-Хүнс, эмийн бодис, дааврын бэлдмэлүүд Анафилакси үүсгэдэг-
Биед харшилж буй эм болон хүнсний бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэснээр үхэж ч болзошгүй аюул учирдгийг та мэдэх үү?
Идэж буй хоол хүнснээс харшлах нь даамжрах энэ үзэгдлийг анагаах ухаанд Анафилакси гэдэг аж.
Энэ нь бие даасан өвчин биш бөгөөд хэд хэдэн эрхтэн тогтолцоог хамарсан, хам шинж гэж үздэг байна.
Өөрөөр хэлбэл ямар ч шалтгаанаар үүсэж болдог, яаралтай эмнэлгийн тусламж шаарддаг, үхэлд хүргэх аюултай эмгэг юм.
Боловсруулаагүй сүү, мандарин, жүрж зэрэг нь анафилакси үүсгэдэг
Анафилакси нь харшил үүсгэх хоол хүнс, эм, эмийн бодис, шавьжинд хатгуулах зэрэг голлох шалтгаануудаар үүсэж, тэдгээрт өртсөний дараа хэсэгхэн хугацаанд гэнэт харшлын хүнд хэлбэрийн хариу урвалаар илэрдэг.
Хавч, загас, боловсруулаагүй сүү, өндөгний уураг, будаа, төмс, мандарин, жүрж, гадил, наранцэцэгийн үр, гич, балжимгарамын цай зэрэг нь энэ эмгэгийг үүсгэх голлох шалтгаан болдог аж.
АНУ-д л гэхэд хүн амын 1-3 хувьд нь энэ хүндрэл тохиолддог бөгөөд жилд дунджаар 84 мянган тохиолдол бүртгэгддэгээс хүнсний шалтгаант анафилаксийн улмаас 150 орчим хүн нас бардаг байна.
Харин Австралид энэ эмгэг хүүхдэд илүүтэй тохиолддог байна.
Мэргэжилтнүүдийн судалгаагаар анафилакси нийт хүн амын 0.5-2.0 хувьд тохиолдох магадлалтайг.
Манай орны хувьд тархвар зүй болон анафилаксийн улмаас нас барсан тохиолдлыг судлан тогтоосон судалгаа байдаггүй аж.
АНУ-д анафилаксийн улмаас нас баралтын шалтгааны 94 хувь нь самар байдаг байна.
Харшил төрүүлэх зонхилох шалтгаанууд:
Хүнс:
-Самар, загас, өндөг, зарим жимс
Хавч, загас, боловсруулаагүй сүү, өндөгний уураг, будаа, төмс, мандарин, апельсин, гадил, наранцэцэгийн үр, гич, балжимгарамын цай зэрэг нь энэ эмгэгийг үүсгэх голлох шалтгаан болдог аж.
Эмийн бодис:
-Пенициллиний бүлгийн антибиотикууд, аминогликозиды, стрептомицин, нитрофураны, сульфаниламиды, тетрациклин, амфотерицин В
Дааврын бэлдмэл:
-Инсулин, адренокортикотропный гормон, паратгормон, кортикотропин, прогестерон
Хор шүлс:
-Хайрст далавчтан, могой, шоргоолж
Вакцин:
-Татрангийн, өндөгний уураг агуулсан /мөөгөнцрийн/, аллерговакцины зэрэг харшлагч олон хүчин зүйл байдаг.
Арьсанд тууралт үүсч, амьсгалын дээд зам хавагнах, ухаан алдах шинж илэрвэл...
Тус эмгэгийг үед илрэх шинж тэмдгүүд нь шалтгаанаас хамаарч янз бүр бөгөөд арьс салстад өөрчлөлт орох, амьсгал саадтай болох, зүрх судасны үйл ажиллагаа алдагдах, ходоод гэдэс хямрах зэрэг нийлмэл шинж илэрдэг байна. Тухайлбал,
Арьс: Чонон хөрвөс, квинкийн хаван болж голлон нүд, уруулаар тууралт буй болж арьсан дор хавагнаж, хөөх шинж илэрнэ. Мөн халуу оргих, арьс хүчтэй загатнадаг байна.
Амьсгалын зам: Амьсгаадах, ханиах, амьсгалын дээд зам хавагнах (төвөнх хавагнах), нус гоожих, хамар битүүрэх
Хэвлийн шинж тэмдэг: Дотор муухайрах, бөөлжих, суулгах, өвдөх
Бусад: Толгой эргэх, толгой өвдөх, ухаан алдах, артерийн даралт буурах, цээжээр өвдөх, саажих
Хоол хүнсэнд харшламтгай хүмүүст ихэвчлэн Анафилакси тохиолддог
Хоол хүнсэнд харшламтгай хүмүүс, жирэмсэн, өндөр настан, багтраа, зүрхний титэм судасны өвчтэй, цусны даралтын өөрчлөлттэй хүмүүс хэрэглэж буй хоол хүнсэндээ ихээхэн анхаарах шаардлагатай.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар анафилаксигаас сэргийлэх өвөрмөц арга байдаггүй аж. Хамгийн гол нь хүнс болон эмийн харшилтай хүмүүс тухайн харшлагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.
Анафилакси илэрсэн үед цаг алдалгүй яаралтай эмчилгээ эхлүүлэх, шаардлагатай тохиолдолд сэхээн амьдруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Тухайлбал,
-Адреналины 1:1000 уусмалаас 0.3 мл-ийг булчин эсвэл арьсан дор тарих
-Судасны лугшилт, артерийн даралтыг хэмжих
-Бенадрил 50 мл судсанд тарих
-Хүчилтөрөгчөөр амьсгалуулах
-Гуурсан хоолойн бачуурал тавиулах зэрэг юм.