Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны есдүгээр сараас хойш ажилласан Словак мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээний хугацаа дуусаж ажлаа өглөө.
Өнөөдөр түүнийг баг хамт олон нь үдэн гаргасан бөгөөд тэрээр "Миний хувьд өнгөрсөн хугацаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрлөө. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд биднийг бүх талаар дэмжиж байсан Монголын Хөл Бөмбөгийн Холбоонд баярлалаа. Энэ бол ердөө эхлэл гэдгийг тамирчид маань ойлгож, ирээдүйд илүү их амжилтын төлөө тэмүүлээрэй" гэв
Мөн түүний хамт Унгарын Пушкаш академийн гэрээт тоглогч Г.Ганбаяр нисэх онгоцны буудлыг зорилоо. Шигшээ багийн залуу хөдөлгүүр Г.Ганбаяртай зургаадугаар сард шигшээ багтайгаа дахин нэгдэх боломжтой.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо