамбар 1.1 кг жинтэй, 50 мм/цаг бороонд унтрахгүй байх тэсвэртэй аж.
ОЛИМПЫН МАСКОТ "BING DWEN DWEN"
Хятад хэлэнд "Bing" гэх үг олон утгыг илэрхийлдэг. Гэхдээ түгээмэл хэрэглэдэг нь "мөс" бөгөөд цэвэр ариун байдал, хүч чадлыг бэлгэддэг. Харин "Dwen Dwen" нь бат бөх, сэргэлэн гэдгээс гадна хүүхдийг илэрхийлдэг байна.
Олимпын маскот нь өвлийн спортын элч болж, үзэгч сонирхогчдыг хөгжөөх үүрэгтэй. "Bing Dwen Dwen"-ий төрх хулсны баавгайтай төстэй боловч сансрын нисэгч шиг мөсөөр бүрхэгдсэн хувцас өмсдөг.
Энэхүү дүрийг дэлхийн 35 орноос ирсэн 5800 гаруй бүтээлээс сонгосон бөгөөд хулсны баавгай 2008 оны Бээжингийн зуны олимпын таван маскотын нэгт багтаж байсан.
ОЛИМПЫН ХОРИГ
Хятад дахь хүний эрхийн маргаантай үйл явдлуудаас үүдэн зарим улс орон дипломат хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Дипломат хориг тавьсан улс орны албан ёсны төлөөлөл олимпод оролцохгүй боловч тамирчдын хувьд ямар нэг хүндрэл үгүй.
Одоогоор АНУ, Шинэ Зеланд, Литви, Австрали, Их Британи, Канад, Косово зэрэг орнууд дипломат хориг тавихаа мэдэгдээд байна.