Өнөөдрөөс урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:
Өнөөдрийн байдлаар 23 хувь нь гурав дахь тун буюу нэмэлт тундаа хамрагджээ. Эхний тундаа хамрагдаагүй 116 мянган хүн, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган хүн, нийт 220 мянган хүн дархлаагүй буюу вакциндаа хамрагдаагүй байгаа нь цаашид халдвар нэмэгдэх эрсдэл байгаа гэж үзэж байна.

"ИРГЭН ГУРАВ ДАХЬ ТУНДАА ХАМРАГДСАН БОЛ ҮЗВЭР ҮЗЭХДЭЭ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Өнгөрсөн хоёр жилд Монгол Улс хатуу хөл хориог зургаан удаа тавьсан. Түүхдээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах хувь руугаа унасан үзүүлэлттэй байна.
Өнөөдрөөс /11.01-ний өдрийн/ эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээж байна. Бид өнөөдрийн байдлаар 2,8 сая вакцины нөөцтэй байгаа ба гурав дахь бүүстер тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөг хүртэл хатуу хөл хориотой байгаа улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтдаа цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлж чадсан.
Өнөөдрөөс эхлэн баяр ёслол, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавина. Түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөгийн төлбөртэй ч өөр хувилбар бий. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Мөн эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газрын гадна түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ.
Зөвхөн Цахим үндэстэн арга хэмжээ ч биш ногоо худалдаалах, номын худалдаа гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан.
Цар тахал бидний нийгэм, эдийн засгийн байдалд хүнд нөхцөл бий болгож байна. Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохоор боловсролын салбарын нэг завсардсан үеийг бий болголоо. Хэдий бид улбар түвшинд байгаа ч шат дараатай нээх арга хэмжээг ийнхүү авч байна. Хэрэв вакцинжуулалт 50 хувьд /одоо 23 хувьтай байгаа/ хүрсэн тохиолдолд улбар шар түвшин шар түвшин рүү шилжинэ.
Есдүгээр сард гадаах арга хэмжээг үе шаттай нээж эхэлсэн. Зөвхөн Цахим үндэстэн арга хэмжээ ч биш ногоо худалдаалах, номын худалдаа гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан.
Гадаах арга хэмжээгээ зохион байгуулахдаа хэт төвлөрөл үүсгэсэн асуудал үүссэн. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг нийслэл болон бусад түвшинд ярьсан. Бүх арга хэмжээг нэг дор нээж чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Үүнээс л бухимдал үүсэж байна. Заримыг нь нээхээр нээгдээгүй байгаа нь бухимдаж асуудал үүсгэж байна. Хичээлийг танхимаар эхлүүлэх үү, үгүй юу гэж бид өмнө нь олон удаа зөвшилцсөн. Нээхэд тохиолдлын тоо нэмэгдэнэ, үүнээс өөр гарц байхгүй гэдгийг хэлж л байсан. Соёл урлаг, аялал жуулчлалын салбарынхантай давхар стандарт үүсгэхгүйгээр төр болон ААН хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдгээр асуудал улбар шараас ногоон түвшин рүү шилжихэд л асуудал шийдэгдэнэ.

"ХИЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ХИЧЭЭЖ БАЙНА ГЭДГЭЭ ХЯТАДЫН ТАЛ Ч ИЛЭРХИЙЛСЭН"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Зөвхөн Монголд үүсээд байгаа нөхцөл байдал биш юм. Бидний хоёр хөрш тэр дундаа гол экспорт, импортын бараагаа авдаг, эдийн засгийн харилцааны БНХАУ-тай нөхцөл байдал амаргүй байна.
БНХАУ-д өнөөг хүртэл хүчин төгөлдөр явж байгаа журмаар сүүлийн тохиолдол 0 бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хил, боомтыг нээнэ гэсэн журам улсын хэмжээнд үйлчилж байгаа. Нэг өдөр тохиолдол илрээгүй байдаг ч дараа дараагийн өдрүүдэд 3, 4 тохиолдол гараад дахин 21 хоног сунана. Тээвэр ложистикын эргэлт 8-9 дахин буурсан нь инфляцид нөлөөлж байна.
Манай улс хүнс, барааны хэрэглээндээ 12 бүлгийн 373 бараа үйлчилгээ хүлээн авдгийн 47,7 хувь нь импортоор, түүн дотроо 34,4 хувь нь Замын-Үүд буюу Эрээнээс орж ирдэг.
Эрчим хүчний үнийг ирэх 7-р сар хүртэл барина, цаашдаа нэмэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй
Энэхүү хилийн асуудал нь яалт ч үгүй бидний хувьд сорилт болж байна. Засгийн газар, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, гадаад яамны түвшинд бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна. Тэдний хувьд ч аль болох хамгийн хурднаараа асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ илэрхийлж байна.
Цар тахал цаашдаа ч үргэлжлэх нь гашуун үнэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гацалт бий болох үед л илүү тодоор харагдаж байна. Тиймээс далайд гарцгүй бид хараат байдлаас бага багаар хэрхэн гарах вэ гэдэг нь бидний цаашдын стратеги байх ёстой. Ингэхийн тулд нефтийн үйлдвэр, боомт, усан цахилгаан станц барих, эрчим хүчээ дотооддоо бий болгох шаардлагатай. Бид эмзэг байгаа гэдгээ л маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ жилийн улсын төсөв ч үүн рүү чиглэж байна. Дотооддоо үйлдвэрлэдэг байх, тээвэр дэд бүтэц ложистикийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэх, үнийн чөлөөлөлтийг ярихаас өөр аргагүй болсон. Үнийн чөлөөлөлтгүй учир бид алдагдал ихтэй, аргалаад яваад байна. Бодитоор гашуун үнэнтэйгээ нүүр тулаад дараагийн цаг хугацаанд ийм байж болохгүй. Эрчим хүчний үнийг ирэх 7-р сар хүртэл барина, цаашдаа нэмэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй гэсэн үг. Мөн УБ төмөр замын тарифыг нь чөлөөлж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх хэрэгтэй юм. Засгийн газрын 300 хоног энэ сарын 25,26-нд болох ба энэ үеэр хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй ярилцана