- Манай нутгаас алт битгий гараасай -
Их хотын чимээ шуугианаас зугтаж, хөдөө явах хүсэл хааяа төрдөг л юм. Мал хартай ойр, морь унаж, хөдөө нутагт өссөн хүн бүрт ийм бодол хааяа ч болов төрдөг биз.
Хотоос 180 орчим км-ын зайд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт суух малчин Д.Нанжидын нэг өдрийг сурвалжлахаар зорихдоо зам зуур юу эсийг бодов. ...Замын хажуугаар үхэр, морь идээшилнэ. Тээр тэнд хэдэн бог мал, малчин нь мориныхоо дэргэд унтаж байгаа бололтой хэвтэж харагдана.
Эмээ маань дүү, бид хоёрыг малд явахад унтаж болохгүй гэж мөн ч их захидагсан. Хажуу айлын ах малд явахдаа унтсаны улмаас унаж тусдаг болсноос тэр. Мал маллахын захаас амталж өссөн Улаан харганад маань одоо бараг таньдаг хүн үлдээгүй юм билээ. Ихэнх нь хот бараадсан сурагтай. Хааяа өвөөтэйгээ барзгар Батаа, баян Дамдинжамц гээд л тэдний хөгтэй явдлыг ярин суухад, өвөөгийн нүд сэргэдэгсэн...
14.00 цаг. Ийн бодлоос бодолд, дурсамжаас дурсамжид “зүүгдэн” явсаар Баянцагаан суманд ирлээ. Тус сумын Тамгын газрын дарга Ц.Болормаа, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн Энхгэрэл нар биднийг угтав. Төвөөсөө алслагдсан энэ сум газар нутгийн хэмжээгээр аймагтаа гуравт ордог. Илүү нугаламт хониороо алдартай. Жирийн хониноос биеэр том, 40-45 кг илүү татдаг махны чиглэлийн хонийг илүү нугаламтай гэдэг юм билээ. Ц.Болормаа “Манай сум жилийн эцсээр 146.177 мал тоолуулсан. Энэ хавар 64.300 хээлтэгч төллөхөөс 22.700 нь төллөөд байна. Сумаас 50 гаруй өрх шилжиж, мөн тооны айл шинээр суурьшлаа. Өнгөрсөн жилийн хүн амын тоо 1719 байсан бол энэ жил хоёроор хасагдаж, 1717 болсон. Шилжин ирэгсдийн олонх нь малчид. Голдуу Дундговь аймгийнхан” хэмээн Д.Нанжид ахынх луу замчилж явахдаа ярив.
14.45 цаг. Уулын бэлд хоёр цагаан гэрийн дунд нямбайлан барьсан малын хашаа, хороо харагдсан нь Д.Нанжидын өвөлжөө аж. Хажуу айл нь ээжийнх нь бөгөөд зээ хүүтэйгээ аж төрдөг. Олон малчид дотроос эднийхийг сонгосон нь учиртай. 2009-2010 онд айхтар их цас орж зуд болсон жил эднийх 560 бог малаасаа 50 хонь, 80 ямаатай л үлджээ. Харин өдгөө малаа 790 толгой болтол нь өсгөж чаджээ.
Гэрийнхээ гадна цэнхэр мотоцикль, давхар бүхээгтэй “Портер” цагаан машин “сойжээ”. Орчин үеийн малчин айлд морийг орлох унаа нь эд болсон. Ноосон малгай хазгайдуухан духдуулсан хүрэн бор царайтай эр бол Д.Нанжид. “Аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү” гэсэн амар мэндийн үгээр биднийг угтав. Хөдөөний хүнд баймааргүй цагаан царайтай, хурдан хөдөлгөөнтэй, тас тас хөхрөх бүсгүйг дүү нь юм болов уу хэмээн тааж ядан байтал “Манай гэрийн хүн Болормаа” гэж танилцууллаа. Тэд гэр бүл болоод 14 жил болж байгаа. Хоёр хүү, нэг охинтой. Том охин Намундарь аймгийн төвд наймдугаар ангид, дараагийнх нь хүү Элдэв-Очир хоёрдугаар ангид сурдаг. Тэд сурагчдын амралтаар ирээд байгаа аж. Харин хоёр сартай отгон хүү Очир-Эрдэм нь “хувийн унаа” тэргэн дээрээ унтаж харагдлаа. Цай чанах хооронд хүүхдүүд хургатай хонио эргээд ирэв. Эднийх малаа гурав хуваан хариулдаг. Хургатай хонь, ишигтэй ямаагаа гэрийнхээ ойролцоо бэлчээн Д.Нанжид өөрөө эргэж тойрдог бол сувай малыг дүү нь хариулдаг. Хургатай хонио байн байн эргэхгүй бол хурга унтаж үлдэх, шувуунд бариулах талтай. Өнгөрсөн хавар л гэхэд хэрээ ишигний хэл сугалсан удаатай. Дөнгөж төрсөн хурга, ишгийг майлахаар хэлийг нь сугалдаг гэнэ. Ийм мал майлах биш “бахирдаг”, өвс идэхээр цагаан хөөс цахардаг болчихдог аж.
15.30 цаг. Гэрийн эзэгтэй оройн хоолоо зэхэж эхэллээ. Эднийх оройн хоолоо эрт иддэг юм байна. Унтаад сэрсэн Очир-Эрдэмийг уйлагнахад Д.Нанжид “Би гараа угаагаад хоолоо бэлдье” хэмээнэ. Өвсний үзүүр цухуйж, бууцны үнэр хамар цоргиж, төлийн дуу цангинах нь дэлхийд ховорхон малчин заяа гэж дуу алдмаар.
17.10 цаг. Ишигтэй ямаанууд майлалдсаар ирлээ. Хашаанд хашсан ишигнүүд ч эхийнхээ дууг таних шиг майлалдана. Эдний ямаанууд ихэнх нь улаан халзан, зарим нь бүр огт ялгахын аргагүй адилхан. Ишигнүүдийг эхэд нь олж өгөхөд багагүй хугацаа зарцуулна. Өнгөрсөн жилийн ишиг энэ жил “ээж” болоод, учраа мэдэхг үй, ишгээ ч олохгүй. Энэ хавийнхан хонь, ямаагаа зун, намар л саана. Энэ нь ишиг, хургаа тэнхээ авахуулах зорилготой. Баруун аймгийнхан бол өвлөөс бусад улиралд бог малаа саадаг. Эднийхний мал биеэр том байдаг нь үүнтэй холбоотой бололтой. Харин арав гаруй ямаа хашааны дэргэд хэн нэгнийг хүлээх аятай зогсоно. Эд бол ихэр ишигтэй ямаанууд. Зөвхөн тэдэнд л зориулсан торон хашаанд орох гэж, хаалга онгойлгохыг хүлээн зогсож буй аж. Ихэр ишигтэй ямааг тусад нь хашихгүй бол нэг ишиг нь хөхөөд, нөгөө нь хоосон хоцрох магадлалтай гэнэ. Д.Нанжид “Мал мал гэдэг. Мал шиг ухаантай амьтан хаана байна. Эд ийшээ ордгоо мэддэг учраас хүлээгээд зогсож байгаа юм” гэв.
Туниа муутай төлөө вакум цонхтой, бүргэд хаалгатай пүнзэнд хийдэг. Анх энэ пүнзийг хараад өөрсдөө орохоор байшин барьжээ гэж бодож байлаа. Харин Д.Нанжид хогон дээрээс вакум цонх, бүргэд хаалга авчирч, блок цуглуулан гурван хоногт пүнзээ барьжээ. “Хог цуглуулаад яах нь вэ” гэж байсан хүмүүс одоо “Танай малын тансгийг” гэх болсон аж. Аав, ээжийгээ ишгээ тавих зуур Намуунаа гэрээ цэвэрлэж, Очироо дүүгээ харна. Намуунаа хуульч юм уу, эдийн засагч болох хүсэлтэй. Дүүтэйгээ хамт аймагт өвөөгийнхөөсөө сургуульд явдаг. Байрны хүүхдүүд харилцааны соёлг үй, хулигаан болдог гээд байранд байх дург үй. Сумандаа математикийн аварга болж байсан сурагч ангид нь шилжиж ирээд хамгийн муу сурлагатан болжээ. Иймээс ч ээж, аав нь ч, тэр өөрөө ч аймагт сурахыг илүүд үзсэн байна.
18.25 цаг. Тугалтай үхрүүд ирсэн тул саалаа. Сувай үхэр нь хээрээр явдаг бөгөөд хоёр хоноод ирж, ус ууна. Өнгөрсөн жилийн тугал мөн л энэ жил тугаллажээ. Өчигдөр хоёр үнээ тугалласан байна. 20 орчим үхэр тугаллахаас 11 нь тугаллаад байгаа гэнэ. Тугалнууд өвсөнд ороогүй учраас үхрээ бага саана. Мөн л улаан голдуу зүсмийн үхэртэй.
Унинд хавчуулсан утас дуугарч, саахалт айлынх нь хүн залгаж байна. “Өдөр худган дээр малаа услахад нэг хурга дагаж иржээ. Танайх бололтой” гэв. Намуунаа мотоциклио “хөлөглөн”, дүүгийнхээ хамт саахалтынхыг зорив. Тэрбээр мотоциклио сурмаг барина. Аавыгаа байхгүй үед мотоциклио унаад малдаа явдаг гэнэ. Х.Болормаа жолооны курс төгсөөгүй ч машин, мотоциклио сайн жолооддог. Өөрийгөө хөд өөний жолооч гэж нэрлэнэ. Тээр жил нүүдэл хийхэд мотоциклийг нь унах хүн олдохгүй байснаас анх мотоцикль унаж сурчээ. Тэр үед түүнд хэчнээн заагаад ч унаж чадахгүй байсан тул нөхөр нь түүнийг мотоцикльтой нь орхиод явж. 10 гаруй км яваад эргээд хартал эхнэр нь машины тоосонд дарагдаад, зэвхий саарал болчихсон явж байж.
19.50 цаг. Эгч, дүү хоёр халзан хурга дүүрсээр ирлээ. Маргааш эхийг нь олж өгөх гэнэ. Д.Нанжид хүүтэйгээ хургатай хонио тууж ирэхээр явав. Энэ хооронд бид ишигтэй ямаа, сувай малаа ялган хашиж, эхийгээ олоогүй зарим ишгийг угжлаа. Өнөөдөр дөрвөн хонь хургалж, есөн ямаа ишиглэснээс нэг ишиг бүтжээ. Анх ишиглэж, хургалж байгаа эх мал төлийнхөө толгойг долоохоо мэддэггүйгээс шинэ төл бүтэж үхэх тохиолдол ганц нэг гардаг. Эднийх өмнө нь малаа хашдаггүй байж. Гэтэл энэ өвөл чоно олширч, хоттой малынх нь захаас нэг ямаа барьж идсэнээс, мөн мал төллөж эхэлснээр хаших болсон байна. Нутгийнхан энэ жил найм, есөн чоно агнасан гэнэ.
20.20 цаг. Оройн ажил дууслаа. Эдний гэр бүл сүүтэй цай барагтай бол уухгүй. Буцалсан ус ихэвчлэн ууна. Эрүүл мэнддээ анхаарч буй нь энэ. Мөн жил бүр аймгийнхаа эмнэлэгт очиж, шинжилгээ хийлгэдэг гэнэ. “Ди Ди Эш” компани нь байн байн шинэчлэл нэрээр тоног төхөөрөмжөө сольдог, хааяа гацчихдагийг эс тооцвол телевизийн гаралт боломжийн гэнэ. Д.Нанжид зөвхөн мэдээ л үзнэ. Солонгосын олон ангит киног бол нэг нүдээрээ ч үзэхгүй. Тэрбээр “Малчны хотоос телевиз үзээд, утсаар яриад орчин үетэй хөл нийлүүлж байна. Гэхдээ монгол ахуй, соёлоо үгүйсгэж болохгүй. Тодорхой хэмжээгээр хадгалж үлдэх хэрэгтэй. Хотын залуусын эр, эмийг ялгахаа больсон. Заримдаа хаана яваад байгаа билээ. Солонгост байна уу” хэмээн гайхахад хүрдэг гэдгээ нуусангүй. Энэ мэт элдвийг ярилцсаар, хэрхэн малчин болсон тухай ярианд шилжив.
МАЛЧИН БОЛСОН НЬ
Д.Нанжидыг долдугаар ангиа төгссөн жил аав нь өнгөрчээ. Ах, эгч нь тусдаа гарсан тул нэгдлийн олон хонь малладаг ээжид нь туслах хүн байсангүй. Ийн сургуулиас гарсан нь түүний малчин болох эхлэл байжээ. Харин 2000 онд эхнэртэйгээ гэр бүл болсон байна. “Манай эхнэр наймдугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Надаас нэг жилийн боловсрол илүү хүн” гэж тэрбээр хошигноно. Эхнэртэйгээ танилцахаас өмнө нэг хэсэг архинд оржээ. Сагс шар айргийг төлгөөр сольж уусан өдөр түүнд олон гэнэ. Харин одоо бол амсах ч үгүй. “Сургуулиасаа арай эрт гарч дээ, ядаж малын эмч болчихсон бол” гэж хааяа харамсдаг гэсэн. “Тэгсэн бол өдийд багийн малын эмч хийгээд явж байхгүй юу. Гэхдээ хэзээ ч малчин болсондоо харамсдаггүй” гэлээ.
ЗУД
Нэгэнт л хувь тавилангаа малтай холбосон учраас Д.Нанжид мянган малтай болох хүсэлтэй. 1999 онд мянган малтай болоход 120 мал л дутаж байжээ. Танил нь “Чи айлаас мал зээлээд 1000 болгочих” гэхэд нь “Ирэх жил өөрийнхөө хүчээр болъё” гэж. Гэтэл 2000 оны зуданд тал малаа алджээ. Харин 2010 оны зуднаар 600 орчим малаасаа 130-тай л үлджээ. Х.Болормаа “Өглөө хотонд орохоос нүд халширмаар. Хашаатай хонио тойроод л яваад байна. Хотонд эхэлж орох хүн олддоггүй байлаа. Өнөөдөр хэдэн мал үхсэн бол гэж бодохоос яс хавталзана. Хөөрхий тэр үнээ минь, хайртай ямаа минь үхээд өглөө гээд л эхэндээ уйлна. Сүүлдээ нулимс ч гарахаа больсон. Бүх ямаа хээл хаясан. Хажуу талын жалгаар дүүрэн үхсэн мал. Хотон дахь мал цөөрөөд, жалганых нэмэгдээд... Манай хүн өглөө малаа дагаж гараад орой ирнэ. Осгоод унасныг нь үүрч яваад нэг харахад үхчихсэн байна. Зун нь өвс ногоо муу ургасныг ч хэлэх үү. Хадлан ч олигтой авч чадаагүй. Тэр үед боодол өвс 10 мянга, сүүлдээ 12 мянган төгрөгт хүрсэн. Цас хэдэн өдрөөр орж, өвдөг шүргэж байлаа. Бид оготнын хөеө хүртэл цуглуулсан.
Өглөө гараад шөнө нь ганц шуудай хөеөтэй ирнэ. Тэр өвсийг идсэн мал цөм үхсэн дээ. Хоолоо хүнд булаалгасан амьтан хараалг үй яах вэ дээ” хэмээн ярихад Д.Нанжид “Өлссөн мал юу тааралдсанаа л иднэ. Нэгнийхээ үсийг юу ч үлдээлгүй зулгаагаад улаан нялцгай юм болгочихсон байна. Нөгөөдхийнх нь нүд бүлтэлзээд өрөвдмөөр. Ямаа даарахаараа давхралдаж хэвтээд нэгнээ дарж ална. Адуу цас малтсаар хөлийнх нь үс халцраад, түүнээсээ болоод осгодог юм билээ. Тэр үед ямааны 30-аад арьс авч сум ороод нэгийг нь найман мянгаар зарж, тэжээл авсан. Тэгээд суманд шар айрагны шаар байна гэхээр нь авах гээд очлоо. Гэтэл нэрс бичсэн цаас гаргаж ирээд, “Ардчилсан намынхандаа өгнө” гээд надад өгөөгүй. Зуд болоход нам ер нь ямар хамаа байна аа. Чихэр, гурилтай хар цайгаар нялх төлөө угжина. Эхээс нь юу ч гарахгүй. Зуд хүнийг ухааруулдаг юм билээ. Түүний дараа жил гар хадуураар таван машин өвс хадаж, хотоос тэжээл худалдаж авсан. Өнгөрсөн жил үүрдэг хадуур авч, найман машин өвс хадлаа. Литр бензинээр нэг машин өвс хадна. Хүн ер нь өөртөө л найдаж амьдрах хэрэгтэй цаг ирсэн юм билээ” гэв.
2010 оны зуднаар тус сумын 3000 орчим мал хорогджээ. Малгүй болсон иргэдийг малжуулах зорилгоор Засгийн газраас нэг өрхөд 1.7 сая төгрөгийн, таван жилийн хугацаатай хүүг үй зээл өгснийг Д.Нанжидынх мөн авчээ. Мөнгөөр өө 50 хонь авах гэтэл хүрээгүй аж. Иймээс ноолуураа зарж, бас танилаасаа мөнгө зээлснээр Жаргалант сумаас хургалах 50 хонь авсан байна. Хонио эхнэрийнхээ дүүтэй гурав хоног явган тууж ирсэн гэнэ. Баянцагаан сумаас энэ зээлийг 35 өрх авчээ. Өнгөрсөн онд зээлийнхээ 40, энэ жил 30 хувийг төлсөн бөгөөд ирэх жил үлдсэнийг төлөөд дуусах юм байна. Эзнээ олсон зөв төсөл байсныг тэд дурссан. Тэр үед авсан 50 хонь нь энэ жил гурав дахь удаагаа төллөж байна. Х.Болормаа “Олон малаа алдсан хүн зоригтой болчихдог юм билээ. Хүн бүр л “Дахиад зуд болох гэж байхад хонь аваад” гэдэг байсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр авсан хонины ихэнх нь ихэрлэсэн. Тэр жил манай өөрийн 30 хонь хургалсан юм. Тусламжаар ирсэн хуурай сүүгээр угжтал өглөө нь 10 хонь үхсэн байсан” гэж ярилаа.
Энэ жил Д.Нанжидын 200 гаруй хонь хургалж, мөн тийм тооны ямаа ишиглэхээс 80 хувь нь төллөөд байна. Хургатай хонь нь гадаа, ишигтэй ямаа, сувай мал нь хашаанд хонодог. Харин төр өөд удаагүй хоёр ишгийг гэрийнхээ хаяанд алимны хайрцагт хонууллаа. Ийн бид унтахаар хэвтлээ.
06.00 цаг. Х.Болормаа босон галаа түлж, цай тавиад гарлаа. Төд удалгүй Д.Нанжид босов. Тэд үнээгээ саан, хургатай хоньтойгоо хамт худаг руу туун услав. Үүний дараа ишигтэй ямааг ишигнээс нь ялган, мөн л услав. Хамгийн сүүлд сувай малаа хашаанаас гаргахад гурван хонь хургалснаас нэг нь ихэр байлаа. Тэднийг услаад байтал хээр хоносон үхрүүд ирэв. “Хүрэн үнээ тугалласан бололтой, ирсэнгүй” гээд хайлгахаар дүүгээ явуулсан юм. Зуншлага сайхан байвал энэ худгийн ойролцоох дэрсэнд 1000-аад бог, 100 гаруй үхэр оруулахад хаанаас ч харагддаггүй гэнэ. Д.Нанжид энэ худгийг янзлахаар нэг сая төгрөгийн төсөл авсан гэнэ. Эхний ээлжинд өгсөн 800 мянган төгрөгөөр материалаа бэлтгэжээ. Худгийн лаг, шаврыг цэвэрлэхээс гадна байшин барих юм байна. Гүйцэтгэлийг нь шалгаад, үлдсэн мөнгийг нь түүнд өгөх гэнэ. Мөн тэрбээр үлийн цагаан оготно устгах төслийн хүрээнд нэг га газрын оготно устгаж, 130 мянган төгрөг авчээ.
08.30 цаг. Өглөөнийхөө цайг уучихаад аав, охин хоёр чацга алдаад байгаа арван ишгэнд эм өглөө. Эмээ ам руу нь хийж, араас нь тариураар ус шахна. Багийн малын эмч аймагт байдаг гэнэ. Д.Нанжид зовлон мэдэхгүй эмчээс жор мэдэх чавганц дээр гэдэг шиг л малаа өөрөө эмчилчихнэ. 2011 оны хавар нэг үнээ тугаллахдаа саваа гаргачихжээ. Тэрбээр хээлийг нь буцааж хийгээд, цитрамон, анальгин өгсөөр эдгээсэн аж. Одоо бол тэр үхэр нь хэвийн тугалладаг гэнэ. Анх удаа төллөж байгаа мал хүндрэл ихтэй төрнө. Зарим төл нь хээлэндээ бүтээд үхчихсэн байна. Ийм үед тэрбээр гараараа хээлийг авч, авардаг гэсэн. Ингээд дараа нь үхрийнхээ баасыг хамав. Намар нэг “Портер” аргалаа 40-50 мянган төгр өгөөр зардаг гэнэ. Хаваржаа руугаа нүүсэн хойно аргалыг нь хулгайлсан байх нь бишгүй. Тэглээ гээд аргалаа аваад явах аргагүй.
09.45 цаг. Хүн цөөтэй учраас ямаагаа өдөрт дөрөв, таваар нь самнасаар одоо зусаг ямаа нь л үлджээ. 70 орчим кг ноолуур авч, кг-ыг нь 81-87 мянган төгрөгийн хооронд борлуулсан байна. Ээж, охин хоёр цугтаа, Д.Нанжид ганцаараа ямаагаа самнав. Нэг ямаанаас дунджаар 500-700 грамм ноолуур авдаг. Түүнчлэн ямааг 3000-3500 төгрөгөөр самнадаг хөлсний хүмүүс байдаг юм байна. Энэ жилийн хувьд хөлс нь нэмэгдэж 4000-5000 төгрөг болжээ. Өнгөрсөн Цагаан сараар Д.Нанжид Сумын сайн малчин болжээ. Сумынх нь 90 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас хандив өгөх учиртай. Тогтсон ханш ч байдаг гэнэ.
Тухайлбал, Сумын сайн малчин 300 мянга, Аймгийн сайн малчин 500 мянгыг, Улсын сайн малчин сая төгрөг өгдөг аж. Тэрбээр “Намар хоёр хүүхэд сургуульд явахад 350-650 мянган төгрөг хэрэгтэй болдог. Өсгөх гэж зүтгээд байгаа хэдэн малынхаа аль муугаас сонгож, зарна. Өнгөрсөн намар 30 гаруй мал зарсан. Зуд болоод, үхчихвэл хэнээс мөнгө авах юм” гээд л зардаг юм байна. Би намар хот ороод тэжээл авах гэтэл мөнгө дутахаар нь барилга дээр өдрийн 25 мянган төгрөгөөр ажиллаж үзсэн. Хоол идвэл 20 мянган төгрөг өгнө гэхээр нь гүрийгээд хоолгүй өдөржин барилгын хог ачсан. Цаг хэртэй болоод л нэг хүн ирж бүртгэж шалгана. Хүнд ажил юм билээ” гэв.
12.20 цаг. Гэрийнх нь хойморт гялалзах морины медалийн учрыг асуувал аавынх нь улсын 32 жилийн ойгоор айрагдсан морины медалиас эхлээд өөрийнх нь морьдын медаль гэнэ. Сумын 89 жилийн ойгоор соёолон нь аман хүзүүдэж, аймгийн 90 жилийн ойгоор 700 гаруй соёолонгоос 33-т иржээ. Анх 14 настайдаа П.Сорхирон гэдэг хүнээр морь уях ухаан заалгаж, есдүгээр сарын 1-нд хоёр даага уралдуулснаас нэг нь түрүүлж, нөгөө нь зургаад давхижээ. Дараа нь их насны морь сайн уядаг Ц.Цэрэнчимэд гэж хүнээр морь уяхыг заалгасан гэнэ. Сумандаа дөрөв, таван морь айрагдуулжээ. Уг нь эднийх таван азарга адуутай байсан ч 2000 оны зуднаар алджээ. 1000 гаруй км газарт арав гаруй хоног хайгаад олоогүй гэсэн. Одоо дөрвөн морь, унагатай нэг гүү, нэг азаргатай. Энэ жилдээ багтан морьддоо жүчээ барихаар төлөвлөжээ.
“БАРОМЕТР”
Д.Нанжидын ээжийг Х.Хосоржав гэдэг. Эндээ л “барометр”. Сар хараад л цаг агаар ямар байхыг хэлнэ. “Сар ойрхон хүрээтэй байвал хур тунадас орно, холуур хүрээлбэл салхилж, хүйтэрнэ. Нар үүлтэй шингэвэл маргааш өдөр нь цаг агаар муудна” гэхчлэн тэнгэр шинждэг юм билээ. Шинийн хоёрны сар, хойд сараа даадаг 27-ны сарыг их шинждэг гэсэн.
Тэрбээр “Энэ жилийн сар их сайхан гарлаа. Эмээ нь хүнд тус нэмэр болох нь бага. Агаарт байдаг болохоор тэр үү, даралт ихсэнэ, хөөрнө гэж байхгүй. Гэтэл хүүхдүүдийн маань даралт надаас өндөр байх юм. Тасалж өгсөн малыг минь миний хүү сайхан өсгөж байна. Энэ бол манайх хэдэн үеэрээ байсан өвөлжөө.
Үеийн хоёр хөгшнөөс бусад нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Төрийн минь хишгээр тэтгэвэр нэмэгдээд 180 мянга авдаг байснаа 200 мянга авдаг болсон. Хүүхдүүд шуугиад, мал хуйгаа төллүүлээд олон айлаараа байдаг байлаа. Одоо энд тэнд ганц гэр харагдах болж” хэмээн ярилаа.
“МАЛЧИН БИДНЭЭР ДУУСАХ ВИЙ”
13.05 цаг. Өглөөнөөс хойш Д.Нанжид хургатай хонио дөрвөн удаа мотоциклиор эргэсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцав.
-Та хэн бэ?
-Баян болох гэж хөдөлмөрлөж буй дунд давхаргын малчин хүн.
-Таны сэтгэлийг юу зовоодог вэ?
-Малчин биднээр дуусах вий. Бүгд л хот руу сургуульд явах юм. Хэн мал маллах болж байна. Залуу үеэ л бэлдэх хэрэгтэй. Би ямар ч байсан хүүгийнхээ нэгийг малчин болгоно. Мэргэжилтэй малчин болж болно шүү дээ.
-Малаа мянга хүргэчих юмсан гэж байсан. Мянга хүргэлээ. Тэгээд яах вэ?
-Өсгөөд л олон болгоод байвал малын боол болно шүү дээ. Мянга хүргээд хоёр жилдээ тэрийгээ бататгана. Түүнээс хойш эргэлтэд оруулж, чанаржуулна. Өндөр ашиг шимтэй ямар мал байна, түүнийг судална. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйг орхихгүй. Хүмүүс “Ямаа бэлчээр талхлаад гэж ярьдаг. Үнэндээ ямаа дөрвөн хуруу өвсний гурав хуваасны нэгийг соролж иддэг амьтан. Тэрнээс үндсээр нь сугалж иддэггүй.
Манай малчид согтуу, хөлчүү унаад л осол гаргаад байгаа. Түүнээс биш мотоцикль муу унаа биш шүү.
-Мал маллаад хээр явж байхад юу бодогддог бол?
-Намайг хүүхэд байхад уул уурхай гэж байдаггүй байлаа. Одоо нэг л харахад овоолсон шороо болчихсон байх юм. Газрыг минь бага ухаасай, миний нутгаас алт битгий гараасай л гэж бодох юм. Мал бол хэдэн зуунаар дамжиж ирсэн Монголын баялаг. Газрын баялаг нэг л өдөр дуусна. Малаа маллаад байвал өснө. Малын бүх зүйлийг ашиглаж болно. Баасыг нь хүртэл ашиглана.
-Амьдралд юу чухал вэ?
-Хөдөлмөр. Хөдөлмөрлөхөөсөө өмнө бодож, зөв хөдлөх хэрэгтэй.
-Зуднаар олон малаа алдаад сэтгэлээр унаж байв уу?
-Шантардаг юм билээ. Амьжиргаанаасаа саллаа, юу хийх вэ гэж бодогдсон. Долдугаар ангиасаа сургуулиас гарсан, боловсролгүй надад манаачаас өөр ажил олдохгүй. Дахиад нэг хичээгээд үзье л гэж шийдсэн дээ.
-Сүүлийн үед малчид морь гэхээсээ илүү мотоцикль гэх болж.
-Хужаа мотоциклийг хориглож байгаа сураг дуулдсан. Тэр зөв. Хүн унаж байгаа унаагаа муулдаггүй. Би ч муулахгүй. Гол нь хүндээ л байна. Манай малчид согтуу, хөлчүү унаад л осол гаргаад байгаа. Түүнээс биш мотоцикль муу унаа биш шүү.
-Танай мал ихэвчлэн улаан зүсмийн юм?
-Ижил зүстэй мал өсдөг юм гэнэ лээ. Малын зүс бол миний барьж байгаа бодлого. (инээв)
Э.Эрдэнэцэцэг